Бичлэгийн тоо 2,391

Мэдэгдэл

 

2008 оны 7-р сарын 2-ны өдөр                                            Улаанбаатар хот

 

                       

2008 оны 7-р сарын 1-ний өдөр болсон олон нийтийн жагсаал цуглааны дараа бий болсон нөхцөл байдал нь хүчирхийлэлд хүрч хэд хэдэн хүний амь нас эрсдэн, олон хүний эрүүл мэнд хохирч, соёлын үнэт зүйлс, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө устсан явдалд гүнээ харамсаж байгааг илэрхийлж байна. Энэ нь олон жил Монголын нийгэмд бугшсан шударга бус явдал, авилгын эсрэг нийгмийн тодорхой хэсгийн уур бухимдалын туйлширсан илрэл гэж үзэж байна.

 

Нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн эгзэгтэй үед улс төрийн намууд өөрийн явцуу эрх ашгийг урьтал болгож, хүний амь нас, хүний эрх, эрх чөлөөг огоорч, улс төрийн ашиг хонжоо хайж байгаад харамсаж байна.

 

Үүссэн нөхцөл байдалд төр, засаг бодитой дүгнэлт хийж, зохистой арга хэмжээг шуурхай авч чадсангүй. Цагдаа, иргэдийн дунд мөргөлдөөн болсон нь зөрчлийг тайван замаар зохицуулах, жолоодох сэтгэл, ур чадвар цагдаа, хүчний байгууллагын удирдлагад илт дутсантай холбоотой гэж үзэж байна. 

 

Онц байдал зарласантай холбогдуулан хүний салшгүй эрхэд зарим хязгаарлалт хийгдэж байгааг зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй байна.  ОНҮРТ-ээс бусад радио, телевиз болон мэдээллийн сайтуудыг хааж, төрийн цензур тогтоож,  иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласаныг зайлшгүй шаардлага гэж үзэхгүй байна.

 

Ийм онцгой байдлын үед баривчлан саатуулагдсан хүмүүсийн ар гэрээс эрүү шүүлтээс ангид байх хүний салшгүй эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл ирж байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байна. Баривчлагдан саатуулагдсан 700 гаруй гэх иргэний хүний эрхийн зөрчилд хяналт тавих боломжийг иргэний нийгмийн байгууллагуудад олгож тэдгээр иргэдийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх нөхцлөөр хангахыг шаардаж байна.

 

Зугатаж байгаа иргэний араас хөөж амь насыг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай тогтоохыг мөн шаардаж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Онц байдал зарлах тухай зарлигийг үйл явдалд газар дээр оролцож байсан болон ажиглаж байсан хүмүүст төрийн зүгээс зохих ёсоор хүргээгүй байж хүч хэрэглэснийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байна.

 

Хүний эрхийг дээдлэн асуудлыг шийдвэрлэх тайван арга зам Монголын нийгэмд байгаа гэдэгт итгэх итгэл суларсныг болсон явдал тод харууллаа. Иймээс ардчиллын үндсэн институциудыг бэхжүүлэх,  чөлөөт шударга сонгуульд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө төр засаг, улстөрийн бүх хүчин, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эрчимтэй хамтран ажиллахыг уриалж байна.

 


Нээлттэй нийгэм форум

Хүний эрх, хөгжил төв

Глоб интернэшнл

Филантропи хөгжлийн төлөө төв

Хүний эрх хууль төв

Монголын эмэгтэйчүүдийн сан

Ардчиллын төлөө олон улсын иргэний нийгмийн чуулганы Азийн төлөөлөгч

Хүний эрх, ардчиллын судалгааны төв

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв

Иргэдийн альяанс төв

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/469812/d7f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
51 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6217
50 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4328
49 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6607
48 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7181
47 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7373
46 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5636
45 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6689
44 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6743
43 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9294
42 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6587
41 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2255
40 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6958
39 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3483
38 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3527
37 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2801
36 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2915
35 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 6017
34 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5644
» Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6898
32 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5976
31 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10943
30 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4184
29 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6578
28 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6840
27 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5597
26 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6529
25 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3595
24 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6593
23 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3636
22 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4544
21 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4529
20 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5480
19 Тарни [3] 1221 2008-06-29 18670
18 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9864
17 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8071
16 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4788
15 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5138
14 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4237
13 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7846
12 Munkh file [2] 96843226 2008-06-29 8088
11 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7463
10 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4127
9 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9636
8 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15947
7 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9744
배너신청
자생병원

배너신청