Завхан
аймгийн Шилүүстэй суманд олон хоног аадар бороо үргэлжлэн орсноос
Завхан гол үерлэж, голын арал дээр зусаж байгаа гурван айл усанд автжээ.
Тэнд 11 хүн, 1000 гаруй малтайгаа усан дунд амьдарч буй агаад голын эргээр шавар намаг ихтэй, зам мэдэгдэхгүй, морь, машин явах боломж гүй байгаа аж.
Орон нутгаас тусламж хүссэний дагуу Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид өчигдөр өглөө Шилүүстэй сумын төвд очлоо. Аврагчид өчигдөр ОБЕГ-т “Га рам хайн, судалгаа хийж байна. Айлууд эргээс 300 м орчим зайтай, усан дунд харагдаж байна” гэж мэдээлжээ.
Он гарсаар улсын хэмжээнд 31 хүн усанд амиа алдаж, хоёр хүн гэм тээд байна. Аврагчид уснаас 48 хү ний амь аварчээ.
Их тэнгэрийн ам ны зүүн талд Туул голд ХанУул дүүргийн II хороонд оршин суугч 20, 21 настай хоёр эмэгтэй живжээ.
Онцгой байдлынхан өчиг дөр 03.53 цагийн үед тэдний цогцсыг гаргасан аж.