Бичлэгийн тоо 3,329


 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлалаа эхлээд хоёр хонож байна. Тавдугаар сарын 30-нд Москвад хөл тавимагцаа тэрбээр дагалдан яваа хүмүүсийнхээ хамт мэдээллийн ИТАР-ТАСС агентлагт зочлов. Дараа нь “Ерөнхий редакторуудын клуб” Монголын төлөөлөгчдөд зоог барилаа.

Маргааш нь Москва хотын олон улсын худалдааны төвд ОросМонголын бизнес форум болж, хоёр талаас 80 гаруй хүн оролцов. Форумыг ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд ерөнхиийл өгч В.П.Страшко нээж, Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Г.Очирхуяг “Хөрөнгө оруулалтын орчин, боломжууд”, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан “Уул уурхай, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжууд”, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ё.Манлайбаатар “Дэд бүтэц, барилгын салбар дахь хөрөнгө оруулалтын боломжууд”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Б.Бинья “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжууд” гэсэн илтгэл тус тус тавьж, ОХУ-ын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийн үндэсний сангийн ерөнхийлөгч, Орос-Монголын бизнес зөвлөлийн дэд дарга С.Б.Параскева Орос, Монголын хамтын ажиллагаа, жижиг дунд бизнес эрхлэгчдийн төслийн талаар мэдээлэл хийв.

ОХУ-ын “ИНЭЗОТЕХ” компанийн ерөнхий захирал И.В.Кудрин, “Бурятмяспром” компанийн ТУЗийн дарга А.Т.Венедиктов, “Сибселмаш- Спецтехника” компанийн удирдах зөвлөлийн дарга И.И.Островский, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийл өгч С.Н.Катырин, Монгол Улстай хамтран ажиллах бизнес зөвлөлийн дарга, “Ростехнологи” компанийн ерөнхий захирал С.В.Чемезов, мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Т.Очирхүү нар үг хэллээ. Бизнес форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Манай хоёр орны харилцаа бол онцгой юм. Бидэнд ОХУ, Хятад гэсэн хоёр хөрш бий. Хүнд үедээ бид нэг л сонголт хийдэг, энэ бол хойд хөрш маань.

1939 оны Халхын голын тулалдаанд Орос хүмүүс манай тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө тулалдаж амиа өгч байсан. Үүний дараа энхийн хөдөлмөрт мөр зэрэгцэн хамтдаа ажиллаж байлаа. Бид сансарт хамт байсан. Өнгөрсөн жил Байгаль нуурын гүнд орос нөхөдтэйгөө хамтдаа шумбасандаа их баяртай байдаг. Бид сансарт ч, Байгал далайн гүнд ч хамтдаа байсан. Ийм учраас Орос, Монголын харилцааг онцгой гэж нэрлэж байгаа юм. Бид бол түүхээрээ, уул, усаараа холбогдсон хөршүүд. Шилжилтийн жилүүдэд манай бүх юм их өөрчлөгдсөн. Бид ямар оронтой хамгийн нягт хамтын ажиллагаа хөгжүүлэх нь зөв бэ гэж иргэдээсээ санал асуусан.

Тэгэхэд 60 гаруй хувь нь “Оростой” гэж хариулсан. Иргэд маань Оростой харилцаагаа хөгжүүлье гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгч, Засгийн газар нь түүнийг дагах ёстой. Орост Монголын олон оюутан сурч байлаа. Тэд төрийн албанд ч, хувийн бизнест ч чухал алба хашиж байсан, хашиж ч байна. Монголчуудын бараг 75 хувь нь оросоор ярьдаг байв. Тэд орост боловсрол эзэмшиж, ертөнцийг үзэх үзэл нь энд төлөвшсөн байдаг.. Олон орос хүн монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй байдгийг ч би мэднэ. Манай хоёр орны худалдааны эргэлт 90-ээд онд дөхөж очжээ. Тэр үед 1.1 тэрбум орчим доллар байж. Одоо 11 тэрбум орчим ам.доллар байна.

Эндээс бид шинэ өндөрлөгт хүрэх хэрэгтэй. Өнгөрсөн жил манай УИХ төмөр замын урт хугацааны бодлогоо тодорхойлж баталсан. Ямар царигтай төмөр замтай байх талаар маш хурц маргаан өрнөсөн. Эцэст нь Монголын үндсэн зам өргөн царигтай байна гэж сонгосон. Үүгээрээ бид Оростой стратегийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэйгээ харуулсан. Гэхдээ энд шийдээгүй байгаа нэг асуудал байгаа нь 1949 оны гэрээ. Энэ асуудлаар би олон удаа хандаж байна. Оросын төмөр замд их олон өөрчлөлт шинэчлэл гарч байгаа. Энэ нь бидний анхаарлыг татаж байна. Бид манай төмөр зам орчин үеийн шаардлагад нийцээсэй гэж хүсч байна.

Маргааш би Владимир Владимирович, Дмитрий Анатольевич нартай уулзахдаа энэ гэрээгээ өөрчилье, шинэ төсөл дээр ажиллацгаая гэж хэлэх болно. Ингэснээр бид хамтын шинэ бүтээн байгуулалтын түүхээ бичнэ. Орос, Монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет гэж бий. Цаашид бидэнд бизнесийнхний анхаарал татахуйц ямар салбар байгаа вэ? Би бодохдоо дэд бүтцийн салбар болов уу гэмээр байна. Бас санхүү, хөдөө аж ахуйн салбар байна. Манайд 20 жилийн өмнө 25 сая мал байсан, одоо 45 сая болсон.

Мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнээр бид Оростой наймаа хиймээр байна. Манайх Оросоос тэрбум давсан долларын бүтээгдэхүүн худалдаж авдаг хэрнээ дөчхөн сая долларын бараа нийлүүлж байна. Дэндүү их зөрөөтэй байгаа биз. Хүнд сурталгүй хил, гаальтай болмоор байна. Энэ асуудлыг ч би ярина гэж бодож байгаа. Монголчууд Хятад руу нэвтрэхэд гурван минут зарцуулж байна.

Харин Орос руу нэвтрэхэд таван цаг хэрэгтэй байна. Бид ОХУ-ын хариуцлагатай, найдвартай түнш байхыг хүсч байна. Бид бүс нутгийн дэд бүтцийн том төслүүдэд оролцохыг хүсч байна. Танай эрчим хүчний шугамыг, хийн хоолойг Монголоор дайруулахыг хүсч байна.

Орос, Хятад бол дэлхийн том гүрэн. Та бүхэн дэлхийтэй бизнес хийж байна. Бид хоёр хөрштэйгөө бизнес хийхийг хүсч байна. Том гүрэнтэй бизнес хийхэд том нөхцөл, сонирхол байж болох. Монгол бол жижигхэн. Бидэнд ганц сая тонн газрын тосны бүтээгдэхүүн байхад л жилийн хэрэгцээгээ хангана шүү дээ. Энэний 50 хувийг авч чадахгүйгээс газар тариалан, уул уурхайгаас эхлээд олон ажил зогсдог.

Уг нь тогтвортой байх учиртай. Бизнест маргах зүйл олон гардаг. Нэг бизнес бүтдэггүй юм гэхэд нөгөө нь бүтдэг байх ёстой. Бид нүүгээд явчихгүй шүү дээ. Бидэнд шинэ танилууд, түншүүд бий болж байгаа. Гэхдээ нэг хуучин танил хоёр шинэ танилаас дээр гэдэг үг бий. Тэр нэг хуучин танил маань та нар, оросууд. Бид “Эрдэнэт”-ийг хамтран байгуулсан. Монголд шинэ боломж их байна. Үүнийг ашиглацгаая.

Орос, Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь бидний үндсэн зорилго. Би та бүхнийг Монголд очихыг урьж байна. Та нарт урилга ирдэг л байх.

Одоо та нар Ерөнхийлөгчийн урилгатай боллоо. Миний эх оронд очоод үз л дээ. Мянга сонссоноос нэг үзсэн нь дээр гэдэг дээ. Манай ард түмний сэтгэл, хүсэл эрмэлзлийг мэдэр, сайн түнштэй бол. Хоёр ард түмнийхээ тусын тулд нэг ажиллаад үз” гэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4652987/774/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
629 УМБГ-Т хар тамхины хоёр ч ноцтой хэргийг шалгаж байна 2011-06-13 6129
628 “Салхины охид” 2011-06-10 7010
627 Газрын тосны үйлдвэр байгуулах улс төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ 2011-06-10 6628
626 ГИШГЭЖ ЯВАА ГАЗАР ҮНЭТЭЙГ САНУУЛАВ 2011-06-10 6297
625 “Урт нэртэй” хуулийг санаачлагчид эсэргүүцлээ илэрхийлэв 2011-06-09 6272
624 Солонгосын тал хүсвэл Ким Пан Жантай холбоотой асуудлыг манайхан шалгана 2011-06-09 6832
623 Ерөнхийлөгч өөрийг нь үл ойшоосон Г.Занданшатар сайдад бухимдав [1] 2011-06-09 6199
622 Чулуун зэвсгийн үеэс улбаатай Их хар сүлдээ цэнгүүллээ 2011-06-08 7467
621 Хаврын тариалалт саатжээ 2011-06-08 6218
620 Ногоонтолгойн түймэр 3000 га талбайг шатаажээ 2011-06-08 6507
619 Оюутолгойн зам тавьж байсан 67 хүн хоолондоо хорджээ 2011-06-07 6948
618 “Нутаг чөлөөлөх ажиллагаа” эхэллээ 2011-06-07 6176
617 Монголын анхны 3D клип 2011-06-07 6190
616 “Гал үндэстэн”-ийхэн Төрийн ордон руу сум тавилаа 2011-06-04 6859
615 Э.Бат-Үүл: Д.Дэмбэрэл дарга ч бөө байж мэднэ шүү 2011-06-04 6844
614 Т.Батчимэг IV байрт 2011-06-02 5767
613 Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гаалийнханд хариуцлага тооцжээ 2011-06-02 6553
» Ц.Элбэгдорж: Бид хүнд үедээ нэг л сонголт хийдэг, энэ бол хойд хөрш 2011-06-02 5702
611 Улаан хивс биш цагаан эсгийний ёслол болно 2011-05-25 7115
610 Ж.Бат-Эрдэнэ: ЦАХИМ ЕРТӨНЦӨД НУУЦ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ 2011-05-25 6775
배너신청
자생병원

배너신청