Би аль нэг намын гишvvн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хvсэхгvй байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд, болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугуй сууж болохгvй байна. Би эх орныхоо төлөө, ард тvмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгvй байгаа учир vvнийг бичлээ. Та бvхэн эх орноо, ард тvмнээ, өөрсдийгөө, vр хvvхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлvvлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас өөрөө ингэж болохгvй байгааг ойлгоно уу.

Сонгуулийн булхай. УИХ-д олонхи болох, хvссэн хvмvvсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ.

Боломжтой гэж vзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хvмvvсийн нэрийг нэмж тэдгээр хий vзэгдлийн нэрээр санал өгvvлэх /Тэдгээр хий vзэгдлийн нэр дээр иргэний vнэмлэх хийж өөрийн хvмvvст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар vнэнч хvмvvсээрээ 3-4 хэсэгт санал өгvvлсэн/. Иймээс гадаадад байгаа хvмvvсээс санал авахгvй гэж эртнээсшийдсэн.

Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө өгөх, худал амлах г.м жижиг аргууд.

Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хvмvvст 10-10 сая төгрөг өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу “А гэсэн нэр дэвшигчид өгсөн саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах”. Yvний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хvнээр саналыг хуудсыг уншуулах, тvvнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хvн хянах аргагvй болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагvй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн vнэнч итгэлтэй хvмvvсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлvvлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бvсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь цагдаагийн хvчээр тийм хvмvvсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга өөрөө биечлэн хийж гvйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишvvддээ мэдэгдэхгvй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх vvргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн vнэнч итгэлтэй хvмvvс/ өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо тvvнийг 2 цагийн дотор нэгтгээд дvн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлvvлэх гэж 2-3 хоног зарцуулж, тvvнийгээ дvн хараахан гараагvй гэдэг vгээр халхавчлан сууж байна.

Цуглааныг хэрхэн vймээн самуун болгон хувиргасан тухай. Нэгэнт ийм муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас мултарч чадалгvй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хvмvvс хурц зангаараа олныг уриалж 7/01-ний өдөр Сvхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө цуглаан зохион байгууллаа. Энэ vед хэрхэн ажиллах, ямар хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж “уг цуглааныг өдөөн хатгаж vймээн болгон хувиргах, тvvгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах, хариуцлагад татах” тактикийг барих нь зvйтэй гэж тохиролцсон болно. Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад vгээ хэлэлцээд тараачих байсан цуглааныг vймээн болгон хувиргах ажиллагаандаа орсон болно. Тэнд хамгаалалтанд гаргасан цагдаа нарт “Наад цуглаанаа тараа” гэдэг vvргийг өгөөд ар талаар нь өөрсдийн /ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд/ өдөөн хатгагчдаар олныг хөөрөгдөж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж байгаа тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан. Yнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бодож байсан бол тvvний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур, хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж тараах боломж бvрэн байлаа. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөс “Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хvчээ төвлөрvvлнэ” гэсэн тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа, дотоодын цэргийг татах vvргийг YАБЗ-ийн хуралдаан дуусмагц өгөөд зориуд хамгаалалтгvй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд машин машинаараа очиж удирдлагагvй болсон залуусыг уриалан Соёлын төв өргөө, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа өөрсдөө компьютер, тоног төхөөрөмжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан компьютер, тоног төхөөрөмж айлуудад биш төрийн тусгай байгууллагад байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас давхар иргэдээ тагнах ажлыг ингэж хийж байгаа болно. Энэ бvхнийг ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бөгөөд vvнийг “урхинд оруулах арга” хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь “Ямар нэг шаардлага тавьсан, жагсаал цуглаан зохиосон хvмvvсийг гарцаагvй гэмт хэрэгтэй болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургvйцлийг төрvvлэх vймээн самуун болгон хувиргах замаар улс төрийн ашиг хонжоо олж авах”-д оршдог юм. Зөвхөн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн дургvйцлийг сайн төрvvлж чадахгvй, тиймээс ард тvмний дургvйцлийг vнэхээр хvргэж чадах объектруу анхаарлыг нь хандуул гэдэг vvргийг ТЕГ-ын ажилтнууд авч тvvнийгээ гvйцэтгэж чадлаа. Тэд шөнө нь галт зэвсэг хэрэглэн хэд хэдэн хvний амийг санаатай бусниуллаа /Нийгмийг илvv их дарамтад оруулах, онц байдал тогтоох vндэслэлийг баталгаатай болгохын тулд/. Мөн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд хэд хэдэн залуу амь насаа алдаад байгаа ард тvмнээсээ чандлан нууж байна.

Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгvй болгож зохих хэмжээгээр сvйтгvvлсний дараа vvн дээр далимдуулан онцгой байдал тогтоож, мэдээллийн эх сурвалжгvй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж хянасан мэдээллээр ард тvмний тархийг угааж, зөвхөн учирсан хохирол гэдэг өнгөц зvйлд бvхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин vймээн дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дvндээ сонгуулийн булхайгаас ард тvмний анхаарлыг холдуулах, vvгээр далимдуулан ард тvмний сонголтыг луйвардсан дvнгээ баталгаажуулж авах гэсэн улс төрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004, 2008 оны сонгуулийн нэг адил ард тvмэн сонголтоо луйвардуулаад vлдэх vv? Эсхvл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал хураалт явуулах уу? Нэр дэвшигч болон намуудын зөгнөөд байснаар vнэхээр Монгол улс ардчилсан улс болж хөгжих vv? Эсхvл дахин тоталитар хяналтанд орж авилгачдыг тэжээгч төртэй Африкийн улсууд шиг болох уу? гэдэг сонголт бидэнд тулаад байна.