Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Өмнөд Солонгос руу явах уу, өмнийн говийг зорих уу
Өмнөд Солонгос руу явах уу, өмнийн говийг зорих ууМанайх руу солонгосчууд, Солонгос руу Монголчууд нүүдэллэсээр. Монголын өрх бүрээс нэг хүн Өмнөд Солонгост ажиллаж амьдардаг гэхэд хилсдэхгүй. Уг нь Монголын хилийг дан ганц солонгосчууд даваад байгаа юм биш л дээ. Орос, Хятад, Герман, Канад, Австрали гээд олон орны иргэд манай усыг ууж ёсыг дагаж байгаа. Эдүгээ гадаадад манай улсын 107 мянга гаруй иргэн оршин суудаг. Харин Монгол Улсад 16 мянга гаруй гадны иргэн аж төрдөг байна.

Харьд сурч, ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүдийн маань 30 гаруй мянга нь Өмнөд Солонгост амьдардаг гэсэн статистик бий. Гэхдээ энэ бол зөвхөн бидний мэдэж байгаа тоо. Тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн яриагаар бол Өмнөд Солонгост эдүгээ 40 мянга хол илүү Монгол бий гэх юм билээ. Тэнд хууль бусаар амьдарч байгаа иргэд ажиллахаа бодоод элдэв тооллого, бүртгэлээс нуугддаг. Ер нь тэгээд харьд хараар ажиллаж байгаа иргэдээ нарийвчлан данслах боломжгүй хэмээн холбогдох мэргэжилтнүүд учирладаг.

Энд ирсэн солонгосчууд бизнес эрхэлж бэлжээд буцдаг. Харин авах цалингийн арав таван төгрөгийн ахуй, амьдралаа сайжруулах сайхан мөрөөдөл өвөрлөн очсон Монгол залуучууд тэнд хамгийн хүнд хүчир, хар бор ажлыг нь хийнэ. Мөнөөх хэдэн төгрөгнийх нь хариуд эрүүл мэндээрээ ихэнхдээ хохироод ирдэг.

Харь орон, хатуу хүтүү хөдөлмөрөө унах унаа, орох орон хэмээн төсөөлдөг. Энэ мөрөөдөл биелдэг нь хэд бол. Солонгосчууд манайхаас авах ажиллах хүчдээ хатуу чанд шаардлага тавьдаг. Юуны өмнө эрүүл чийрэг байх ёстой. Нас шүд, эр эм, өндөр намаар нь хүртэл зааж заагладаг. Өмнөх нийгмийн үед Монголчууд Орост нийлүүлэх адуугаа ингэж малиндуулдаг байсан гэлцэх юм билээ.

Эдүгээ Солонгост гэрээгээр ажиллах 5000 ажилчин элсүүлэх тухай мэдээлэл залуусын сонорыг мялааж байна. Олон хүн асууж сураглаж бие бие рүүгээ мессенжердэж байна.

Тэгэхээр багаар бодоход энэ онд манай улс 1000 гаруй "эзэнгүй айл"-тай болох төлөвтэй. Учир нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг ирэх сараас бүртгэж эхлэхээр болжээ. 2010 онд шалгалтад орсон Монгол иргэдээс 800 гаруй нь тус улсын Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй байгаа аж. Харин энэ онд БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас 5000 хүнийг гэрээгээр ажилтнаар авах боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ 800 гаруй Монгол иргэн тус улсын Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй байгаа тул энэ онд 5000 хүн явах боломжгүй. Эхний ээлжинд 1000 орчим хүн явах байх хэмээн манай улсын Хөдөлмөрийн төв биржийнхэн мэдэгдэж байгаа.

Гэхдээ эдгээр иргэн хэлний мэдлэг, эрүүл мэндээр тааруу бол Солонгос руу явах боломжгүй. Тэд юуны түрүүнд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцэх, цоо эрүүл байх шалгууртай нүүр тулна. Үүн дотроо элэгний үрэвслийн В,С вирүс, ДОХ, тэмбүү, сүрьеэ зэрэг өвчингүй байх учиртай. Тухайн иргэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцсэн ч Солонгосын хилийн дээс давмагц тус улсын талаас дахин үзлэг шинжилгээнд хамруулдаг. Хэрэв энэ сорилтод бүдэрвэл шууд нутаг буцдаг байх жишээтэй.

