jasen
Бичлэгийн тоо 4,494

УРЛАГИЙНХАН УЙЛЖ БАЙНА

Уншсан 8640 vote 0 2008.07.03 13:45:18
(2008-07-03)

Үймээн самууны хөлд өртсөн урлагийн байгууллагуудаар орж байдал газар дээр ямар байгаа талаар сурвалжлахыг зорилоо. Хамгийн түрүүн хохирол их амссан Улсын филармонид очтол Цагдаагийнхан оруулсангүй. Хувьсгалт намын төв байр, Соёлын төв өргөө орчмыг нэлд нь хамгаалалтад авсан тул дотогш нэг ч хүн оруулахгүй байлаа.

Улсын филармонийнхан гаднаа, өөрөөр хэлбэл Туушин компанийн талаас Соёлын төв өргөө рүү ордог ааркны гадаа бөөгнөрөн зогсч байв. Мэргэжлийн урлагийн бусад байгууллагын удирдлагууд, уран бүтээлчид нөхдөө сэтгэл санаагаар дэмжихээр ирсэн байв.

Ц.Батчулуун:
Хөгжимчид маань ганц л ээлжийн хувцастай үлдлээ


Морин хуурын чуулгын удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулуунтай уулзлаа.
-Танай чуулга үймээн дэгдээгчдийн хөлд илүүтэй өртжээ. Зурагтаар таныг нүднээсээ нулимс унаган ярьж байхыг харлаа.
-Тайвшраад байна аа. Хүмүүс нэлээд харсан бололтой, утасдаж  харамсч байгаагаа илэрхийлж, сэтгэл засч байна.  
-Хөгжим хэрэгслэлээс тань үлдсэн юм ер нь байна уу?
-Юу үлдсэнийг яг таг хэлэх аргагүй байна. Морин хуур, ятга, ёочингууд лав алга. Тогтож, тоолж бүртгэх боломж алга. Одоогоор Цагдаагийни газраас ирсэн шинжээчид ажиллаж байгаа тул биднийг дотогш руу оруулахгүй байна. Өчигдөр орой өөр газар тоглолттой байсан болохоор хөгжимчид маань нэг ээлжийн хувцастайгаа үлдэх нь үлдсэн. Дотор, хувцасны өрөөг онгичоод хаячихсан, ундуй сундуй байна. Юу үлдсэнийг мэдэхгүй байна.
   

Д.Ухнаа:
Наадмын шоуны гурван сая төгрөг аваад явчихаж


Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаатай уулзахад:
-Эрх чөлөө гэж энийг хэлдэггүй юм. Замбараа цадиг гэж байх ёстой. Арай хэтэрч байна.

-Та “Соёл -Эрдэнэ” хамтлагийн өрөөнд суудаг байх аа?
-Тийм. Байхгүй ээ, байхгүй. Юу ч үлдээгээгүй цөлмөчихөж. Наадмын шоунд зарцуулах ёстой гурван сая төгрөг аваад явчихаж.

-Сейфтэй нь үү?
-Эвдээд. Даргын өрөөний сейфийг тэр чигээр нь өргөөд явчихсан байна. Би зуслан гарах юм байна, хаанаа хийж явах вэ гээд тэр гурван саяыг өрөөндөө орхичихсон байхгүй юу.

-Бас танайхны хувцсыг талбайгаар нэг цацчихсан байсан гэв үү?
-Хувцас ч дүүрч ээ. Миний костюмуудын сайнаас нь шилээд, бас болоогүй эвхээд уутанд нь хийгээд явжээ. Уутнууд нь алга. Тэгээд бас ширээ тойрч суугаад архидсан байгаа юм.

-Та өрөөндөө хэзээ орсон юм?
-Өглөө есөн цагт. Гуйж байж орсон л доо. 

