jasen
Бичлэгийн тоо 4,494
Чи монгол эр хүн учраас уйлж болохгүй. Харин бид бол өөр….” Энэ бол “Авъяаслаг хятадууд 2011″ шоуны үеэр 12 настай өвөрмонгол хүүд хандаж хэлсэн үг. Тэмцээнийг шүүж байсан хятад эр энэ үгийг чин сэтгэлээсээ хэлсэн юм. Тэнгэрийн оронд одсон ээждээ зориулж “Алсад суугаа ээж минь” дууг цээлхэн хоолойгоор чадварлаг дуулсан Удмаа хүүгийн бичлэгийг өдгөө хоёр сая гаруй хүн үзээд байна. Агуу Хятад гүрний шоунд ээтэн хоншоортой монгол гутал жийж, тоодон цагаан дээлээр гоёсон өнчин хүү өр зангиртал дуулсан сан. Удмаагийн ээж нь өвчнөөр, аав нь машины ослоор өөд болжээ. Өвөрмонголын Хөлөнбуйраас их Хятадын тайзан дээр тал нутгийн салхи шигээ юунд ч баригдаж хашигдалгүй дуулсан түүний уянгалаг хоолойг зөвхөн хятадууд төдийгүй ар монголчууд бид ч сонсож сэтгэл сэмэрлээ. Хэрвээ бурхны орон гэж үнэхээр байдаг бол ижий, аав хоёр нь сонссон доо. Сонсоод лав уйлсан даа… … Хөхрөх уулс нь хөлөрч харагдана Хүүгийн чинь сэтгэл гэгэлзээд байна аа Хүний зэрэгтэй хүү чинь явна аа Хүслийг чинь гүйцээгээд яваад очно доо… Энэ бадгийг дуулах үед нь сэтгэлийн хүлээс нэгмөсөн алдуурч орхисон. Нэгэнт алдуурсан сэтгэлийг хорьж цагдах гээд ч яах юм бэ. Орой болгон ээжийгээ дэргэдээ суугаагаар төсөөлдөг Удмаа хүү дэлхийн монголчуудын өмнө ямар том гавъяа байгуулснаа мэдээгүй л яваа даа. ” Монгол, Монгол” гэж цээжээ дэлдэн хэдэн мянгантаа хашгирснаас илүүтэй Монголоо таниулж, монгол хүний зүрх сэтгэлийг төлөөлөн хятадуудыг уйлуулж орхисон өөдөсхөн хүү чамд баярлалаа. Дүү минь, чамайг дууны хүчээр, гайхамшигг монгол аялгуугаар хятад хүний зүрхийг уярааж байх тэр өдөр чиний нэгэн адил хувь тавилантай ах, эгч нар чинь монгол хүний төлөө Шилийн гол аймагт жагсаж байлаа шүү дээ. Хүн болж төрсөн атлаа адгуусны чинээ үнэгүй болсон амь насаа нэхэж, Хятадын эсрэг хэдэн муусайн өвөрлөгчид үгээ хэлж байлаа. Энэ бол үнэхээр их зориг. Дэлхийг байлдан дагуулж явсан Чингисийн удмаас л гарах омог. Колоничлолд нь байгаа өвөрмонголчууд бүү хэл цөмийн зэвсэг агссан дэлхийн том гүрнүүд ч Хятадын өмнөөс өрвөлзөөд байдаггүй л юм. Энд бас зүгээр байгаагүй ээ. Судсанд гүйж буй цус нэгтэйн хэрэг юу билээ хэдэн залуу БНХАУ ын Элчин сайдын яамны өмнө жагсаж үгээ хэлсэн. Нэг нь бүр Элчин сайдын яамны ажилтныг барьж авсан байсан. Бүдүүлэг гэх л байх. Гэхдээ яадгийм гээд хэлчихье. Учир нь би ч монгол хүн. Дипломат харилцаа, сэтгүүл зүйн соёл, боловсрол, даяарчлагдсан дэлхий энэ тэрээ түр хойш нь тавьчихъя. За, ингээд зөвхөн монгол хүнээрээ үлдлээ. Малчин Монголын амийг малнаас дор үнэлж байсан Манжийн үеийн дарлалыг сануулах болсны чинь хариуд үгэн зэвсгээ нэг удаа агсъя байз. Тийм ээ, би үндсэрхэг үзэлтэй. Морь унаж өссөн монгол хүн. Хүн төрөлхтөний өдий төдий соёл иргэншлээс хүртэж буйдаа сэтгэл тэнүүн явдаг ч Чингисийн үеийн бардамнал, хэдэн мянган жилээр цусанд минь ууршсан өвгөдийн омогшлоо гээхгүй. Гудамжаар алхах хятадуудын үсийг хусахгүй, тэмээ унаж цусан тангараг өргөхгүй, хятад зоогийн газруудад агсам тавьж дээрэмдэхгүй ч зүрх сэтгэлдээ өвлөсөн үндсэрхэг үзлээ дарж бас дийлэхгүй. Энд тэндээс “олж” нутагшуулсан суугуул “соёл” хэрэггүй болохын цагт зөвхөн өвгөдөөс удамшсан уугуул үзэл минь сэргэх л болно. Зөвхөн ийм байж чаддагтаа ч монгол түмэн уусчихгүй, урагдчихгүй бүтэн байгаа гэдэгтээ итгэдэг. Хэдийгээр элгэнээсээ эмтлүүлж нуруунаасаа холтлуулсан ч Их Монгол Улсын тулганы галыг бөхөөлгүй бадрааж яваадаа бардам байхыг хүснэ. Ер нь агуу Монголын үр сад бардам байтугай. Цаана чинь, БНХАУ-д өнчин бяцхан хүү “Монгол гэж ийм улс, ийм үндэстэн байдаг юм” гэдгийг хэлж сануулж өгч байна. Хятадаар цэвэрхэн ярих атлаа “Авъяаслаг хятадууд”-ын тайзан дээр монгол хувцастай догь зогсож байхыг нь харсан биз дээ. Дуулсан дууг нь сонссон өр нимгэн бүхэн нулимсаа залгиж байхад хэдий жаахан ч гэлээ монгол эр хүн уйлахгүй байна. Тийм ээ, монгол эр хүн уйлахгүй. Тэр тусмаа хятадуудын өмнө нулимсаа үзүүлэх учиргүй. Тал нутгийн тунгалагхан агаар шигээ тунамал хоолойгоор ээждээ зориулан дуулах ч энгэртээ атгасан гарт нь ямархан зангирал нуугдсан бол. Ямартай ч Удмаа хүү сайн явна. … Хүү чинь хүний зэрэгтэй явна Хүслийг чинь гүйцээгээд яваад очно… гэж тэр дуулсан. Хүү бэх бүтээж энэ дэлхийг ногоон өнгөөр зурна гэсэн. Хүсэл нь бүтнэ ээ. Яагаад гэвэл тэр бидэнд асар их зориг, бас ухаарал өглөө. Дээл өмссөн болгон монгол биш. Харин Удмаа шиг ийм гэгэлгэн атлаа ухаарал, омогшил дагуулсан монголчууд олон байгаасай. Удмаа, дүү минь уйлж болохгүй шүү. Өмнө чинь хүлээж буй уртаас урт замд өргөс нь ч бий, цэцэг нь ч бий. Монгол эр хүн уйлдаггүй юм шүү. Харин одоо энэ үгийг зөвхөн хүүд биш дэлхийгээр нэг тарсан 10 сая монголчууддаа хандаж хэлмээр санагдана. Тийм ээ, “Монгол эр хүн уйлж болдоггүй юм шүү” гэж… "
profile Horvoo delkhii uujim hiih ajil ikh bainaa............
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4678884/2d2/trackback

