Бичлэгийн тоо 3,329

Өмнөговь аймгийн Ханбогд сум-Оюутолгойн хооронд зам тавьж байсан хүмүүсээс хоолны хордлогын шинж илэрчээ. Өнгөрсөн бямба гаригт үдийн хоол идсэн 68 хүний 67-д нь халдварын шинж илэрсэн байна. Зарим хүний бие хүндэвтэр байгаа гэнэ. Иймд өчигдөр 06.00 цагт Ханбогд сум руу ХӨСҮТ-өөс тархвар судлагч, эрчимт эмчилгээний эмч, нян судлалын лабораторийн мэргэжилтнээс бүрдсэн баг онгоцоор явлаа. Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас тархвар судлагч, нян судлагч, халдвартын эмч, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй багийг өчигдөр шөнө томилон илгээсэн байна. Тэд 07.00 цагаас газар дээр нь ажил лаж эхэлсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Чухам юунаас хордсоныг орон нутагт ажиллаж буй мэргэжлийн хүмүүс тогтооно. Манайд нэг дор олон хүн хамарсан хоол ны хордлого байсхий гээд л гарах болов. Өнгөрсөн оны гуравдугаар сард мөн Оюутолгойн уурхайд ажиллаж байсан 28 хүн хоолондоо хордсон. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн 127 хүүхэд, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 40-өөд сурагч, III цахилгаан станцын нэг ээлжийн 300 гаруй ажилтан цайны газрынхаа хоолонд хордсоныг бид мэдээлж байв.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн эзэмшдэг “SS” клубт байгууллагынхаа ойг тэмдэглэсэн Худалдаа хөгж лийн банк, “Сүү” компанийн нийт 1200 ажилчин хоолны хордлогын халдвар авсан. Дээрх халдварууд баталгаагүй хоол ноос болсныг мэргэжлийн байгууллага тогтоосон. Халуун дулааны улиралд ихэсдэг гэдэсний халдвар энэ зун, ирэх нам рыг дуустал дахин гарахгүй гэх баталгаа алга. “Ийм үед янз бүрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, хадгалалт, хоол бэлтгэх, үйлдвэрлэлийн технологийн горимыг мөрдөж ажиллах хэрэгтэй. Мөн шууд хэрэглэдэг жимс ногоог угаалгүй идэж болохгүй.

Түүхий, дутуу чанасан өндгөөр хийсэн хоол, мах, загас, зууш, кремтэй бялуу, нарийн боов зэрэг нь халдварын гол шалтгаан болж байгаа учир эдгээрээс татгалз” гэж ХӨСҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, клиникийн профессор Ч.Уртнасан зөвлөв. Герман болон Европын бусад орнуудад вирусийн гаралтай гэдэсний халдварт өвчин тар хаж, өчигдрийн мэдээгээр 22 хүн амиа алджээ. E-coli-гийн халдварт 2153 хүн өртсөнөөс 627-ынх нь бөөрний ажиллагаа бүрэн алдагдсан тухай гаднын хэвлэлүүд цаг тутамд мэдээлсээр байна.

Анх өргөст хэмхний савханцраас халдвар тархсан гэж байлаа. Харин өнгөрсөн ням гаригт халдвар Германы Хөдөө аж ахуйн фирмийн ногоон шошноос тархсаныг баталлаа. Тэр өдрөөс эхлэн Европын орнуудад хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг ногоон шош хэрэглэхийг хориглосон байна. Гадаад харилцаа дээд зэргээр хөгжсөн энэ үед монголчууд ч анхаарал болгоомжтой байж, эрүүл хүнс хэрэглэхийг сануулъя.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4674099/e70/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
629 УМБГ-Т хар тамхины хоёр ч ноцтой хэргийг шалгаж байна 2011-06-13 6129
628 “Салхины охид” 2011-06-10 7010
627 Газрын тосны үйлдвэр байгуулах улс төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ 2011-06-10 6628
626 ГИШГЭЖ ЯВАА ГАЗАР ҮНЭТЭЙГ САНУУЛАВ 2011-06-10 6297
625 “Урт нэртэй” хуулийг санаачлагчид эсэргүүцлээ илэрхийлэв 2011-06-09 6272
624 Солонгосын тал хүсвэл Ким Пан Жантай холбоотой асуудлыг манайхан шалгана 2011-06-09 6832
623 Ерөнхийлөгч өөрийг нь үл ойшоосон Г.Занданшатар сайдад бухимдав [1] 2011-06-09 6199
622 Чулуун зэвсгийн үеэс улбаатай Их хар сүлдээ цэнгүүллээ 2011-06-08 7467
621 Хаврын тариалалт саатжээ 2011-06-08 6218
620 Ногоонтолгойн түймэр 3000 га талбайг шатаажээ 2011-06-08 6507
» Оюутолгойн зам тавьж байсан 67 хүн хоолондоо хорджээ 2011-06-07 6948
618 “Нутаг чөлөөлөх ажиллагаа” эхэллээ 2011-06-07 6176
617 Монголын анхны 3D клип 2011-06-07 6190
616 “Гал үндэстэн”-ийхэн Төрийн ордон руу сум тавилаа 2011-06-04 6859
615 Э.Бат-Үүл: Д.Дэмбэрэл дарга ч бөө байж мэднэ шүү 2011-06-04 6844
614 Т.Батчимэг IV байрт 2011-06-02 5767
613 Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гаалийнханд хариуцлага тооцжээ 2011-06-02 6553
612 Ц.Элбэгдорж: Бид хүнд үедээ нэг л сонголт хийдэг, энэ бол хойд хөрш 2011-06-02 5702
611 Улаан хивс биш цагаан эсгийний ёслол болно 2011-05-25 7115
610 Ж.Бат-Эрдэнэ: ЦАХИМ ЕРТӨНЦӨД НУУЦ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ 2011-05-25 6775
배너신청
자생병원

배너신청