Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846

Бидний хоцрогдол зан араншингаас маань үүдэлтэй

 

Саяхан “National Geography” сувгаар хүний хоёр өөр төрөл Неандартал болон Хомосапиенс хүмүүс Европе тивд их мөстөлтийн үеэр зэрэгцэн оршиж байсан тухай үзлээ. Неандартал хүн нь Хомосапиенсийг бодвол хүйтэн агаарыг бүлээсгэх зориулалттай хамар томтой, хөл богинотой тул дулаан бага алддаг, бат бөх, том ястай, булчинлаг зэрэг хүйтэн уур амьсгалтай мөстлөгийн үед хомосапиенс буюу орчин үеийн хүнээс бие бялдарын хувьд байгаль орчиндоо илүү дасан зохицсон атлаа яагаад мөхөж орчин үеийн хүн үлдсэн юм бэ? гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ.

Судалгаагаар орчин үеийн хүний оршин сууж байсан бууцнаас хэдэн зуун км-ийн алсаас ирсэн элдэв далайн зүүлт, багаж хэрэгслүүд гарсан байна. Харин неандарталуудын булшнаас хүн хүнээ барьж идэж байсны ул мөр хүний ясыг мөлжиж байсны илрэл болох хурц мэсүүдээр зүсэгдэж хэрчигдсэн нь илэрхий хүний ясны үлдэгдлүүд олджээ. Мөн тэдний ясанд хийсэн судалгаагаар ч гэсэн тэд өлсгөлөн, хангалттай хоол тэжээлгүй байсан нь илэрч.

Ингээд эртэмтэд хомосапиенсүүд хоорондоо харилцаа холбоотой байж, бараа солилцдог, нэгнийхээ хийж чаддаггүй, хийх бололцоогүй зүйлсийг нөгөөх нь хийж улмаар хоорондоо харилцаа сайтай байсны ачаар наймаа солилцоо хийн нийгэмшил, харилцаа сүлжээнийхээ эх үүсвэрүүдийг тавьсан байсан учир их мөстлөг, түүнийг дагасан өлсгөлөнг даван туулж, техник технологийн түвшингээ хөгжүүлж амьдрах чадвараа сайжруулж ирсэн байна гэж дүгнэлт хийсэн байна. Гэтэл неандарталууд хоорондын харьцаа муугаас үүдэлтэй харилцан солилцоо сул байснаар техник, технологийн түвшингээ олигтой ахиулаагүй, бүтээгдэхүүнээ наймаалцдаггүй гэх мэтээс болж хүнс тэжээлийн дутагдалд орж өлсгөлөнд автаж мөхөх, бие биенээ идшэнд хэрэглэх явдал газар авснаас устаж алга болсон гэж тэдгээр эрдэмтэд үзжээ.

Бид өөрсдийгөө дүгнэж хоорондоо ярихдаа багын спортоор амжилт гаргах боломж муутай, хамтарч ажиллаж чаддагүй, тамын тогооны онигоо гэх зэргээр ярьдаг. Монголчууд маань хувь хүний спортоор л амжилт гаргаад, багын спортод амжилт муутай байдаг нь энэхүү яриаг нотлох мэт.

Магадгүй Монголчууд бид хувь хүнийхээ хувьд зарим суурин иргэншилтэй хүмүүсээс хүчирхэг байж магадгүй. Энэ нь бидний нүүдэлчин ахуйгаар олон зуун жил явсан орчингоос улбаатай. Цөөн бүлгээр, заримдаа ганц гэрээр нүүдэллэж явсан хүмүүс ийм байхаас өөр яалтай билээ. Улмаар энэ ахуй байдал маань зан төлөв, дадал заншилд маань олон зуун жил дамжин, зарим тохиолдолд удамшлаар дамжин хэвшсэн байж болох талтай. Жишээлбэл: Олон зуун жил хүчирхэг соёл иргэншил байгуулж ирсэн дундаж Хятад хүнээс дундаж Монгол хүн бие бялдар, ганцаар амьдрах чадвараар ерөнхийдээ илүү байсан мэт. Монголчууд дайны аюулын үед бие хамгаалах зөн билгийнхээ дуудлагаар нэгдэн хүчирхэг цэрэг эрс болон хувь хүнийхээ хүчирхэг давуу талд тулгуурлан жаахан зохион байгуулалт хийгээд өгөхөд л давуу тоотой өрсөлдөгчидөө хиар цохидог байжээ. Гэтэл дайн тулаан маань хүн төрөлхтөний түүхэнд ихээр тэмдэглэгдсэн болохоос харьцангуйгаар өчүүхэн цаг хугацаанд явагдаж, хүний түүхийн ихэнх хугацаа энх цагт явагддаг. Тиймээс Монголчууд ихэнх цаг үеээ мөр мөрөө хөөн нүүдэллэж тус тусдаа амьдралаа хөөдөг байсан.