Бид гадаадад ажиллах хүч илгээх нэрээр эрүүл чийрэг, ид хийж бүтээх, гэр бүлийн амьдрал зохиох 18-35 насны залуучуудаа сорчилж илгээсээр. Үүнээс үүдэн гэр бүл салалт, хоёрдмол амьдралтай иргэд нэмэгдэж байж болзошгүйг холбогдох мэргэжилтнүүд үгүйсгэдэггүй.

Манай улсад залуу гэр бүлийн салалт 41.9 хувьтай байна гэсэн тоог өнгөрсөн онд Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс гаргасан байдаг. Энэ нь хоёр гэр бүл тутмын нэг нь салж байна гэсэн үг аж.

Уг нь "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж үг бий. "Оюутолгой" ХХК, "Энержи Ресурс" ХХК, "Тавантолгой" ХК, зэрэг уул уурхайн компаниудад ажлын мест байна. Дан уул уурхайн салбар гэлтгүй Сайншандад байгуулагдах аж үйлдвэрийн парк, барилгын салбар, төмөр замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт ажлын байрууд гарч ирнэ. Ганцхан жишээ дурдахад Оюутолгойгоос гарах ашигт малтмалыг борлуулснаас орлого орохын зэрэгцээ төслийг дагалдаж маш олон үйлдвэр үйлчилгээ явагдаж эхэлнэ. Энэ нь дор хаяж арав гаруй мянган ажлын байр бий болох төлөвтэй судалгаа бий.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан иргэдийн гэрээ тодорхой хугацааны дараа дуусна. Харин хараар ажиллаж байгаа иргэдийг муугаар бодоход олон хавар нэгэндээ гэгчээр нэг л өдөр баригдаж нутаг буцах нь тодорхой.

Ер нь харьд боолын хөдөлмөр эрхэлж буй залуучууд сайндаа л 1000 ам.долларын цалин авдаг юм билээ. Яахав, өөрийн идэж уух, өмсч зүүхээ хүртэл хасч танан байж зарим нэг нь үүнээс арай илүүг хураадаг гэдэг. Энэ дайны цалинг эх орондоо хөдөлмөрлөөд олох боломж хэдийнэ дэргэд ирчихэж.

Лав л миний мэдэхийн "Оюутолгой" ХХК-нд хүнд машин механизмын жолоочоор ажилд орсон залуу 700 гаруй мянган төгрөгөөс цалин нь эхэлж байгаа дуулдсан. Энэ мэт жишээ олон бий. Тэгээд ч өмнийн говийн уурхайнууд, төмөр замын бүтээн байгуулалт бол урт удаан тогтвортой, найдвартай ажлын байр гэдгийг залуучууд маань тооцоолж үзэх байх.

Ямартай ч ид хөдөлмөр эрхлэх насны залуучуудад өмнөд Солонгос руу явах уу, өмнийн говийг зорих уу гэсэн сонголт байна. Яаж ч бодсон харь газрын шорооноос нутгийн чулуу зөөлөн байж таарна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4708815/6ec/trackback

haliungo

2011.06.15 19:23:14
*.142.217.240

ЭЛГЭМСҮҮ ЧИ БАС ӨӨР ГАЗРААС ЧИРЭЭД ИРСЭН ҮҮ ЧИНИЙ НААД УАСАН ТОЛГОЙ ЯМАР БОДОЖ СЭТГЭЖ ЧАДАХ БИШ ДЭЭ ХӨӨРХИЙ.

МОНГОЛД ХЭДИЙГЭЭР АЖИЛТАЙ БОЛЛОО  Ч ЭЛГЭМСҮҮ МЭТИЙН ЮМАНД БОЛ ХААНА Ч АЖЛЫН БАЙР БАЙХГҮЙ ЧИ МУУ ЯМАР ГАНЦ ТРАКТОР ХӨДӨЛГӨЖ ЧАДАХ БИШ ӨМХИЙ ӨВГӨНӨӨ Л НЭГ ХӨДӨЛГӨХ БИЗ

