Бичлэгийн тоо 3,329


Эрээн хот наймаачдын хөлд дарагджээ. Шинэ, хуучин зээл, Бүдүүн дэлгүүр, тавилгын “Шэн тун” зах орчмоор худалдаа арилжаа хийж яваа монголчууд сүлжилдэнэ. Өвөрмонгол наймаачид арилжаагаа хийгээд тун завгүй. “Юань авах уу”, “Зоос солиулах уу” хэмээн асуух валютын ченжүүд зээлийн үүд манаастай. “Найман шарга” дээр нэг юанийг 193 төгрөгөөр зарж байхад Замын-Үүд дэх банкинд 194.5 төгрөгөөр сольсон. Харин Эрээнд нэг юань 195 төгрөгтэй тэнцэж байлаа. Эндхийн наймаачид нэг үеэ бодвол төгрөгөөр арилжаа хийдэг болжээ. “Юань дуусчихлаа, солиулаад ирье” гэхэд “Монгол зоосоор наймаа хийж болно” гэх хүн олон таарав. Ханш мэдэхгүй зарим нь хүн дуудаж ирээд туслуулна. Наймаачдынх нь орлого сайжирч, бэлжихийн хэрээр Эрээн хот өнгө засаж, хүрээгээ тэлсээр. Тэр хэрээр өвөрмонгол, хятад наймаачдын толгой дээгүүр, ааш муухай, зан их болсон нь илт анзаарагдав.

Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг барагтай бол хямдруулахаа байж, толгой сэгсрэн буруу харж байгааг нь хэдхэн жилийн өмнөхтэй нь харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай. Эрээн хотын шөнийн дүр зураг харин өөрч лөгджээ. Монголчуудын олноороо үйлч лүүлдэг дэлгүүр, зочид буудал, зоогийн газрыг хятад цагдаа нар хяналтдаа авчээ. Гаднаас нь харахад юу ч болоогүй, ямар ч цагдаагаар хянуулаагүй мэт байвч хүмүүсийнх нь байр байдал өөрийг өгүүлнэ. Монгол хүн ажиллуулдаг, монгол дуучдын дуутай, ар, өвөр монголчуудын цугладаг ка раоке, Ягааны гудамж хэмээх биеэ үнэлэгчдийн орогнодог газрыг хаа жээ. Шинэ зээлийн ард талд автозам дагуу хоёр машинтай дөрвөн цагдаа намайг тэнд байсан хоёр өдөр өдөржин шөнөжин зогссон. Өмнө нь Эрээний гудамж талбайд цагдаа ингэж байнга манаанд гарах нь байтугай гадуур явах нь ч цөөн харагддаг байсан юм.

2011.05.10 Шилийн гол аймгийн малчин Мэргэний цогцсыг зөөх гэж байна

Эрээний хятадууд бүр ч их болгоомжтой болсон мэт санагдсан шүү. Монгол дуутай караокед очихоор явсан нөхдийг маань таксины хятад жолооч “Болно, мэднэ. Ажиллаж байгаа” гээд аваад явсан хэрнээ уг караокены үүдэнд ч буулгалгүйгээр “Хаачихсан. Ажиллахгүй байгаа” гээд буудалд буцаагаад аваад ирэв. Биднийг Эрээнд тосон авч, Хөх хот руу авч явах учиртай байгууллагынхан “Хөх хот руу хувийн машин оруулахгүй байгаа” гээд ирсэнгүй. Малын бэлчээр сүйтгүүлэхгүй хэ мээн эсэргүүцэж саад болсон Өвөрмонголын өөр төө засах орны Шилийн гол аймгийн баруун Үзэм чин хошууны Мэргэн хэмээх малчин эрийг хятад жолооч машинаар дайрч, 150 гаруй метр га зарт чирч давхин, амь насыг нь хөнөөсний дараа болсон эсэргүүцлийн жагсаалыг хятадууд хүчээр дарж байгааг гадаадын мэдээллийн агентлагууд мэдээлсээр байна. Ачааны машины жолооч Ли Лин Донд шүүхээс ялын дээд хэмжээ, түүний туслах жолоочид бүх насаар нь хорих ял оноосон ч хятадуудын зэрлэг балмад явдал, ашигт малтмалыг нь хайр найргүй олборлож, нутгийн иргэдийг малаа маллан, амар тайван аж төрөх аргагүй байдалд оруулсанд дургүйцсэн өвөрмонголчууд тайвшраагүй.

Энэ оны тавдугаар сарын 23-нд болсон эсэргүүцлийн жагсаалд 2000 гаруй оюутан оролцсон ч цагдаа нар тэднийг хүчээр тарааж, 90 гаруй жагсагчийг баривчлан, 40 хүнийг хорьсон. Түүнээс хойш хэд хэдэн хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүсийг ч баривчлан Хятадын нутгийн гүн рүү ачин явж байгаа гэнэ. Энэ талаар Эрээний өвөрмонголчууд мэдээлэл сайтай байлаа. Бид Шилийн гол аймгийн баруун Сөнөд хошуунд очсон юм. Тэнд амьдрал ердийнхөөрөө үргэлжилж байгаа ч хүн бүр л баруун Үзэмчин хошуу, Шилин, Хөх хотод өрнөж буй тэмцлийг чих тавин сонирхож суугаа гэсэн. “Жагсагчдыг цэргийн хүчээр баривчлан, нутгийн гүн рүү ачин явж байгаа. Тэдний амьд үгүй, ямар байгааг мэдэж чадахгүй байгаа нь санаа зовоож байна” хэмээн уулзсан хүн бүр их л болгоомжлонгуй ярина. Тэд битүүхэндээ жагсаалыг дэмжиж байгаа нь мэдрэгдсэн. “Тэдний зөв” хэмээн шуудхан хэлэх хүн ч таарлаа.

