Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

uilchlech

-Шашны шугамаар орж ирсэн тэд хамгийн найдвартай үйлчлэгч, асрагч болдог гэнэ-

Филиппин, Индонез бүсгүйчүүд Монголд ирж гэрийн үйлчлэгч хийдэг гэж сонсоод хоёр муу "навч"-индаа итгэсэнгүй. Лавлаад байтал үнэн гэнэ. Монголчууд гадаад улсад очиж хар бор ажлыг нь нугалдаг гэж сонссоноос бус гадаадаас хүн авчирч хөлсөөр ажиллуулдаг гэдгийг энд ажилладаг хятадуудаар л төсөөлж байснаа бодоод ичих ч шиг болов. Манай дээдсийн хүрээнийхэн Филиппин, Индонез мэтийн Азийн буурай орнуудын эмэгтэйчүүдийг хүүхэд асрагчаар ажиллуулж, тэдэнд чамгүй мөнгө төлдгийг олж мэдлээ. Мэдэх нэгэн нь юун сүртэй юм бэ гэх байх л даа. Гэхдээ мэдэхгүй нь тэднээс олон биз. Ийнхүү мэдээллийнхээ мөрөөр ази асрагчдын эрэлд гарлаа. Харь орноос ирсэн гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийг хаанаас олж болох талаар учир мэдэх нэгнээс сураглатал шашны сүмүүдийг зааж өгч байна. Бүр тодруулж зааж өгснөөр нь Баруун дөрвөн зам орчмын христийн сүмүүдээр явлаа. "Гранд плаза"-гийн эсрэг талын сүм руу орж, гадаад гэрийн үйлчлэгч ажилд авах маягийн "операци" зохиочихсон гэж байгаа. Энэ сүмд христэд итгэгч нэгэн филиппин эмэгтэй монгол айлд ажилладгийг олж мэдлээ. Тэр эмэгтэйтэй ч сүмд таарч азны юм болов. 30 орчим насны, урт юбка богино хүрэмтэй, хар арьст эмэгтэйд найдаж хүүхдээ үлдээгээд явна гэхээр нэг л биш ээ. Бараг л голонгуй, бас нэг л айдастайгаар түүнтэй уулзлаа. Бид хоёр хэл нэвтрэлцэх гэж нэлээд будилсан. Тэр англи, монгол хэлийг өөрийнхөө орны хэлтэй холиод өөрийгөө ойлгуулахыг хичээв. Би ч бага сага зүйл ойлгож байна. Тэрбээр мөргөл үйлдэхээр сүмдээ ирсэн нь энэ аж. Монголд ирээд гурван жил болж байгаа, энэ хугацаанд гурван ч айлын хүүхдийг асрагч, гэрийн манаач хийсэн гэнэ. Филиппин эмэгтэй хамгийн найдвартай асрагч, үйлчлэгч байдаг гэдгийг гэр бүл судлаач, хуульч болон сүмийнхэн ярих юм билээ. Түүний ярьснаар, одоогоор X хороололд нэгэн айлд хүүхэд асрагч хийж байгаа, сарын 700-800 мянган төгрөгийн цалин авдаг, хүүхдийг нь асрахаас гадна англи хэл заана, бас гэрийнх нь эд хогшлыг гадны халдлагаас хамгаалах гэх мэтээр найдвартай ар тал болдог ажээ. Түүнийг Ис гэж дууддаг гэсэн. Ис "Би монгол хүнийг хүндэлдэг, тэд ч намайг үнэлдэг, энд байгаадаа баяртай байна" хэмээж байна. Тэр нутгаасаа ирснээс хойш гурав дахь айлдаа ажиллаж байгаа бөгөөд энэ удаа намайг өөрийг нь ажилд авах нь гэж бодсон бололтой маш уриалгахан байснаа сонины сурвалжлагч гэдгийг маань мэдчихээд дуугаа хурааж, өмнөх ярьсан зүйлүүдээ үгүйсгэж, зургаа авахуулахгүй хэмээн дургүйлхэв. "Надад сонирхоод байх зүйл байхгүй" хэмээн намжирдах нь тэр. Тэр ямар айлд ажиллаж байгаагаа, аль мужаас ирснээ хэлэхийг ч хүсээгүй. Харин түүнийг маш сайн эмэгтэй, найдвартай асрагч гэдгийг нь сүмийнхэн нь хэлж байна лээ. Бид ийнхүү хэл амаа ололцож ядсаар байтал гаднаас сүмийн номлогч нь ороод ирж, мөргөл болох гэж байгаа тул гадны хүн байж болохгүй гэснээр бид сүмээс гарлаа.