Харин энх цаг үед, түүхэн дайн тэмцэлд голдуу ялагдаж байсан урд хөрш маань суурин амьдралын дагуу биднээс илүү нийгэмшиж багаар, хамтаар амьдрах зарчимтай тул илүү ихийг бүтээж хүн төрөлхтөний соёл иргэншилд том хувь нэмэр оруулсан юм.

Монголчууд хүний түүхэнд агуу гүрнийг ирт мэсний хүчээр байгуулсан ч үлдэж хоцорсон юм асар бага. Учир нь хувь Монгол хүн бусад улс үндэстэний хувь хүнээс илүү ихийг бүтээж чадна гэхээ больё гэхэд тэднээс дутахгүй байтлаа 10 юм уу 100 ч юм уу, бүр 1000 Монгол хүний хамтын бүтээмж ижил тоотой бусад улс үндэстэнгээс тоо нь ихсэх тусам урвуу хамаарлаар улам дорддог. Бодвоос бид багаар ажиллах чадвар муутай байгаа нь манай Монголын хоцрогдлын гол үндэс, суурь юм биш үү гэж хэлж болмоор.

Ингээд л Монгол үндэстэн, улс орон, нийгэмлэг, хамтлаг, багууд маань ямагт хоцрогдон өрсөлдөх чадвар муутай болжээ. Бидний хоцрогдлын гол шалтгаан нь бид багаар ажиллаж чаддаггүй цаашилбал, нийгэмшиж чаддаггүйтэй холбоотой гэж үзэж байгаагаа батлах гэж би масро түвшингээс микро түвшин, эртний түүхээс өнөөгийн үе хүртэл хангалттай жишээ, баримт дурдаж чадна.

Жишээ нь: манай улсын түүх бол хоорондоо тэмцэлдсээр ирсэн түүх бөгөөд түүхэнд ганцхан жинхэнэ ёсоор Монголыг нэгтгэж чадсан Чингис хаан маань хүртэл насныхаа ихэнхийг Монголчуудтайгаа дайтаж явсаар үрсэн. 1165 онд төрсөн хаан маань 1206 он хүртэл улс төрийн нас бие гүйцсэн амьдарлынхаа, физиологийн хувьд идэрхэг хүчирхэг явсан 30 гаруй жилээ Монголчуудтайгаа дайтаж хүн амынхаа бараг талын устгаж байж шинэ нэгдмэл улс гүрэн байгуулсан түүхтэй. Дагаар ордогүй, татаарыг тэргэний тэнхлэгээр хядсан. Урваж босоод байдаг авга нарынхаа бараг бүгдийн “учрын олсон”. Мэргэдийг мохол мөшгөлгүй болгосон, Найман, Хэрэйдийг сөнөөсөн, Жүрхэнийг тарааж цацсан, садан төрлийн Тайчуудыг бүрэн дарсан. Тангаргаасаа няцсан найз нөхдөө тэнгэрт илгээсэн. Эсэргүү овгуудыг задалж хаясан гээд бичээд байвал их юм бий. Хожим эдгээр хуучны их овог аймгаас бараг юу ч үлдээгүй нь энэ бүхний үнэнг гэрчилнэ. Гэтэл мань хүн ази, европийн их гүрнүүдийг эзлэхдээ 1206 оноос 1227 он хүртэл 21 –хэн жилийг эрч хүч нь байгалийн жамаар доройтож эхлэсэн өвгөн буурал өтөл болсон хойноо хийжээ. Хэрвээ Чингис харьцангуй залуудаа улс гүрнээ нэгтгэж, Монголчууд хоорондоо бага цус урсгасан бол тэр үеийн дэлхийг бараг бүгдийн эзлэх ч хүч бололцоо байсан ч юм уу?

