ХБНГУ-ын Франкфурт хотноо болж өндөрлөсөн жүдо бөхийн ахмадын болон катагийн ДАШТ-ээс манай тамирчид дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Өнгөрсөн жил Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан гавьяат тамирчин Д.Бат тулга М4 ан гиллын 73 кг-д амжилтаа ба татгаж, дахин дэд байрт шалгарсан бол М5 ан гил лын 90 кг-д ул сын начин С.Эрхэмбаяр мөн гөн медаль хүртсэн байна. F4 ангиллын +78 кг-д Б.Алтансувд, F3 ангил лын 70 кг-д Р.Дэчинмаа нар тус тус мөнгөн медаль зүү жээ. Өнгөрсөн жилийн ДАШТээс хүрэл медаль хүртсэн гавь яат тамирчин Г.Жамсран энэ удаа жин өгсөж, М5 ангиллын -100 кг-д барилдаад шагналын тав цанд зогслоо.
Түүнчлэн хоёр жи лийн өмнө Германы Шиндел фингенд зохиогдсон ДАШТ-д М2 ангиллын 90 кг-д аваргалж байсан Д.Батсайхан энэ жиндээ гутгаар байрт шалгарав. Эрэгтэйчүүдийн гурав дахь хүрэл медалийг Б.Буядаа М8 ангиллын 90 кг-д ОХУ-ын бөхөд дийлдэж, унгар, герман жүдочдыг ялснаар авсан юм. Эмэгтэйчүүд мөн гурван хү- рэл медаль хүртсэн ба F2 ан гиллын -78 кг-д гавьяат тамир чин Х.Батхишиг Брази лын бө хийг хожиж, чехэд ялагдаад нут гийн бөх Г.Мөнхзаяатайгаа ме далийн төлөө өрсөлдөж илүүрх сэн бол энэ ангиллын 63 кг-д С.Нарантуяа, F3 ангиллын 70 кг-д Ш.Ариунаа нар энэ амжилтад хүрчээ. Түүнчлэн ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням М5 ан гиллын +100 кг жинд шагналт тав дугаар байрт шалгарсан байна.