Өнгөрсөн сарын сүүлчээр Филиппинд явагдсан Ази тивийн шатрын III бүсийн аварга шалгаруулах швейцарь системийн есөн тавилын тэмцээнд өрсөлдсөн 36 эмэгтэй шатарчнаас ОУМ Ли Руофан (Сингапур, 2423), ЭИМ Хоан Трам (Вьетнам, 2325) хоёр 6,5, ЭИМ Ле Тан (Вьетнам, 2328) 6 оноогоор медальт байрт шалгарав. Хүрэл медаль хүртсэн шатарчинг ялсан Монголын ЭИМ Т.Батчимэг түүнтэй адил 6 оноо авсан боловч IV байрт оржээ.
У.Лхамсүрэн 5,5 (9-р байр), Б.Баярмаа 5 (17), А.Энхтуул 4 (19), С.Жаргалмаа 4 (26) онооны амжилт үзүүлэв. Эрэгтэй 48 шатарчин оролцсон тэмцээнд ИМ М.Сусанто (Индонез, 2529) 7, ИМ Р.Марк (Филиппин, 2542), ИМ Жан Жон (Сингапур, 2592) нар 6,5 оноогоор медалийн эзэд болж, манай У.Насанжаргал 4 (35), М.Гүнбаяр 3,5 (36) оноотой тэмцээнээ өндөрлөв. Манай их мастер эзэн орны шатарчинтай нүүсэн өргийг сонирхоно уу.