Харамсалтай нь хожим Монголчуудаа нэгтгэх гэж тэмцэж байсан их хааны үр сад маань л хоорондоо тэмцэлдсээр харийн гүрний боол болсныг түүх гэрчилдэг.

За ийм түүхтэй байдаг юм байж. Орчин үеээ харвал 1990 оны ганзагын наймааны үеэр дээрэмчид Монгол хүнийг дээрэмдэж байхад бие биенээ хамгаалахын оронд хаяж зугтах, надад хамаагүй хэмээн үл тоож анзаараагүй дүр үзүүлэх бол жирийн үзэгдэл байлаа. Бүр зарим нь харийн дээрэмчидтэй үгсэн Монголчуудаа дээрэмдэх байтугай алж хяддаг байсан гээд бод.

Тэр үеэр ч, одоо ч гэсэн ямар нэгэн зүйлийг хүлээж тэвчилгүй хаалга байвал цөөхүүлээ ч байсан хамаагүй заавал дайран, чихцэлдэн орохыг харвал бие биеэндээ найр тавин хүлээцтэй хандан, зохион байгуулалттай байх зэрэг ойлголт байдаггүйг гэрчилнэ. Энэ нь Улаанбаатарын гудамжаар машин барьж явахад бас илрэх бөгөөд заримдаа замын бөглөрлийг энэхүү замбараагүй байдлаараа өөрсдөө үүсгэдэг.

Мөн багаар ажиллаж чаддагүйн сонгомол жишээ багын спортоос гадна, энд тэнд ажиллаж байхдаа харахад Монголчууд бид “мест местэн” дээрээ бие биендээ томроод бараг л гуйлтаар ажлаа явуулах бөгөөд эндээс улбаалаад танилгүй, арын хаалгагүй, хамаатан садангүй бол ажил бүтдэггүй. Иймээс Монгол хүн ажил хөөцөлдөхдөө хууль дүрмийг харахаас илүүгээр эхлээд тэнд байж болох танил талыгаа судалж ажил үйлсээ явуулдаг онцлогтой!

Гадаадад байгаа орчин үеийн Монголчуудыг авч үзье. Учир нь гадаад дахь Монголчуудыг Монголын нийгмийн жижигхээн хуулбар гэж үзэж болно. Тиймээс Монголын , хүмүүсийн зан, орчинг судлая гэвэл гадаад дахь Монголын нийгмийн жижигхэн загваруудыг харвал тун сонирхолтой. Яагаад гэвэл харийн нутаг дэвсгэр дээр Монголчуудын зан төлөв онцгой тод ялгаран харагддаг. Тэд дотроо нийлдэг нийлдэгээрээ ч гэждээ зүгээр архины хамсаатнуудаараа хэсэг бүлэг болно. Тэнд Монголчуудын төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг ямар нэгэн байгуулага бий болбол зөвхөн түүнийг эсэргүүцэх зорилгоор л эсрэг бүлэглэл заавал бий болж садаа болдог. Энэхүү хэсэг бүлгийн цорын ганц зорилго нь яаж нөгөө хэсгийнхээ үйл ажиллагааг унагаах вэ? гэсэн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд ингэхдээ хов жив, гүтгэлэг, мушгин гуйвуулга зэрэг амаар хийж болох бүх нүглийг үйлдэнэ. Хэдүүлээ юм болохоороо бие биенийх нь амьдрал, айл гэр, авгай хүүхэд нь бараг ил харагдах тул харийн нутаг дах хийх ажилгүй, харьцах нийгэмгүй шахуу авгайчуудын хов живний сэдэв болж Монголд байдгаас илүү хурц асуудал үүсгэх аж. Монголд яахав олуулаа бужигнаад нэг нэгнийхээ хувийн амьдралыг харах сөхөөгүй шахам тул ажил дээр ярьдаг хов живнээсээ цааш хэтрэхгүй тул бас ч гайгүй. Иймэрхүү нөхцөл гадаадад байдаг бүх Монголчуудад тархсан үзэгдэл байдгийг гадаадад байсан хэн бугай ч үгүйсгэхгүй дээ.

