Número de documentos 3,329

 МАН-ын Удирдах зөвлөл гурав хоногийн өмнө ажил хэрэгч байдлаар, чухал сэдэв хөндөж хуралджээ. Хуралдсан тухай дуулангуут улс төрийн ямар асуудал хэлэлцээ бол гэтэл огт өөр, монголчуудын хамгийн их санаа зовоож буй зүйлд анхаарлаа хандуулахыг хүсчээ. Эрх баригч намын удирдах байгууллага газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай тойрч ярилцсан байна.

УИХ-ын бүтэц шиг МАН дэргэдээ төрөлжсөн Байнгын хороодтой. Энэ удаа Эдийн засгийн бодлогын байнгын хорооноос бензин, шатахууны асуудлаар мэдээлэл хийж, газрын тосны хэрэглээ, хангамж, хайгуул, олборлолт, үйлдвэр байгуулах нөхцөл боломжийн талаар Удирдах зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгч, өнөөдрийн хүнд нөхцөл байдлаас гарах арга замын талаар ярилцсан байна. Олон Засгийн газар хичээгээд шийдэж чаддаггүй асуудлуудад ч Удирдах зөвлөл анхаарлаа хандуулжээ.

Монгол Улсад олборлож буй нефтийн бүтээгдэхүүний түүхий эдийг 100 хувь дотооддоо нийлүүлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах, ОХУ-тай газрын тос нийлүүлэх тухай улс төрийн намууд, Ерөнхийлөгч, Засгийн газрын төвшинд тохиролцсон шийдвэр, Кувейт, Казахстанаас авах хоёр сая тонн түүхий газрын тосны тухай тохиролцоог албан ёсны болгож баталгаажуулах талаар УИХ дахь бүлэг, Засгийн газарт чиглэл өгөхөөр болсон байна.

Улс төр, эдийн засгийн стратегийн ач холбогдолтой энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ, Засгийн газар яаралтай арга хэмжээ авах ёстой гэж МАН-ын Удирдах зөвлөл үзэж зөвлөмж гаргажээ. Эрх баригч энэ нам олон жил дуншсан асуудлаар улс төрийн ийм зоригтой шийдвэр гаргасан болохоор суурь бүтээгдэхүүний хомсдол, хямралаас бид удахгүй гарах байх гэж найдъя.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
629 УМБГ-Т хар тамхины хоёр ч ноцтой хэргийг шалгаж байна Jun 13, 2011 6129
628 “Салхины охид” Jun 10, 2011 7010
» Газрын тосны үйлдвэр байгуулах улс төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ Jun 10, 2011 6628
626 ГИШГЭЖ ЯВАА ГАЗАР ҮНЭТЭЙГ САНУУЛАВ Jun 10, 2011 6297
625 “Урт нэртэй” хуулийг санаачлагчид эсэргүүцлээ илэрхийлэв Jun 09, 2011 6272
624 Солонгосын тал хүсвэл Ким Пан Жантай холбоотой асуудлыг манайхан шалгана Jun 09, 2011 6832
623 Ерөнхийлөгч өөрийг нь үл ойшоосон Г.Занданшатар сайдад бухимдав [1] Jun 09, 2011 6199
622 Чулуун зэвсгийн үеэс улбаатай Их хар сүлдээ цэнгүүллээ Jun 08, 2011 7467
621 Хаврын тариалалт саатжээ Jun 08, 2011 6218
620 Ногоонтолгойн түймэр 3000 га талбайг шатаажээ Jun 08, 2011 6507
619 Оюутолгойн зам тавьж байсан 67 хүн хоолондоо хорджээ Jun 07, 2011 6948
618 “Нутаг чөлөөлөх ажиллагаа” эхэллээ Jun 07, 2011 6176
617 Монголын анхны 3D клип Jun 07, 2011 6190
616 “Гал үндэстэн”-ийхэн Төрийн ордон руу сум тавилаа Jun 04, 2011 6859
615 Э.Бат-Үүл: Д.Дэмбэрэл дарга ч бөө байж мэднэ шүү Jun 04, 2011 6844
614 Т.Батчимэг IV байрт Jun 02, 2011 5767
613 Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гаалийнханд хариуцлага тооцжээ Jun 02, 2011 6553
612 Ц.Элбэгдорж: Бид хүнд үедээ нэг л сонголт хийдэг, энэ бол хойд хөрш Jun 02, 2011 5702
611 Улаан хивс биш цагаан эсгийний ёслол болно May 25, 2011 7115
610 Ж.Бат-Эрдэнэ: ЦАХИМ ЕРТӨНЦӨД НУУЦ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ May 25, 2011 6775
배너신청
자생병원

배너신청