profile

~~~.AgaShi.~~~

2011.06.09 06:03:54
*.169.26.157

profile

~~~.AgaShi.~~~

2011.06.09 07:09:42
*.169.26.157

chimodamtai hujaa bna


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
3639 ...Jesse McCartney- It's Over - Offlcial... M2M_Soko 2011-06-18 1295
3638 Бариа засал хийж байна Baria zasal 2011-06-18 1258
3637 BMK - 비와 당신의 이야기 (Rain And Your Story) | I'm a Singer deer23 2011-06-17 1300
3636 12 САРД ХҮҮГҮЙГЭЭР ХУВААН ТӨЛӨХ НАМУУН ДЭНЖ ХОТХОН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ Namuun Denj 2011-06-17 1182
3635 sonata2, starex baina tugsuu_82 2011-06-17 1107
3634 kUNG fU pANDA 2 ~~~*oGoGo*~~~ 2011-06-17 2433
3633 Аялагчдын нүдээр Монгол Улс цуврал [3] deer23 2011-06-16 1872
3632 티아라 (T-ara) - 좋은사람 (Good Person) file deer23 2011-06-16 1579
3631 ajil bnaaa ansu 2011-06-15 1164
3630 ertnii chas hiisen yum bgaa....."Itgelee nee , Setgelee nee".....S&I feat Nominjin deer23 2011-06-15 1912
3629 2-laa poildoj baixiin zodoon [1] deer23 2011-06-15 4171
3628 Анхаа - Харь амьдрал [ Шинэ клип ]>>>>>>>>SOLONGOST [1] think different 2011-06-14 2079
3627 EMEGTEI SANDAAL,UGLAASH,PUUZ,GUTALNUUD SHIRHEGEER ZARAH BOLON BUUNDUNU. OBM 2011-06-14 1633
3626 ... Хошин шог_ Айсан уу... [1] M2M_Soko 2011-06-14 1757
3625 ... T-Ara __ Time To Love... [1] M2M_Soko 2011-06-14 1442
3624 iim hurimiin sanal tand tohiovol ta yax baisan be? gaihaltai yumaa 900710 2011-06-13 1769
3623 Taniltsya bugdeeree! joinmc 2011-06-12 1294
3622 ..DJ KOO ---뉴욕공연영상입니다 [1] deer23 2011-06-12 1241
3621 laitai ilbe kkk Magic Magic 대단한 마술 deer23 2011-06-12 1887
3620 Аялагчдын нүдээр Монгол Улс deer23 2011-06-12 1738
3619 시크릿 (Secret) _ 별빛달빛 (Starlight Moonlight) deer23 2011-06-12 1674
3618 ( Мөнхийн Реп ) Лхагваа ба ( Digital ) Мөнгөөнөө - Итгэх ёстой [Шинэ клип] deer23 2011-06-12 1581
3617 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? monh-monk 2011-06-12 1304
3616 Бариа засал хийж байна Baria zasal 2011-06-10 1152
3615 Baek Ji Young *백지영* 같은 마음 Road Number One OST [1] deer23 2011-06-10 1712
3614 ...................................................... ~~~*oGoGo*~~~ 2011-06-10 1055
3613 kung fu fanda 2 g tavij ogooch [1] tsonkh 2011-06-10 1472
3612 Zar surtalchilgaagaa end! joinmc 2011-06-09 1234
3611 eooe eooe heleh muu vg alga..kkk deer23 2011-06-09 1814
3610 Аялан тоглолт Host77 2011-06-09 1158
3609 Европа --Европа deer23 2011-06-09 1291
3608 Meregjiliin hutlugch [1] Host77 2011-06-08 1332
» Монгол эр хүн уйлж болохгүй [2] 유상철 2011-06-08 2144
3606 ♫ ♫ Рашаантын 18-ууд♫ ♫ [1] w0w0w 2011-06-08 1192
3605 스컬(Skull)-한국 레게(Korean Reggae)Don't Walk Away (With Spragga Benz) deer23 2011-06-08 1409
3604 한국 영화 강력 3반 [1] 유상철 2011-06-08 1425
3603 현빈(Hyun Bin) - 가질 수 없는 너 (Can't Have You) deer23 2011-06-08 1198
3602 10.691 Хятад тариачин Монголд ажиллах Т.Ганди сайдын жагсаалт [2] deer23 2011-06-08 1326
3601 DENJ HOTOISON NAADAM UIJONBV HOT [1] hulka08 2011-06-07 1023
3600 10cm - 아메리카노(Americano) deer23 2011-06-07 1360
3599 허각---나를 잊지말아요.OST Part5 The greatest love(최고의 사랑) deer23 2011-06-07 1525
3598 hujaa hujaa hujaa deer23 2011-06-07 6373
3597 ... San E & Outsider - '' Please Don't Go ''... M2M_Soko 2011-06-06 1042
3596 ... Beast - The Fact & Fiction ... M2M_Soko 2011-06-06 1056
3595 ... Honey Moon - I Love Ma Luv ... M2M_Soko 2011-06-06 1144
배너신청
자생병원

배너신청