Moderator : Ixus
Энэ буланд зориулж нэг юм эрээчихгүй бол горьгүйнээ.
Хүний нутагт хүнээ байсан хүмүүсээр дүүрсэн юм шиг санагдаад байх юм. Солонгост ирээд би удаагүй лдээ. Ердөө л жил болох шахаж байна. Амьдрал үзчихсэн догь цохьчихсон гар ч биш. Хорвоогийн тоосыг 21-н жил л хөдөлгөж байгаа зарим гаруудын хувьд бацаан, зарим гаруудын хувьд учраа мэдэхгүй тэнэг бацаан, зарим хөлнүүдийн хувьд ах нь, зарим нусакуудын хувьд илүү ухаантай, зарим нэг Залуучуудаас илүү царайлаг шүү (хаха but it's true) энэ тэр гээд яриад байвал бас дуусахгүй сэдэв лдээ.
Би нэг муу блогонцортой. Тэрийг зарим нь мэднэ зарим нь мэдэхгүй. Би ер нь яах гэж энэ муу Солонгост ирчээд ингээд балайраад байнаа? Гэж та өөрөөсөө нэг асуудаа? Таны зорилго юу вэ?
Архи ууж хүнтэй зодолдож үхэх гэж үү? Харынхан, цагааныхан гэж талцаж зодоон хийх гэж үү? Бид чинь нэгэн дээвэр дор, нэг уснаас ууж, нэг газар шороонд тоглож өссөн ахан дүүс биздээ? Бид чинь Монгол улс гэдэг дээвэр дор амьдардаг аз жаргалтай ард түмэн болохоос тэр байшингийн доогуур нь гүйдэг хархнууд юм уу? Хүн гэдгээ найзуудаа, ах нараа, эгч нараа бодоод үзэлдээ. Энэ чинь хүний нутаг. Гайгүй хэл мэддэг, гайгүй сургуульд сурдаг л байгаа биздээ. Тэглээ гээд яахын? Бусдаас дээр гарах зүйл мөн үү? Аа энэ муу гэрээний амьсгаа, энэ муу харын пи..а-г бариулнаа. Би ийм яриаг зөндөө сонссон. Амьдрал хүний санасаар болох бишдээ. Бүгд л амьдрах гэж ядарч зовж уйлж байна. Бүгд л сэтгэлийн шарх эдлэж байна. Энэ явалддаг байсан гарууд нь эхнэр хүүхэдтэйг нь мэдсээр байж явчихаад нутагтаа очоод гай болдог. Битгий тэгэлдээ. Эндэх амьдрал, тэндэх амьдралын ялгааг нь сайн гаргалдаа ах эгч нараа. Нэг нь хүнээр дутсан сэтгэл, хүнээр хайрлуулахыг хүссэн, хайр халамж хүссэн орчин. Нөгөөх нь өөрийнх нь амьдрал ёслоод авчихсан эхнэр, хайрлаад өсгөсөн үр нь байгаа.
За за олон юм ярьж нуршиж лайтаад яахав. Тэнэг бацаан байж амьдрал заасан бол уучлаарай.
Та бүхэндээ хичээл сурлага, ажлын өндөр амжилт хүсье. Гол нь биеэ бодоорой. Хэл мэддэггүй хүмүүстээ гэж хэлэхэд хэлээ хурдан сураачээ. 3-н жил болчоод надаас муу ярьж, бичээд байх юм ич гэж хэлий хэхэхэ. Хэл мэдэхгүй хүнд дээрэлхүүлж байснаас ойлгоод өөдөөс нь арзалзаад байвал зүгээр шд...
АМЖИЛТ МАНАЙХААН.
ТЭГЭЭД ТАНИЛЦЧААД НЭГ НЭГНЭЭ АЛЖ МАЛААД, ЗОДООД БАЙВАА.... АЙЖ БАЙНА ШҮҮҮҮ...
Надтай танилцахыг хүсвэл миний блог руу байнга орж байгаарай OK.
http://www.erdemsaikhan.blogspot.com/ Сэтгэж байна тэгэхээр би оршиж байна. Алдарт Р.Декартын мөрдлөгө.
chi uuruu nowsh erguu mal... Unshij oilgoogui bol bitgii iim t1 comment bichij bai... Bi bol demjij bna...
hi demjij bn aa amjilt hvsie
zailtsan sugnii us
Teneg nowsh!