Буриадын итгэлт хамба
Дашдоржийн тухай намтарчилсан үзэсгэлэн “Итгэлт хамбын тайлагдашгүй
нууц” нэртэйгээр Гандан Чойнхорлон хийдэд нээгдэв. Уг үзэсгэлэн өнөөдөр
хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар хотноо гурав дахь удаагаа гаргаж буй
үзэсгэлэнд түүний хэрэглэж байсан орхимж, сарын турш өөрийн гараар
аравнайлсан та ван өнгийн хадаг тавьжээ. Энэ удаагийнхад намтарчилсан
үзүүлэн, баримтат кино, ард түмэнд илгээсэн захидал, түүний талаарх
эрдэмтдийн хийсэн судалгааны бүтээлүүдийг түлхүү дэлгэснээрээ онцлог.
Итгэлт хамба 1927 онд насан эцэслэсэн хэдий ч 75 жилийн дараа цогцсыг нь
гаргахад бие нь амьд хүнтэй адил дулаан байсан нь олны анхаарлыг
татдаг. Энэ тайлагдашгүй нууцыг эрдэмтэд болон буддын шашныхан олон
янзаар тайлбарладаг ч оновчтой дүгнэлтэд хүрч чадаагүй байна
Бичлэгийн тоо 3,329