Keep me signed in.
25nd boloh ajil olgogchidiin udurluigiin haygiig ni heleed uguuch hu esvel utasiig ni ch yumuu ochij sonirhmoor bmna aa tus bolooroi hvvhnvvdee
2011.06.21 19:58:41 *.234.157.146
Ажил олгогч эздийн холбоо, Үндэсний хөгжлийн шинэтгэлийн холбооноос судалгаа хийж шалгаруулсан Ньюком групп, Энержи ресурс, Мобиком корпораци зэрэг байгууллагуудын ажлын байрыг Солонгос дахь Монгол иргэдэд санал болгох өдөрлөг болох гэж байна.
Тодруулбал, БНСУ-ын Сөүл, Пусан хотуудад энэ сарын 25-26-ны өдрүүдэд Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг болно. Өдөрлөгийг “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага, Солонгосын аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар, Солонгос дахь Монгол оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.
Өдөрлөгийн гол зорилго нь гадаадад ажиллаж байгаа залуусыг эх орондоо ирж ажиллахад нь хангалттай ажлын байр болон цалин авах боломж байгаа гэдгийг мэдээлэх зорилготой. Энэ үйл ажиллагаа ирэх есдүгээр сард Германд, 11 дгээр сард Америкт, ирэх жилээс Япон улсад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.