Өчигдөр МҮОНТс өөр тв, фм ажиллаагүйг бүгд мэдэж байгаа байх. Орой киноны дундуур МҮОНТ-н хөтлөгч тайлбаргүй мэдээ үзүүлнэ гэчихээд хүмүүсийн тархийг яаж угааж байгааг харав уу. Хөөрхий нэвтрүүлэгчийн буруу ч гэж юу байхав. Өөрөө хүсээгүй л байх. Дээрээс нь дарамталж байгаа байлгүй бодвол. 5 хүний амь нас, хэдэн зуун хүний эрүүл мэнд, бас дахиад хэдэн зуун хүний эрх чөлөөний асуудал хурцаар сөхөгдсөн байхад нэг талыг хэтэрхий барьсан мэдээллээр, өөрөөр хэлбэл үймээнийг /уг нь шударга зөв жагсаал байсан юм анхандаа/ олон талаас нь харахыг огт хүсэхгүйгээр дахиж ингэж жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхийг буруушаасан маягийн юм ярьж байгаа хүмүүсийн яриаг дагнан хүргэв. Тэр олон хүний амь нас, эрүүл мэнд, нийт Монголчуудын эрх чөлөө, үзэл бодлын асуудал яригдаж байхад хэдэн хөгжмөө алдсан, эвдлүүлсэн Соёл эрдэнэ хамтлагын 2 нөхөрийн яриаг хэчнээн их гаргав аа. Урлагийн маш их түүх тэр өрөөнд, тэр хөгжимд байсан нь харамсалтай ч тэр бүхэнээс чухал зүйл яригдаж байгааг албаар мартуулах, хүмүүсийн анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлэхэд хэтэрхий их анхаарсан мэдээллийг ТАЙЛБАРГҮЙ МЭДЭЭ нэрийн дор тайлбарлан хүргэж байна. Удахгүй онц байдал дуусахаар олон ургальч үзэл дахин гарч ирнэ гэж найдахаас даа.