Бичлэгийн тоо 3,329
Солонгосын тал хүсвэл Ким Пан Жантай холбоотой асуудлыг манайхан шалгана
Уншсан 6832 vote 0 2011.06.09 10:55:28Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “White House” зочид буудлын хөрөнгө оруулагч гэх БНСУ-ын иргэн Ким Пан Жаныг Интерполоор эрэн сурвалжилж байсны дагуу манай цагдаагийнхан өнгөрсөн сарын сүүлчээр баривчилсныг бид мэдээлсэн билээ. Нутагтаа 120 шахам сая ам.доллар завшсан асуудалд холбогдоод байгаа энэ хүнийг тус улсын цагдаагийнхан авч явсан юм.
Тэрбээр энэ их мөнгийг юунд зарцуулав, гадуур яригдаж байгаа шиг Сүхбаатарын талбайн урд баригдаж буй “Blue sky” төвд хөрөнгө оруулав уу гэдгийг манай тагнуул, цагдаагийн байгууллагынхан сонирхож эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр одоогоор албан ёсны шалгалт хийгээгүй юм байна.
Хэрэв Солонгосын хууль хяналтынхан хүсвэл Ким Пан Жаны Монголд эрхэлж байсан бизнесийг манайхан шалгах аж.