Эндээс буцах үед бүрэнхий нөмөрч байв. Өдөр энд ирэх үед зам дээр ганц ч цагдаа харагдаагүй. Харин орой болох үед машинтай цагдаа нар зогсчихсон, нутгийн гүн рүү нэвтэрч буй хүмүүсийг шалгаж байсан юм. Эрээнд эргэж ирээд Бээжин, Хөх хот, Утай, Гүмбэнгээр аялаад буцаж яваа монголчуудтай таарлаа. Тэд Хөх хотоор аялаж чадалгүй иржээ. Хөх хот руу оруулахгүй хэмээн нэлээд саа туулсны дараа нэвтрүүлсэн ч зочид буудалд буулгачихаад хаашаа ч гаргалгүй байлгасаар буцаасан байна. Музей үзэх, талбай дээр нь зураг татуулахаар аялалын хөтөлбөрт нь тусгасан байсан ч лөөлөө болжээ. Хөх хотын гудамж эл хуль оргиж, хоосорчихсон мэт байсан тухай тэд сонирхуулав.

Оюутнуудын жагсаалаас ердөө долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 30-нд Хятадын уул уурхайн компаниуд хүний эрх зөрчин, газар нутгийг нь эвдлэн сүйтгэж буйг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалд нэгдэхийг уриалсан уриалга интернэтээр асар хурдан таржээ. Үүний дараа Хятадын арми Шилин, Хөх хот, Шилийн гол аймгийн олон хошууг хяналтдаа авсан байна. “Эсэргүүцлийн жагсаал болно” гэсэн зар тарсны дараа дунд, дээд сургуулийг хааж, багш, оюутан, сурагчдыг гэрийн хорионд оруулсан гэнэ. Өвөрмонголын нэгэн сайтад “Ли Лин Дон Мэргэнийг 100 тоннын даацтай ачааны машинаар дайрч, амийг нь хөнөөчихөөд “Миний машин бүрэн даатгалтай. Харин өмхий монголын амь 40.000 юаниас хэтрэхгүй” гэж даналзсан” гэсэн мэдээлэл гарчээ. “Манай нутагт 732.3 тэрбум тоннын нөөцтэй нүүрсний 36 уурхай бий.

Эндээс голдуу хятадууд нүүрс олборлодог. Тэд замаа товчлохоор малын бэлчээр дундуур дураар давхин, мал дайрах нь дэндээд байсан. Эцэстээ хүний аминд хүрлээ. Танай нутагт ч нүүрсний том орд илэрч байгаа. Тэндээс хятадууд ачааны том машинаар нүүрсээ замбараагүй зөөж, бэлчээр талхалж байгаа гэж танай хэвлэлүүдэд бичсэн байна лээ. Өвөрмонголд үүссэн энэ байдал ар Монголд бүү нүүрлээсэй” хэмээн өөрөөсөө ч нууж, шивнэх шахам ярьсан өвөрмонгол хүний яриа одоо ч чихэнд сонсогдсоор байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4702769/0e8/trackback

erka77737

2011.06.15 09:08:57
*.164.218.177

ingej bxaaw neg saixan tom ylsiin bool ni bolchixiinson

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
649 Б.Хурцыг шүүх хурлыг яагаад хойшлуулсныг тайлбарлаагүй 2011-06-22 7141
648 ЗХУ-д хэлмэгдүүлсэн 12 хүний материалыг хуулбарлан авчирчээ 2011-06-22 7582
647 Хуурамч эм зарах явдал газар авчээ 2011-06-22 7508
646 2880 айлыг яаралтай нүүлгэнэ 2011-06-21 7148
645 Сүлжээний залилагчдаас хоёрыг нь саатууллаа 2011-06-21 6834
644 Завхан гол үерлэж, 11 хүн усан дотор амьдарч байна 2011-06-21 6806
643 АТГ-ын дарга нарыг Дамжин өнгөрүүлэх ангид шилжүүлжээ 2011-06-20 6553
642 Өндөр гэгээний урласан бүтээлийг хятадуудын захиалгаар хулгайлахыг завдав 2011-06-20 6402
641 Ахмад жүдочид дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртэв 2011-06-20 6867
640 Итгэлт хамбын тайлагдашгүй нууц 2011-06-17 8204
639 БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТООГ БУУРУУЛЖЭЭ 2011-06-17 7525
638 “ЭНЕРЖИ РЕСУРС”-т ажилд “зуучлагч”-ийг баривчлав 2011-06-17 7538
637 Их тэнгэрийн аманд боом гарсныг мал эмнэлгийнхэн нууцлав 2011-06-16 7238
636 “Аль-Жазира”-гийн сэтгүүлчид өнөөдөр ирнэ 2011-06-16 6286
635 Хар уснаас болж найзыгаа хөнөөжээ 2011-06-16 6656
634 Монгол гэрт нэг хоноход 100.000 төгрөг 2011-06-14 6416
» ХӨХ ХОТОД ОЧСОН ЖУУЛЧДЫГ БУУДАЛД НЬ МАНАЖ БАЙНА [1] 2011-06-14 7749
632 Долдугаар сарын 1-ний үймээнийг Ж.Сорос санхүүжүүлсэн үү 2011-06-14 5671
631 АИ-92 шатахууны үнэ нэмэгдэв 2011-06-13 6806
630 Д.ГАЛСАНТӨМӨР: Аймагтаа тав түрүүлсэн амжилтыг минь хэн ч эвдээгүй 2011-06-13 6070
배너신청
자생병원

배너신청