Số bài viết: 3,329

Монгол цэргийн сүр хүчний илэрхийлэл болсон Их Хар сүлд цэнгүүлэх ёслол өчигдөр Цонжин болдогт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөгчид оролцлоо. Эзэн Чингис хааны цэргийн сүр сүлд болж байсан Их Хар сүлдийг 1992 онд шинээр бүтээн залсан юм.

Үүнийг бүтээхэд Монгол Улсын Эрдэнэсийн сангаас 180 гр шижир алт, 300 гр цалин цагаан мөнгө гарган, эртний Монголын нийслэл Хархорум хотын орчмоос суурийн чулуу, эзэн Чингисийн төрсөн нутаг Хан Хэнтийгээс шилбэний хус, Эрдэнэтээс зэс зэргийг залж авчирсан. Бүх цэргийн Их Хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүлдлэн бишрэх оройн дээд онгон шүтээн мөн хэмээн эртнээс нааш үзэж ирсэн юм. Хар сүлд нь маш эртний түүхэн уламжлалтай юм. Үүнийг гэрчлэх хамгийн эртний дурсгал нь МонголОрос-Америкийн хамтарсан Монгол чулуун зэвсгийн үеийг судлах экспедицийнхэн 2000 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн амнаас олсон туг өргөн яваа морьтныг дүрсэлсэн хадны зураг юм.

Археологчид энэ ховор, чухал дурсгалыг шинжлэн үзээд адууны дэл, сүүлээр хийсэн Монгол Улсын төрийн ба цэргийн туг нь бүр хүрэл зэвсгийн үеэс уламжлалтай гэж дүгнэсэн байна. Харин 1990-ээд оноос түүхэн уламж лалт туг сүлдээ бүтээх түмэн олны санаа чилга өрнөж, түүнд үндэслэн монгол цэргийн Хар сүлдийг бүтээн залах асуудлыг 1991 оны хоёрдугаар сарын 19-нд БХЯ-ны Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн Хар сүлдний эх зураг, түүнийг бүтээн залах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьжээ.

Хар сүлдийг бүтээснээс хойш БХЯ-нд залсаар өнөөг хүрсэн бөгөөд хоёр жилд нэг удаа Хар сүлд цэнгүүлэх ёслол үйлддэг юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар Бүх цэргийн Хар сүлдний тугчаар ЗХЖШын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, сүлдний хамгаалагчаар ЗХЖШ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Амарсанаа, Н.Сүхбаатар, Элч сүлдний сүлдчээр ЗХЖШ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Чулуунзагд, Л.Батболд, С.Содов, Ү.Амгаланбаатар нарыг томилон, тайга үйлдэх газар оронд хүргэж, авчруулдаг юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
629 УМБГ-Т хар тамхины хоёр ч ноцтой хэргийг шалгаж байна 13-06-2011 6129
628 “Салхины охид” 10-06-2011 7010
627 Газрын тосны үйлдвэр байгуулах улс төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ 10-06-2011 6628
626 ГИШГЭЖ ЯВАА ГАЗАР ҮНЭТЭЙГ САНУУЛАВ 10-06-2011 6297
625 “Урт нэртэй” хуулийг санаачлагчид эсэргүүцлээ илэрхийлэв 09-06-2011 6272
624 Солонгосын тал хүсвэл Ким Пан Жантай холбоотой асуудлыг манайхан шалгана 09-06-2011 6832
623 Ерөнхийлөгч өөрийг нь үл ойшоосон Г.Занданшатар сайдад бухимдав [1] 09-06-2011 6199
» Чулуун зэвсгийн үеэс улбаатай Их хар сүлдээ цэнгүүллээ 08-06-2011 7467
621 Хаврын тариалалт саатжээ 08-06-2011 6218
620 Ногоонтолгойн түймэр 3000 га талбайг шатаажээ 08-06-2011 6507
619 Оюутолгойн зам тавьж байсан 67 хүн хоолондоо хорджээ 07-06-2011 6948
618 “Нутаг чөлөөлөх ажиллагаа” эхэллээ 07-06-2011 6176
617 Монголын анхны 3D клип 07-06-2011 6190
616 “Гал үндэстэн”-ийхэн Төрийн ордон руу сум тавилаа 04-06-2011 6859
615 Э.Бат-Үүл: Д.Дэмбэрэл дарга ч бөө байж мэднэ шүү 04-06-2011 6844
614 Т.Батчимэг IV байрт 02-06-2011 5767
613 Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гаалийнханд хариуцлага тооцжээ 02-06-2011 6553
612 Ц.Элбэгдорж: Бид хүнд үедээ нэг л сонголт хийдэг, энэ бол хойд хөрш 02-06-2011 5702
611 Улаан хивс биш цагаан эсгийний ёслол болно 25-05-2011 7115
610 Ж.Бат-Эрдэнэ: ЦАХИМ ЕРТӨНЦӨД НУУЦ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ 25-05-2011 6775
배너신청
자생병원

배너신청