Д.Энхцэцэг:
Одоогоор хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байна


Уран зургийн галерей руу цагдаа нар оруулахгүй байсан тул захирал Энхцэцэгтэй нь утсаар холбогдлоо.
-Одоогоор Мөрдөн байцаах газраас ирсэн шинжээчид ажиллаж байна. Хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байна. Монгол зургийн фондод гал хүрчээ. Модон хаалга нь бүрэн шатсан. Хэт халуунаас болсон байх, манай бүх цонх хагараад, раамууд нь яйжийчихсан. Баримал, жижиг урлалын бүтээлүүд энд тэнд хага бут үсэрсэн байдалтай таржээ. Миний бодлоор гал унтраах, ус шүрших явцад ингэж ийш  тийш шидэгдсэн бололтой. Тухайн үед байшинг галаас аврах нь л чухал байсан байх л даа. Галерейн үзмэрүүдээс зөөж хамгаалсан л даа. Гэсэн ч маш их хэмжээний хохирол амслаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/470011/e99/trackback

profile

Ээж минь

2011.05.09 22:36:49
*.199.207.124

End solongosiin irgentei ger b ul bolj bgaa hunii bichig barimt,mgld bataluulj ugnu.01097409854

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
38 Buildozer&buudlaga [2] selenge_good 2008-07-07 3536
37 Э.Мулдашев Монголоос хайсан зvйлээ олсон уу [3] Мичидмаа 2008-07-07 6408
36 О.МАГНАЙ мессенжерт холбогджээ. [8] selenge_good 2008-07-07 5362
35 Монголд ирсэн коммунистуудад,Ард иргэдийг доромжилохоо боль! [3] selenge_good 2008-07-07 4987
34 ANSAN SHIV file [1] pitty1 2008-07-07 4802
33 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file [1] ABAP 2008-07-06 7580
32 *****НААДАМ АНСАНД***** [1] baagiiiii 2008-07-06 5232
31 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAM file [1] pitty1 2008-07-06 5369
30 Amerikiin elchingiin anket 156,157,158 bogloj sevis tolbor hiij [2] tammy 2008-07-06 5860
29 НААДАМ АНСАНД [1] baagiiiii 2008-07-06 5711
28 MAHN ICHEECH-ARD TYMEN UILJ BAINA [2] ýíõëýí 2008-07-05 4527
27 ТАНЫ БОДОЛ [3] Мичид 2008-07-05 4683
26 Ondor bolgodog vitamin [4] hulan turaah tov 2008-07-05 5482
25 МАХН-АМ-АЖИЛ-ЗӨРӨӨ [3] selenge_good 2008-07-05 5790
24 Үнэн [2] selenge_good 2008-07-05 5075
23 Монгол ард түмний бослого [2] bmbm 2008-07-05 6179
22 Suwonii naadam [2] dudik 2008-07-04 8130
21 Та аймшгийн ертөнцөд холбогдоно уу? [2] puunee 2008-07-04 6669
20 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 7449
19 МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ХААШАА ЯВЖ БАЙНА [1] 몽골 2008-07-03 7654
18 ZAAVAL ORJ YZ MONGOLCHUUDAA [1] ~СуН~ДуЙ~ 2008-07-03 6505
» УРЛАГИЙНХАН УЙЛЖ БАЙНА [1] 96843226 2008-07-03 8640
16 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. [1] 96843226 2008-07-03 7841
15 MAXH [1] 몽골 2008-07-02 8917
14 Аймшиг ба айдас [5] puunee 2008-07-01 10936
13 SOlongosiin kinond Mongol [3] 은혜 2008-07-01 10162
12 yatga hogjmiin yaruu egshgiig amidaar ni sonsoyo gevel... [1] marl 2008-07-01 9401
11 MAXH yalchihsan yum uu daa [2] aeob 2008-07-01 9238
10 2008 Naadam [10] chollong 2008-06-30 10018
9 Solongos oduud ..... n won avdag [4] [2] -IRMUUN- 2008-06-29 18383
8 Америк оюутанд бууз заасан минь буюу Монгол хүний хэмжүүр биедээ явдаг Мичид 2008-06-29 12018
7 Эв нэгдлийн бэлэгдэл, эрхт төрийн хийморь [2] 96843226 2008-06-29 13319
6 Монгол Улсын Төрийн Дуулал [2] 96843226 2008-06-29 12407
5 Монгол юм [18] 96843226 2008-06-29 11771
4 ВX Солонгост тоглоно. [2] 96843226 2008-06-29 11098
3 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file [2] ABAP 2008-06-28 12992
2 ВX Солонгост тоглоно. file [5] 96843226 2008-06-28 10095
1 Naver Map Test [3] admin 2008-06-27 15079
배너신청
자생병원

배너신청