Número de documentos 3,329

УМБГ-ын Онц хүнд, зохион бай гуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасагт хар тамхины хоёр ч ноцтой хэрэгтнийг шалгаж байна.

Нэлээд их хэмжээний цагаан тамхи буюу герион оруулж ирсэн тэдний хэрэг багагүй дуулиан болсон. Нэг бүр нь 15 орчим грамм, 40 гаруй ширхэг герионыг манай улсын хилээр хоёр залуу оруулж ирээд цагдаагийнханд саатуулагдан шалгуулж байгаа юм. Ал бан бус эх сурвалжийн мэдээгээр “Уг герионыг БНХАУ-аас оруулж ирэн гуравдагч орон руу дамжуулахаар зэхэж байсан бололтой. Бүр тодруулбал, манайхны залгиж гуравдагч орон руу тээвэрлэдэг хэлбэр хэмжээтэй байсан. 15 орчим грамм уг бодисын нэг нь л гэхэд хуруун чинээ байсан.

Үүнийг одоо манай Гаалийн төв лабораторид шинжилж байгаа” гэж тус лабораторийн эх сурвалж бидэнд ярьсан юм. Энэ талаар Мөрдөн байцаах газрынхнаас тодруулахад “Шалгах өчнөөн асуудал байгаа. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулав. ЭЦГ-ын эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт холбогдуулж, эрэн сурвалжлах хэд хэдэн хүн байгаа юм байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн дундуур Баянзүрх дүүрэгт хэсэг залуу мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ.

Тус дүүргийн V хорооны нутагт Б.Төгөлдөр, С.Түвшинболд нар нэрийг нь мэдэхгүй ургамал татаж байжээ. НХЭГын алба хааг чид тэднийг үйлдэл дээр нь саатуулсан бөгөөд эд мөрийн баримт бол гож, өвс, усны сав, мөнгөн тэмдэгтийг хураан мөрдөн бай цаагч нарт хүлээлгэн өгсөн гэнэ.

Тэдэнтэй хамт бас хэд хэдэн залуу шалгуулж байгаа гэх мэдээллийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс өгсөн юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
» УМБГ-Т хар тамхины хоёр ч ноцтой хэргийг шалгаж байна Jun 13, 2011 6129
628 “Салхины охид” Jun 10, 2011 7010
627 Газрын тосны үйлдвэр байгуулах улс төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ Jun 10, 2011 6628
626 ГИШГЭЖ ЯВАА ГАЗАР ҮНЭТЭЙГ САНУУЛАВ Jun 10, 2011 6297
625 “Урт нэртэй” хуулийг санаачлагчид эсэргүүцлээ илэрхийлэв Jun 09, 2011 6272
624 Солонгосын тал хүсвэл Ким Пан Жантай холбоотой асуудлыг манайхан шалгана Jun 09, 2011 6832
623 Ерөнхийлөгч өөрийг нь үл ойшоосон Г.Занданшатар сайдад бухимдав [1] Jun 09, 2011 6199
622 Чулуун зэвсгийн үеэс улбаатай Их хар сүлдээ цэнгүүллээ Jun 08, 2011 7467
621 Хаврын тариалалт саатжээ Jun 08, 2011 6218
620 Ногоонтолгойн түймэр 3000 га талбайг шатаажээ Jun 08, 2011 6507
619 Оюутолгойн зам тавьж байсан 67 хүн хоолондоо хорджээ Jun 07, 2011 6948
618 “Нутаг чөлөөлөх ажиллагаа” эхэллээ Jun 07, 2011 6176
617 Монголын анхны 3D клип Jun 07, 2011 6190
616 “Гал үндэстэн”-ийхэн Төрийн ордон руу сум тавилаа Jun 04, 2011 6859
615 Э.Бат-Үүл: Д.Дэмбэрэл дарга ч бөө байж мэднэ шүү Jun 04, 2011 6844
614 Т.Батчимэг IV байрт Jun 02, 2011 5767
613 Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гаалийнханд хариуцлага тооцжээ Jun 02, 2011 6553
612 Ц.Элбэгдорж: Бид хүнд үедээ нэг л сонголт хийдэг, энэ бол хойд хөрш Jun 02, 2011 5702
611 Улаан хивс биш цагаан эсгийний ёслол болно May 25, 2011 7115
610 Ж.Бат-Эрдэнэ: ЦАХИМ ЕРТӨНЦӨД НУУЦ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ May 25, 2011 6775
배너신청
자생병원

배너신청