Бид Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас гэрийн үйлчлэгчээр ирсэн дээрх шиг бүсгүйчүүд хэзээ, хэрхэн ямар журмаар орж ирснийг тодруулахад, тэднийд ямар ч бүртгэл байхгүй гэсэн. Ийм эмэгтэйчүүд сүмийн шугамаар орж ирдэг бөгөөд тэдний 80 хувь нь филиппинчүүд юм билээ.

Харийн бүсгүйчүүд монгол айлд найдвартай "хоточ" болж байгааг буруутгах ч гэсэнгүй, зөвтгөх ч гэсэнгүй. Монгол эмэгтэйчүүд яагаад ингэж ажиллаж, өндөр цалин авч чадахгүй гэж. Чаддаггүй болоод л харийн хар арьст хүүхнүүдэд хүүхдүүдээ даатгаж байна. Гэрийн үйлчлэгч, хүүхдийн асрагчаар ажилд орсон монгол эмэгтэйчүүдийн олонхи нь найдваргүй, бусадтай нийлж хулгай хийдэг, эзгүйд нь хүүхдэд нойрсуулах эм өгөөд унтуулчихдаг зэргээр итгэл алддаг гэх. Харин тэдний оронд харийн хүүхнүүдийн паспортыг нь аваад, гэрээ хийчихсэн байхад хамгийн найдвартай асрагч, үйлчлэгч болдгийг ойлгож ядах юмгүй. Тэд хүний нутагт хаачих вэ, бас хангалттай цалин хөлс авч байгаа, ямар нэгэн айдас, дарамт шахалт гэж байхгүй. Ийм орчинд ямар ч хүн дуртай ажиллана биз дээ.

Монгол Улсын иргэд гадаадын улс орноос гэрийн үйлчлэгч захиалахын тулд Олон улсын гэрийн үйлчлэгчдийн холбоонд ханддаг аж. Ингэж авахад төлбөрт нь гурван сая орчим төгрөг төлдөг гэсэн. Филиппин эмэгтэйчүүдийн хувьд гадны улс орнууд тэднийг үйлчлэгчээр ажиллуулахдаа маш дуртай байдаг болохоор эрэлт ихтэй гэсэн үг. Энэ улсад гэрийн үйлчлэгчийг сургадаг тусгай коллеж хүртэл байдаг юм гэсэн. Филиппин улсад гэрийн үйлчлэгч зэрэг ажлуудад зуучилдаг товчоо ажилладаг бөгөөд тус байгууллагыг хариуцлага өндөртэй ажиллахыг төр засгаас нь шаарддаг аж. Харин харийг зорьж ажилд орсон эмэгтэйчүүд гурваас долоо хоногтоо дээрх товчоотойгоо ямар нэгэн байдлаар холбоо барьж, ямар байгаагаа дуулгадаг юм байна.