Иймэрхүү нийгэмшиж чадаагүй байдал маань хүн хоорондын соёлын харьцаанд түгээмэл ажиглагдан баярлалаа, уучлаарай гэх мэт найрсаг, хүндлэлийн харьцааны үгийг хэлсэн хүнээ сул доройд тооцох шинжтэй байдаг. Иймээс хүмүүс хоорондоо найрсаг харьцахаа болж аль болох догшин түрэмгий харагдаж явбал ажил үйлс нь ахихаар болжээ. Бас Монгол хэлэнд англи хэлний “please” гэдэг үгийн утгыг орлуулах үг байхгүй нь нэгийг хэлнэ.

Эдгээрээс үүдэлтэйгээр Монгол хүний бүтээлч сэтгэхүй (lateral thinking)тааруу байдаг. Ихэнхдээ бүтээлч сэтгэхүй нь оргүй хоосноос юм бүтээдэггүй. Заавал бусдаас санаа сэдэл авч бүтээдэг. Монголчууд юм мэддэг бол бусаддаа зааж хэлэх дургүй. Туршлагаа солилцвол өрсөлдөгчөө бэлдэнэ гэж явцуу санаалдаг. Дээр нь социализмаас авч үлдсэн бүтээлч, шинэлэг, өөр өнцөгөөс харж санаачилсан зүйлсийг хүлээж авахдаа хойрго. Юм хийсэн нь хэрэгт ордог. Хүн алдаж онож юм бүтээж, хийх гэж зүтгэж байж амжилтанд хүрдэгийг хааж боон алдаа талаас нь дүгнэдэгээс Монголчуудын бүтээлч санаа унтардаг.

Нэг нэгнээ хүндэлж хүлээн зөвшөөрдөггүй, багаар ажиллах битгий хэл, харилцан дайсагнах хандлагатайгаас Монгол хүн өөрсөддөө итгэл алдах тэр байтугай хувь хүн өөрөө өөртөө итгэх итгэл муутай байдгаас гадаад хүнийг илүүд үзэх хүндлэх нь Монголд их түгээмэл болсон. Энэ нь цаад утгаараа Монголчууд бие биенээ жигших сэтгэхүйнээс улбаатай.

Дүгнэлт:

Гаргалгаанууд:

Бидний хоцрогдол бидний зан араншинтай маань холбоотой юм байна. Зан араншин маань нүүдэлчин ахуйгаас үүдэлтэй. Монголчууд нүүдэлчин болсон нь байгаль, цаг уур, газар зүйн шалтгаантай. Нүүдэлчин болсноор өвөрмөц соёл (culture) бий болгосон ч соёл иргэншил(civilization) бий болгож Монголчууд нийгэмшиж чадаагүй. Улмаар энэ нь бидний зан араншин, сэтгэлгээ, түүх соёлд цаашилбал генд нөлөөлсөн. Иймээс Монголчууд багаар ажиллах чадвар султай. Энэ нь хүн хоорондын харьцаанаас улбаатай. Нүүдэлчин амьдарлын шаардалгаар хувь хүн хүчирхэг бие даасан байх хэрэгтэй. Гэтэл энэ нь суурин соёл иргэншилд орохдоо бусдынхаа эрх ашгийг тоодоггүй, бие биенээ хүндэлдэггүй, хэт амин ч үзэл маягтай болчихжээ. Эдгээр хэт аминч үзэл санаа манай үндэстний бүтээлч сэтгэлгээнд бас нөлөөлж байна. Аливаа бүтээл голуу хамтынх байдаг. Эсвэл өнгөрсөн, одоо үеийнхний мэдлэг туршлага дээр үндэслэгдэж хийдэг. Мэдээлэл туршлага солилцох хамгийн гол зам бол хүн хоорондын харьцаа байх нь мэдээж. Зөвхөн нэг бүтээлч уран дархан ч юм уу, нэг хэсэг хүмүүс мэддэг чаддагаа хадгалаад бусаддаа дамжуулахгүй өнгөрвөл мэдлэг туршлаг дээр үндэслэгддэг техник, технологи яахин хөгжих билээ. Эндээс дахиад ургуулаад дараахь үндэслэл гаргаж болно. Нүүдлийн амьдрал нь цөөн хүнийг шаарддаг. Гэтэл олон хүнтэй байснаар нийгмийн харилцаа улам нарийсч хүний сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг. Тиймээс хот суурин газар өссөн хүүхэд хөдөөний хүүхдээс илүү сэтгэн бодох чадвартай байх магадлал өндөр. Учир нь дээд дурдсан шалтгаанаар хүүхэд олон хүнтэй харьцах тусмаа илүү сэтгэлгээ нь хөгждөг. Мэдээж бас олон хүнтэй байх нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж мэргэжлийн ур чадварыг сайжруулах, илүү олон туршлага солилцох бололцоог өгдөг. Мөн Монголчууд мал аж ахуй, ан агнуурыг голлож эрхэлж байсан нь “өвсөн тэжээлт” суурин хүмүүсээс илүү түрэмгий харьцаатай байх үндэслэл бий болгодог. Энэ нь ч хүн хоорондын харьцаанд нь нөлөөлж Монгол Монголдоо дургүй, мод хударгандаа дургүй гэсэн хэллэг бий болгосноор харуулдаг.

