Número de documentos 3,329

 Газар тариалангийн ажил ид эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсад дизель түлшний хомсдол нүүрлэсэн. ХХААХҮЯ-наас хоёр, гуравдугаар сард НИК компанитай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсны үр дүнд гал алдах аюулаас холуур өнгөрчээ. Гэхдээ шатахууны хомсдол газар тариалангийн компаниудад огт нүүрлээгүй биш багагүй сандаргасан гэнэ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ажилтан М.Түвшинбаяраас тодрууллаа.

-Энэ хаврын тариалалт хугацаан даа дуусаагүйн шалтгаан нь дизель түлшний хомсдол уу?

-Монголчууд ирэх өвөл идэх хүнсээ тариалж дуусаж байна. Өнгөрсөн тав дугаар сарын 6-наас эхэлсэн та риалалтын ажил энэ жил зургадугаар сар гартал сунжирсан. Тав дугаар сарын турш цаг агаар өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хүйтэвтэр байсан нь тариалалтад нөлөөллөө. Тиймээс тавдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөж байсан тариалалтын ажлыг цаг агаарын нөхц өл байдлаас болж зургадугаар сарын 1 болтол хойшлуулсан.

Гэсэн ч бас л хугацаандаа дуусгаж чадаагүй. Гол шалтгаан нь шатахууны хомсдол. Үүнээс болоод үр тариа тариалж дуусгах хугацааг зургадугаар сарын 5 хүртэл сунгасан. Өнөөдрийн байдлаар 10.5 мянган га талбайд төмс тариалаад байна. Энэ нь нийт тарих ёстой төмсний 75 хувьтай тэнцэнэ. Хүнсний ногоо 4.1 мянган га талбайд тариалаад бай гаа. Уг ажил 55 хувьтай байна.

-Энэ онд улсын хэмжээнд хэчнээн мянган га-д үр тариа тариалсан бэ?

-ХХААХҮЯ-ны төлөвлөгөө ёсоор 281.2 мянган га-д үр тариа, түүнээс 276.5 мянган га-д улаан буудай тариалсан. Яамнаас гаргасан урьдчилсан тооцоогоор ургац хураалтын үр дүнд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг хангана.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
629 УМБГ-Т хар тамхины хоёр ч ноцтой хэргийг шалгаж байна Jun 13, 2011 6129
628 “Салхины охид” Jun 10, 2011 7010
627 Газрын тосны үйлдвэр байгуулах улс төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ Jun 10, 2011 6628
626 ГИШГЭЖ ЯВАА ГАЗАР ҮНЭТЭЙГ САНУУЛАВ Jun 10, 2011 6297
625 “Урт нэртэй” хуулийг санаачлагчид эсэргүүцлээ илэрхийлэв Jun 09, 2011 6272
624 Солонгосын тал хүсвэл Ким Пан Жантай холбоотой асуудлыг манайхан шалгана Jun 09, 2011 6832
623 Ерөнхийлөгч өөрийг нь үл ойшоосон Г.Занданшатар сайдад бухимдав [1] Jun 09, 2011 6199
622 Чулуун зэвсгийн үеэс улбаатай Их хар сүлдээ цэнгүүллээ Jun 08, 2011 7467
» Хаврын тариалалт саатжээ Jun 08, 2011 6218
620 Ногоонтолгойн түймэр 3000 га талбайг шатаажээ Jun 08, 2011 6507
619 Оюутолгойн зам тавьж байсан 67 хүн хоолондоо хорджээ Jun 07, 2011 6948
618 “Нутаг чөлөөлөх ажиллагаа” эхэллээ Jun 07, 2011 6176
617 Монголын анхны 3D клип Jun 07, 2011 6190
616 “Гал үндэстэн”-ийхэн Төрийн ордон руу сум тавилаа Jun 04, 2011 6859
615 Э.Бат-Үүл: Д.Дэмбэрэл дарга ч бөө байж мэднэ шүү Jun 04, 2011 6844
614 Т.Батчимэг IV байрт Jun 02, 2011 5767
613 Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гаалийнханд хариуцлага тооцжээ Jun 02, 2011 6553
612 Ц.Элбэгдорж: Бид хүнд үедээ нэг л сонголт хийдэг, энэ бол хойд хөрш Jun 02, 2011 5702
611 Улаан хивс биш цагаан эсгийний ёслол болно May 25, 2011 7115
610 Ж.Бат-Эрдэнэ: ЦАХИМ ЕРТӨНЦӨД НУУЦ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ May 25, 2011 6775
배너신청
자생병원

배너신청