Бичлэгийн тоо 3,329

 Их тэнгэрийн аманд хүн, мал амьтны халдварт боом өвчин гарчээ. Энэ талаарх мэдээллийг мал эмнэлгийн байгууллагынхан нууцалж байна. Хан-Уул дүүргийн Онцгой комисс уржигдар орой хуралдаж, уг өвчний талаар хэлэлцсэн аж. Энэ талаар тус дүүргийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баттулгаас тодруулахад “Би дэнд тийм мэдээлэл ирээгүй. Манай дүүргийн Онцгой комисс ч хуралдаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу мэдээлэл гаргаж хэрэгт оров оо” гэв.

Харин нийслэлийн Мал эм нэлгийн газрын халдварт өвчин, мэдээ мэдээлэл хариуцсан их эмч Ц.Гантөмөр “Хөдөө ажлаар явж байгаад өчигдөр дуудагдаж шөнө ирлээ. Өвчний талаарх мэдээлэлтэй танилцаж байна. Үүнийг нарийн мэдээлэх боломжгүй. Манай эмнэлгийн даргатай ярь” гэсэн юм. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн “Өвчилсөн малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийсэн. Одоогоор энэ талаар мэдээлэл өгмөөргүй байна.

Онцгой байдлын ерөнхий газрынхнаас асуу” хэмээн хариулаад утсаа тасаллаа. Харин Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ерөнхий эмч Ш.Цэрэндоржоос боом өвчин мөн эсэхийг лавлахад “Лабораторийн шинжилгээгээр боом болох нь батлагдсан. Шин жил гээний хариуг Мал эмнэлэг үржлийн газар, нийслэлийн Мал эмнэлгийн газарт өгсөн. Тэд шаардлагатай арга хэмжээг авч байгаа” гэж хариуллаа.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын дарга, комиссар С.Цогтбаатар “Боом гарсан. Хан-Уул дүүргийн Онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийн дагуу арга хэмжээ авч байгаа. Одоогоор ОБЕГ-т мэдээллээ ирүүлээгүй байна” гэж ярив.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4711265/950/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
649 Б.Хурцыг шүүх хурлыг яагаад хойшлуулсныг тайлбарлаагүй 2011-06-22 7141
648 ЗХУ-д хэлмэгдүүлсэн 12 хүний материалыг хуулбарлан авчирчээ 2011-06-22 7582
647 Хуурамч эм зарах явдал газар авчээ 2011-06-22 7508
646 2880 айлыг яаралтай нүүлгэнэ 2011-06-21 7148
645 Сүлжээний залилагчдаас хоёрыг нь саатууллаа 2011-06-21 6834
644 Завхан гол үерлэж, 11 хүн усан дотор амьдарч байна 2011-06-21 6806
643 АТГ-ын дарга нарыг Дамжин өнгөрүүлэх ангид шилжүүлжээ 2011-06-20 6553
642 Өндөр гэгээний урласан бүтээлийг хятадуудын захиалгаар хулгайлахыг завдав 2011-06-20 6402
641 Ахмад жүдочид дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртэв 2011-06-20 6867
640 Итгэлт хамбын тайлагдашгүй нууц 2011-06-17 8204
639 БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТООГ БУУРУУЛЖЭЭ 2011-06-17 7525
638 “ЭНЕРЖИ РЕСУРС”-т ажилд “зуучлагч”-ийг баривчлав 2011-06-17 7538
» Их тэнгэрийн аманд боом гарсныг мал эмнэлгийнхэн нууцлав 2011-06-16 7238
636 “Аль-Жазира”-гийн сэтгүүлчид өнөөдөр ирнэ 2011-06-16 6286
635 Хар уснаас болж найзыгаа хөнөөжээ 2011-06-16 6656
634 Монгол гэрт нэг хоноход 100.000 төгрөг 2011-06-14 6416
633 ХӨХ ХОТОД ОЧСОН ЖУУЛЧДЫГ БУУДАЛД НЬ МАНАЖ БАЙНА [1] 2011-06-14 7749
632 Долдугаар сарын 1-ний үймээнийг Ж.Сорос санхүүжүүлсэн үү 2011-06-14 5671
631 АИ-92 шатахууны үнэ нэмэгдэв 2011-06-13 6806
630 Д.ГАЛСАНТӨМӨР: Аймагтаа тав түрүүлсэн амжилтыг минь хэн ч эвдээгүй 2011-06-13 6070
배너신청
자생병원

배너신청