Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын хэсэг гишүүн Засгийн газрын, тэр дундаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын гар хөл болж, “урт” нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан гэнэ. Уг хуулийг анх санаачлан батлуулсан Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваас үрэн, Д.Энхбат, Ц.Сэдванчиг нар өчигдөр сэтгүүлчдэд энэ талаар байр сууриа илэрхийллээ. Б.Бат-Эрдэнэ “Хуулийг батлаад хоёр жил өнгөрсөн ч Засгийн газар хэрэгжүүлсэнгүй. Үүний шалтгаан нь ялангуяа асуудал хариуцсан сайд Д.Зоригт, Л.Гансүх нарт байна.

Бид ойн нөөц, усны сан бүхий газарт олгосон ашигт малтмалын лицензийг цуцалж, дахин олгохгүй байлгах, нөхөн сэргээхэд энэ хуулиараа санаа тавьсан. Гэтэл нэр бүхий гишүүд төсөлдөө дээрх хэсэгт олгосон лицензийг хэвээр үлдээж, нэмж олгохгүй байхаар тусгасан байна. Алтны компаниуд байгаль орчинд хэдий хэмжээний хохирол учруулсан, яаж нөхөн сэргээсэн гэдгийг тооцоогүй, яриагүй атлаа тэдэнд таван их наяд төгрөгийн нөхөн олговор өгөх талаар л хөндөж байна. Засгийн газар тайлбараа өгөх ёстой. Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг дахин хөндөнө” гэв.

Г.Баярсайхан:-Байгаль орчноо хамгаалах хуулийн эсрэг төсөл оруулж ирлээ. Экологийн гэмт хэргийг хүн төрлөхтөний эсрэг гэж үздэг. УИХ байгаль орчноо устгах хуулийг хэлэлцэж байна. Бид хуулиа хэрэгжүүлэх байр сууриа хамгаална, УИХ-д хариуцлага ярих цаг болсон.

Ц.Даваасүрэн: -Уул уурхайн замбарааг үй үйл ажиллагааны талаар ард “Урт нэртэй” хуулийг санааЧлагЧид эсэргҮҮцлээ илэрхийлэв түмэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Компаниудын лообийгоор нөхөн олговрын асуудал оруулж ирсэн. Тэгвэл байгаль орчноо сүйтгүүлснийхээ хариуд тэднээс нөхөн олговор авах ёстой.

Ц.Сэдванчиг: -Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 3.10-т “Бага нөөцтэй алтны орд, усны сан, ойн нөөц бүхий газарт олгосон лицензийг цуцалж, цаашид уг бүсэд олгохгүй. Байгаль орчинд хортой технологи ашиглахыг хориглоно” гэсэн байгаа. Энэ хөтөлбөрт тусгасны дагуу л бид уг хуулийг санаачлан батлуулсан юм шүү дээ. Гэтэл Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биел үүлэхгүй, харин ч зөрчөөд явж байна. Хуульд өөрчлөлт оруулах гэж буй гишүүдийг өөрийн итгэл үнэмшлээр хандсан гэж бодохгүй байна.

Д.Энхбат: - Хоёр жилийн өмнө бид энэ хуулийг батлахдаа Засгийн газрыг хэрэгжүүлнэ гэж итгэсэн. Гэвч юм хийсэнгүй. Учир нь Засгийн газар бол уул уурхайн лиценз эзэмшдэг компанийн эздээс бүрдсэн байгууллага. Одоо бид Засгийн газраас яагаад энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаад нь албан ёсны тайлбар нэхнэ. Тэр компаниудад аудитын шалгалт хийлгэж, хэдий хэмжээний хөрөнгө оруулсан, ямар зардал гаргасныг нь тооц. Тэд байгалийг нөхөн сэргээсэн эсэхийг МХЕГ шалгаад дүгнэлтээ гарга. Энэ бүх холбогдох байгууллагын дүгнэлттэйгээр асуудлыг ярья гэв.

ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООЖЭЭ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан алтны шороон ордны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагийг хавсралтаар батлав. Дээрх газруудад алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөх олговрын хэмжээг эцэслэн тооцож, улсын төсөвт тусгаж шийдвэрлэхийг Ажлын хэсэг болон Сангийн сайдад даалгалаа.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын ашиглалтын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардлыг тогтооход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гарган, энэ оны төсвийн тодотголд тусгаж, нөөцийг нөхөн бүрдүүлэх юм. Усны урсац бүрэлдэх эхийн хэсэгчлэн тогтоосон хамгаалалтын бүсэд алтны шороон ордын 17 тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд 29.803 ам.км, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд 92 тусгай зөвш өөрлийн талбайн хэмжээнд 139.376 ам.км, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагт 127 тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээнд 174.1426 ам.км талбайг авсан байна.

263730 ГА ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА

Өмнөговь аймгийн Ханбогд, БаянОвоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумын нутагт Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дэд бүтцийн барилга байгууламж, зам, гүний усны шугам хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, холбооны станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралтаар баталлаа. Дэд бүтцийн барилга байгууламж, зам, гүний усны шугам хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, холбооны станц барих талбайн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах юм. Энэ чиглэлээр хийсэн ажлынхаа дүнг энэ оны гуравдугаар улиралд танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4682141/a1c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
629 УМБГ-Т хар тамхины хоёр ч ноцтой хэргийг шалгаж байна 2011-06-13 6129
628 “Салхины охид” 2011-06-10 7010
627 Газрын тосны үйлдвэр байгуулах улс төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ 2011-06-10 6628
626 ГИШГЭЖ ЯВАА ГАЗАР ҮНЭТЭЙГ САНУУЛАВ 2011-06-10 6297
» “Урт нэртэй” хуулийг санаачлагчид эсэргүүцлээ илэрхийлэв 2011-06-09 6272
624 Солонгосын тал хүсвэл Ким Пан Жантай холбоотой асуудлыг манайхан шалгана 2011-06-09 6832
623 Ерөнхийлөгч өөрийг нь үл ойшоосон Г.Занданшатар сайдад бухимдав [1] 2011-06-09 6199
622 Чулуун зэвсгийн үеэс улбаатай Их хар сүлдээ цэнгүүллээ 2011-06-08 7467
621 Хаврын тариалалт саатжээ 2011-06-08 6218
620 Ногоонтолгойн түймэр 3000 га талбайг шатаажээ 2011-06-08 6507
619 Оюутолгойн зам тавьж байсан 67 хүн хоолондоо хорджээ 2011-06-07 6948
618 “Нутаг чөлөөлөх ажиллагаа” эхэллээ 2011-06-07 6176
617 Монголын анхны 3D клип 2011-06-07 6190
616 “Гал үндэстэн”-ийхэн Төрийн ордон руу сум тавилаа 2011-06-04 6859
615 Э.Бат-Үүл: Д.Дэмбэрэл дарга ч бөө байж мэднэ шүү 2011-06-04 6844
614 Т.Батчимэг IV байрт 2011-06-02 5767
613 Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гаалийнханд хариуцлага тооцжээ 2011-06-02 6553
612 Ц.Элбэгдорж: Бид хүнд үедээ нэг л сонголт хийдэг, энэ бол хойд хөрш 2011-06-02 5702
611 Улаан хивс биш цагаан эсгийний ёслол болно 2011-05-25 7115
610 Ж.Бат-Эрдэнэ: ЦАХИМ ЕРТӨНЦӨД НУУЦ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ 2011-05-25 6775
배너신청
자생병원

배너신청