Бичлэгийн тоо 2,391
Ноцтой мэдээ

2008 оны УИХ-ын сонгууль нэг талаар хөрөнгө чинээгээ гайхуулсан хүмүүсийн далд тулаан болж өнгөрлөө гэхэд болно. Учир нь манайдаа л мөнгөтэй хөрөнгөтэйгөөрөө гайхуулдаг бүх хүн энэ сонгуульд нэр дэвшлээ шүү дээ. Хүнс, бараан захын боссууд, том том компаний захиралууд, сайд түшмэд, аймаг дүүргийн засаг дарга нар гээд түрийвчээ түнтийтэл зузаалсан мөнгөтэй хүмүүс эр эмгүй энэ жилийн сонгуульд өрсөлдлөө. Тиймээс энгийн олон нийт энэ олон баячуудаас хэн нь хамгийн их баян тарганаа гайхуулж, хамгийн их хөрөнгийг баруун солгойгүй цацав гэсэн судалгаа маягийн юм далдхан явуулж нэг хоёрдугаар байр эзлүүлчихсэн байгаа нь сонин байв. Яг үнэндээ мөнгө цацаагүй нэг ч нэр дэвшигч байхгүй. Хамгийн наад захын “ядуухан” бие даагч хүртэл 100 сая төгрөгийг сонгуульдаад үрчихсэн гэж бодохоор парламентад гарч ирэх гэсэн хүмүүсийн тэмцэлдээний үнэ ханш ерөнхийдөө ойлгогдоно. Ингээд энэ жилийн сонгуулийн сурталчилгаанд cap гаруй хөлөө цуцтал гүйсэн хүмүүсийн сэжиг таамаг дээр үндэслэн гаргасан хэн гээч бэл бэнчин, буян нүнжигтэй аавын хүү хэдэн зоос үрсэн талаархи судалгаа маягийн зүйлийг хамтаа сонирхоё. Мэдээж энэ судалгаа яг таг зөв, үндэслэлтэй биш ч ор мөртэй байж мэднэ гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Сонгуулийн сурталчилгаанд зүтгэгчдийн ярьж буйгаар бол энэ жилийн сонгуульд Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшсэн экологич Г.Баярсайхан лав нэлээдгүй мөнгө зарсан хүний тоонд багтаж буй бололтой. Тэрбээр сонгуулийн сурталчилгаа дуусахаас тав хоногийн өмнө л гэхэд элбэг хоёр тэрбум төгрөг сонгуульд цацчихаад байсан ажээ. Тэгвэл Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн “Бридж”-ийн Ганхуяг гишүүн л гэхэд энэ сонгуульд гурван тэрбум төгрөг цацсан гэж явуулын ухуулагчид таамаглаж буй ажээ. Гэхдээ энэ арай л хэтрүүлсэн таамаглал болов уу. Учир нь эрхэм гишүүн маань сонгуулийн өмнөхөн Авилгалтай тэмцэх газарт гаргасан хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ хөдөө айлын хотонд байгаа хэдэн малаа хүртэл оруулаад өөрийгөө хоёр тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байсан. Хэрвээ дээрхи яриа үнэн бол эрхэм гишүүн маань хамаг хөрөнгөө сонгуульд шавхсанаар барахгүй бүр өрөнд ороод үлдсэн бололтой. Ингэж хамаг байдагаа шавхсан хүн УИХ-д гарч байж л шархаа нөхөхөөс өөр аргагүй болдог байх даа. Харин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн сүмочин Кёкүшюзан Д.Батбаяр ч бас энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан бийлэгжүү нэгнээр тодрох магадлал өндөр байгаа аж. Тэрбээр өмнө нь тус дүүрэгт хийж бүтээсэн зүйлээрээ ч бусад нэр дэвшигчидээс толгой илүү бөгөөд энэ удаагийн сонгуульд даруй таван тэрбум төгрөг цацсан хэмээн явуулын ухуулагчид магтаж буй ажээ. Магадгүй бөх хүн болохоор хүч бяр илүү байх ёстой гэж тооцоолоод ийнхүү таван тэрбумыг шидсэн байж ч болох л юм. Түүнчлэн Завхан аймгаас УИХ-ын сонгуульд хүч үзсэн Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу энэ удаагийн сонгуульд долоон тэрбум төгрөг цацсан гэдэг яриа ч бас хөдөөнөөс дуулдаж байна лээ. Үнэн бол Кёкүшюзан маань бэл бэнчинтэй нэр дэвшигчдийн магнай байхаа болиод хоёрдугаар байр луу ухарч байна гэсэн үг. Гэхдээ дээр нэр дурдсан экологич Г.Баярсайхан сонгуулийн өмнөхөн 1-р сургуулийн өмнөх саарал байшингаа найман тэрбумаар зараад бүгдийг нь сонгуульд цацахаар төлөвлөсөн гэдэг яриа сонсогдож байсан. Хэрвээ тэр мөнгөө бүгдийг нь цацчихсан бол “Нарантуул”-ын Сайхансамбуу ч бас л тэргүүн зэргийн байраа алдаж мөнгөн медаль дээр унаж байгаа юм. Монголын ард түмний улс төрийн “Олимп-2008″-ын алт, мөнгө, хүрэл медалийн телөө эдүгээ ийм л хүмүүсийн нэр тодорч бэл бэнчингээ шалгаж байгаа сурагтай. Яваандаа хэн хэдийг гаргасан нь бүр ч тодорхой болох биз ээ. Гэхдээ 2000 оны УИХ-ын сонгуульд “Эрэл”-ийн Эрдэнэбат 10 тэрбумыг цацаж байсантай харьцуулахад ард түмэндээ зориулах мөнгөн дээр нэр дэвшигчдийн гар улам л татуу болоод байх шиг.


INTERNET-KOREA

2011.04.12 20:42:47
*.144.45.61

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
51 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6217
50 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4328
49 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6607
48 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7181
47 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7373
46 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5636
45 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6689
44 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6743
43 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9294
42 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6587
41 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2255
40 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6958
39 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3483
38 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3527
37 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2801
36 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2915
35 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 6017
34 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5644
33 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6898
32 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5976
31 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10943
30 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4184
» Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6578
28 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6840
27 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5597
26 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6529
25 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3595
24 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6593
23 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3636
22 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4544
21 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4529
20 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5480
19 Тарни [3] 1221 2008-06-29 18670
18 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9864
17 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8071
16 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4788
15 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5138
14 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4237
13 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7846
12 Munkh file [2] 96843226 2008-06-29 8088
11 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7463
10 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4127
9 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9636
8 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15947
7 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9744
배너신청
자생병원

배너신청