Số bài viết: 213

Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ

Đã xem 51339 Lượt bình chọn 0 2008.07.03 12:27:04

Төвдийн цагаачлалын Засгийн газрын Ерөнхий сайд  Самдан Ринбүүчи “Бээжинтэй Төвдийн асуудлаар хийх дугуй ширээний уулзалт ойрын үед болно. Дээрхийн гэгээнтэн Төвдийн ард түмэнд тустай аливаа боломж бүрийг ашиглаж, тодорхой үр дүнд хүрэхийг хичээх хэрэгтэй гэсэн удирдамж өгсөн” гэлээ.

Дугуй ширээний уулзалтад Төвдийн цагаачлалын Засгийн газрыг төлөөлөн оролцох Лодойгара, Галсанжалцан нар даваа гаригт Бээжинд хүрэлцэн ирлээ. Өмнөх уулзалт өнгөрсөн гуравдугаар сард Төвдөд олныг хамарсан үймээн гарсны дараа болсон. Албан бус энэ уулзалтыг Бээжин олон улсын шахалтаар хийсэн гэж хэлэхэд болно.

Энэ удаагийн уулзалтыг нэлээд эрт товлосон боловч Сычуаньд газар хөдөлж ихээхэн хохирол учирсны улмаас хойшлоод байсан юм. Бээжингийн зүгээс уулзалт хаана, хэзээ болох, ямар асуудал хэлэлцэх, хэдэн цаг үргэлжлэх талаар тодорхой мэдээлэл хийсэнгүй.

БНХАУ-ын Засгийн газар Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн самууныг Далай ламтан зохион байгуулсан хэмээн буруутгасан. Дээрхийн гэгээн үүнийг эрс няцаагаад “Миний бие Төвдөд тусгаар тогтнол биш, ердөө л өөртөө засах эрхийг хүсэмжилсэн” гэсэн билээ.

Лхас болон бусад томоохон суурин газар болсон үймээний үеэр 19 хүн алагдаж, 116 хүн баривчлагдсан гэсэн албан ёсны тоо баримтыг хүний эрхийн төлөө тэмцэгчид эрс үгүйсгэж, бодит байдал дээр хамаагүй их байгаа хэмээн удаа дараа мэдэгдсэн.

Нөлөө бүхий гүрний удирдагчид, өндөр албаныхан дугуй ширээний уулзалт болох гэж байгаад сэтгэл хангалуун байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс “Далай ламтан Төвдийн ярвигтай асуудлаар хэл амаа ололцож чадахаар эелдэг хүн гэж бид үздэг. Түүнд Бээжин хүндэтгэлтэй хандаасай гэж уриалмаар байна” гэлээ. Олимпийн нээлтэд оролцохгүй хэмээн Бээжинг “айлгаж” байгаа Францын Ерөнхийлөгч Н.Саркози “Ажил хэрэг амжилттай болбол миний бие олимпийн нээлтэд оролцохоос татгалзах зүйлгүй” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Төвдөд гадаадын жуулчид очихыг зөвшөөрсөн ч сэтгүүлчдэд тавих хяналт чанга хэвээр байна.

profile

www.mglclub.com Administrator

Liên kết Web :
http://www.mglclub.com/469504/20f/trackback
List of Articles
STT Tiêu đề Người gửi Ngày gửi Đã xem
Chú ý ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 31-03-2013 7194
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 17-06-2009 31692
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 17-06-2009 31226
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 09-06-2009 33245
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 09-06-2009 34062
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 05-06-2009 33772
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 05-06-2009 35692
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 31-05-2009 35445
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 27-05-2009 37103
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 23-05-2009 50247
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 18-05-2009 37701
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 15-05-2009 57811
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 09-04-2009 41656
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 06-04-2009 41070
20 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 20-02-2009 38863
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 12-02-2009 45254
18 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 03-02-2009 43979
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 23-01-2009 42657
16 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 20-01-2009 35932
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 15-01-2009 36957
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 13-01-2009 38429
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 12-12-2008 45552
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 11-12-2008 47997
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 21-10-2008 40477
10 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 20-10-2008 39498
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 30-07-2008 53636
8 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 30-07-2008 48673
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 15-07-2008 64985
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin 08-07-2008 66628
5 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 08-07-2008 50785
4 Хилтоны барьсан байшин [1] admin 04-07-2008 60540
» Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 03-07-2008 51339
2 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 03-07-2008 47947
1 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 29-06-2008 46105
배너신청
자생병원

배너신청