Манай зарим монгол охид гадаадад гэрийн үйлчлэгч хийх зараар харийг зорьдог ч ихэнхдээ боловсрол, хэлний мэдлэггүйгээсээ болж хүний наймааны золиос болох нь олонтаа. Азийн буурай орон ядуу иргэдээ ингэж хамгаалж, амь амьдралтай нь залгуулаад байж чадаж байхад өдрөөс өдөрт хэрэглээ өндөртэй улсын тоонд бичигдэх болсон Монгол Улс нэг иймэрхүү маягийн товчоо, байгууллагатай болчихмоор доо. Ядаж хил давсан хүүхнүүд маань сайн муу яваагаа дуулгаад байх шүүдээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4682688/3db/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366680
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
29226 elgemsuu gedeg hvnd helii 963963 2011-06-09 745
29225 orchuulj ugnu uu yaraltai tiffani 2011-06-09 565
29224 Монгол руу хүүхэд авч явна [2] misheel2009 2011-06-09 890
29223 <<ИЙМ СЭТГЭЛТЭЙ МОНГОЛ БҮСГҮЙГ БИШРЭХЭЭС **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 1063
29222 helj ugch tuslaach. [2] merbi 2011-06-09 782
29221 ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ҮЗЛЭГ- ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ [1] eruulmend 2011-06-09 640
29220 elgemsuud handah ni [2] tsonkh 2011-06-09 1225
29219 энэ 5дах 6 сарын 9-д газрын ачаа гарна."Зайсан карго".Газрын ачаа 1000-1200w авч байна. машин 800 -900$ ачилт хийнэ OBM 2011-06-09 538
29218 <<< СОЛОНГОСТ 63 СИТИД МОНГОЛ ГЭР БАРИГДЛАА ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 1152
29217 eejuud bolon busguichuudees asuuya. [9] gytfmjm 2011-06-09 1155
29216 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa 2011-06-09 1860
29215 elgemsuu heleed ogooch [1] juujaa 2011-06-09 941
29214 heleed ogooch [3] juujaa 2011-06-09 1506
29213 ҮҮНИЙГ ОРЧУУЛЖ ЧАДАХ ХҮНИЙГ .......... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 1128
29212 Heleed ogooch [2] jasmin tea 2011-06-09 1001
29211 **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ** 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel 2011-06-09 505
29210 huuhdiin huisiig todorhoilson husnegt oruulj uguuch [3] joly 2011-06-09 1246
29209 hi busguichuudee huuhdiin nuruundaa uurdeg uurgevch dasgal hiideg stepper zarna [2] gss 2011-06-09 790
29208 mori uraldaan [1] tiffani 2011-06-09 944
29207 Монгол руу хүүхэд авч явна 6.15 / 010-3169-6932 / "ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2011-06-09 514
29206 butsax tvr vnemlex? [1] huushuurhan kk 2011-06-09 587
29205 turuh emneleg asuuya? [2] joly 2011-06-09 1079
29204 yaraltai asuuyaa busguichuudee [2] einj 2011-06-09 1174
29203 Hi torol bvriin baraa bna aa hvvhdiin short pudwolk hoslol&rizentei short geh met 수정_0220 2011-06-09 947
29202 õ¿ì¿¿ñýý ýëãýìñ¿¿ã óíøõàà áîëüöãîîâîë ÿàñèéí õàð ñ¿¿äýð äàòóóëñàí , áàñ ìóíõàãëàëûí ò¿¿õèéã õàðóóëæ áàéõ þì world sun 2011-06-09 590
29201 ,,СОЛОНГОСЧУУД ГАДААД ХҮНТЭЙ СУУДАГ ҮНЭНХҮҮ ШАЛТГААН....ИЙМ Л БАЙНА [8] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 1082
29200 hvmvvnlegiin baiguullaga balzol 2011-06-09 3726
29199 Бариа засал хийж байна Baria zasal 2011-06-09 515
» ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНА БЭ ТАМИНЭЭ!!!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 1018
29197 СОЛОНГОСЫН ВИЗИЙГ АВЧ ИНГЭЖ БОЛОХГҮЙ..АНХААР!!!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 1016
29196 Torson eejuudees asuuy [3] nymka0125 2011-06-09 934
29195 Incheond bdag torohiin sain emneleg bval helj ogooch eej naraa? [2] bvjin tuulai 2011-06-09 893
29194 <<<<СОЛОНГОС НӨХӨРӨӨ МОНГОЛ БҮСГҮЙ ХҮНДЭЭР...АЙМААР ЮМ БЭ ???? [11] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 1348
29193 <<<ДАРАМТАНД БАЙДАГ МОНГОЛ БҮСГҮЙ СОЛОНГОС НӨХРӨӨ ХӨНӨӨЛӨӨ.АНХААР !!!!!!!!!!!!! [10] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 1299
29192 ӨРӨВДМӨӨР ХҮМҮҮСИЙГ ЯАЛТАЙ БИЛЭЭ !!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 695
29191 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-06-09 652
29190 ANHAAR ONTSGOI URAMSUULAL BIG SALE+BONUS!!! MONGOLD TAARDAG TV+SHARAH SHUUGEE+HANAND OLGOGCH TA YARAGTUN!!!! BASKETBALL8 2011-06-09 638
29189 jiremsen ehchuud bolon eejuudees asuuh ni [3] tsonkh 2011-06-09 1765
29188 2011оны 6 -с сарын 12ны 1 цагт 11-64 насны хүмүүст вакцин хоолойнсахуу-хєхvvл ханиад-татранга євчний эсрэг вакцин үнэгүй хийж өгнө. samdamshil 2011-06-09 688
29187 busguichuud ee.asuuh zuil baina. [3] liza.mgl 2011-06-09 897
29186 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ӨӨРИЙН МЭТ ХАРАГДАХ ПЕРМАНЕНТ ГОО САЙХНЫ ШИВЭЭС ГЭЖ ЮУ ВЭ?.. MAKE-UP 2011-06-09 589
29185 АНХААР !!! ТАНД ХЭРЭГТЭЙ MAKE-UP 2011-06-09 575
29184 <СОЛОНГОСЫН ГЭМТ ХЭРЭГТЭН МОНГОЛД.......АНХААР !!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 885
29183 <<< ХАРЬД ОДОГСДЫН ӨМНӨӨС СЭТГЭЛ МИНЬ ЗОВНИХУЙ ........!!!!!!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-09 1172
29182 Biiz [3] dream5454 2011-06-09 988
배너신청
자생병원

배너신청