Нийслэлд үер усны онцгой аюултай бүсэд 2880 өрх аж төрж байна. Эдгээр айлыг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
ХанУул дүүргийн XIII хорооны VII хэсгийн задгайд 220, Сонгинохайрхан дүүргийн ХXII хорооны төмөр замын 324, 335, 347 дугаар зөрлөг орчимд 50, Жаргалант тосгонд 100, Налайх дүүрэгт цэргийн ангийн урд талд 300 гэхчилэн нийт 670 ам метр газарт шинэ суурьшлын бүс байгуулж, дээрх айлуудыг буулгахаар төлөвлөжээ.
Уг шинэ бүсэд дэд бүтэц байгуулах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгоход 34.87 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эдгээрээс зөвх өн 423 айлыг нэн даруй шил жүүлэхэд 171.3 сая төгрөгийн зардал гарах юм байна.
Цаашид үерийн далан шуудууг таглах, зүй зохисг үйгээр хөндөгдсөн газ рыг нөхөн сэргээх, аюултай бүсийн хязгаарыг тог тоон тэмдэгжүүлж кадастрын зурагт оруулах, иргэдэд анхааруулга өгөх мэдээллийн самбар тавихаар болжээ.