profile

MAKE-UP

2011.06.16 08:57:21
*.192.56.207

harin tehh oyu tolgoid ovoo tsalingaar humuus avch baigaa gesen naas.aa orj ireh humuusiin nuudel er n l mongoldoo muu ur dagvar daguulna daa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366684
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365259
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524278
29406 Бариа засал хийж байна [2] Baria zasal 2011-06-16 667
29405 matras zarna duck duck 2011-06-16 467
29404 AJIL ASUUH GN YMAA HELJ OGOOCH [4] tuslay 2011-06-16 823
29403 ajil asuuya [1] anhaa555 2011-06-16 683
29402 ХҮМҮҮСЭЭ .СОЛОНГОСТ ИНГЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ ДАА ...!!!!!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-16 781
29401 СОЛОНГОСЫН ЭЛЧИН ХҮҮГИЙН ВИЗИЙГ ДАХИН ГАРГАЖ ӨГЛӨӨ... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-16 902
29400 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ 9-21 ЦАГ БҮТЭН САЙНД-9-13 ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА 010-7566-7074 ***5- CAP** 2011-06-16 484
29399 **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ** 55% ХЯМД VНЭЭР/ **ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** ***5- CAP** 2011-06-16 566
29398 viz sunguulahad [2] gss 2011-06-16 740
29397 usnii budag [3] bacebook 2011-06-16 2465
29396 HI EEJUUDEE [2] topuser 2011-06-16 810
29395 방학역 deer. amidardag. bolroo. (. Erdentuya. Erdentsetseg)iig. haij. bn. oogii2020 2011-06-16 834
29394 BANKNII BATALGAA GARGANA mongold sormuusmaa 2011-06-16 464
29393 Монголд 1 өрөө байр зарна [1] misheel2009 2011-06-16 549
29392 yaraltai heleed uguuch?????????? [1] hunter™ 2011-06-16 687
29391 bolor idtaigaas huygaa0307 2011-06-16 482
29390 eejuudee hariulj ogooch [9] huygaa0307 2011-06-16 685
29389 5r shugam deer hyamdhan bair bna bambar bambar 2011-06-16 440
29388 Elchingiin utas? [2] Rabbit99 2011-06-16 570
29387 hi busguichuud mini [10] my dong 2011-06-16 944
29386 hi miatiin utasiig helj uguuch [1] bambar bambar 2011-06-16 454
29385 Eejuudee asuuya!!!!!!!!!!!!!!!!! [1] NEW elle 2011-06-16 591
29384 eejudee huhnii tolgoi hagaraad..... [4] Deegii_10 2011-06-16 1118
29383 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН Гоо сайхны шивээсээ 6/30 хүртэл хийнэ O HUI брэндын Бэлэгтэй гоо сайхны барааны худалдаа явагдаж байна MAKE-UP 2011-06-16 528
29382 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-06-16 581
29381 ELGEMSUUD BOLON BUSGUUCHUDED HUUHDEE YAAJ YABUULAH BE TUSLAACH [2] gino 2011-06-16 724
29380 HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА. darling 2011-06-15 781
29379 ugaalgiin mashin uniabo 2011-06-15 472
29378 Mongold 2 uruu bair zarna , shuud 49 sayd Speeder 2011-06-15 568
29377 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-06-15 534
29376 Hi eejvvdee zovloorei manai bebe 10sar hvreh gej bna shvd ni urgadagviee [4] ev_negdel 2011-06-15 1233
29375 bvsgvichvvdee amza 2011-06-15 494
29374 asuuy bolor ayga 2011-06-15 498
» <<МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ БАЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖ БАЙНА >!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-15 933
29372 뒤염 토끼 nadad ter emnelegee zaaj uguuch tuslaarai enhriitsetseg 2011-06-15 521
29371 orchuulaad oruulaad ogooch [1] bolorgoo 2011-06-15 591
29370 asuuy [1] Tiim VV 2011-06-15 572
29369 janst torson egch naraas asuuy? [7] chani 2011-06-15 624
29368 Онгоцны билет яаралтай misheel2009 2011-06-15 493
29367 ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-06-15 448
29366 huuhdiin uurgebch dasgal hiideg stepper zarya gss 2011-06-15 787
29365 herballiefiin buteegdehuun hyamdraltai herb 2011-06-15 487
29364 torohod yu beldeh be he;j ogooch [3] chi bi 2011-06-15 2280
29363 medeh hun helj ogch tuslaach [1] jumbas 2011-06-15 517
29362 УГААЛГЫН НУНТАГ [2] юу ч биш 2011-06-15 905
배너신청
자생병원

배너신청