Гарах арга, замууд:

Гадны дэвшилтэд боловсролын стандартыг хэрэгжүүлэхээс гадна боловсролын систем маань сайн мэргэжилтэн бэлднээ гэхээс илүүгээр нийгэмд хувь хүнийг бэлдэж байна гэдэгтээ түлхүү анхаарах. Хүүхдүүдийг багаас нь багаар ажиллаж сургахын тулд даалгавар өгөхдөө хамтарч багаар хийх бяцхан бүтээлч төслийг хийлгэх маягаар өгч байвал зүгээр болов уу?

Хүн хүнээ дээдэлсэн нийгмийг амаар биш ажил хэргээр байгуулж бүх зүйлд тухайлбал хуулиас эхлээд албан журмаа хүндээ зориулж зохиодог байх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд л Монголын жолооны дүрэм хүнд юм сургахаасаа илүүгээр хүнийг яаж будилуулж шалгалтанд унагаах вэ? гэсэн зарчимаар зохиогдсон байдгийг Америк, Австрали, Монгол жолооны туршлага, үнэмлэхтэй миний бие мэдэрсэн билээ. Би унаган Монгол хэлтэй мөртлөө Америк, Австралийн жолооны дүрмийг хялбархан уншиж ойлгож байсан атал Монгол жолооны дүрэм уншихад маш ойлгомж муутай зориуд хүнийг будилуулж, мангартуулахаар бичсэн мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун.

Эцэст нь хэлэхэд нэгэн ухаант ах хүүгийн маань хэлсэнчлэн тамын тогооны үлгэрийг давж гарсан шинэ үеийнхэн ирж байгаа гэдэгт би итгэдэг. Тэр үед л Монгол орон маань жинхэнэ ёсоор хөгжиж тэргүүний улс гүрнүүдтэй мөр зэрэгцэн хөгжлийн замдаа алхах байхдаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4643717/a09/trackback

nm_sarana

2011.06.02 01:50:24
*.160.8.229

amjilt husie

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 63495
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 186406
8186 ohid bvsgvichvddee mongol zaluuchuudaa hairlaj yavaarai kkkkkkkk saihan taniltshiig hvsj bn darhan_huh chono 2011-06-05 2320
8185 saihan busguichuuded bulgaa_free 2011-06-05 906
8184 hi boyuudaa taniltsii [10] saraa_1990 2011-06-04 1942
8183 taniltsah ohin bna yy sdw3 2011-06-04 996
8182 sda hvniiVr 2011-06-04 932
8181 seould uulzax emegteitei [1] Marsel 2011-06-04 1985
8180 sainu? busguichuudee... kel 2011-06-04 905
8179 admind [2] dotno 2011-06-04 1385
8178 Onoo oroi saihan bujigleh ojiduud bnuu ? Nice Zaluu 2011-06-04 1162
8177 hi setgeleesee taniltsay hannam surdag ohintoi bork 2011-06-04 1143
8176 Nice Zaluugiin utas [1] Nice Zaluu 2011-06-04 968
8175 Busguichuud orood uzehed uidahgui shuu Nice Zaluu 2011-06-04 1961
8174 egel daruuhan 35 aas 40 nasnii bvsgvichvvded [6] sanyo 2011-06-04 2449
8173 nohorto emgtede taniltsiy [17] azaz_zaza 2011-06-03 1908
8172 kkkkkkkk [1] miki. 2011-06-03 1185
8171 bi 40 nastai zalyy.. gentelman 2011-06-03 1752
8170 taniltsie taaraai 2011-06-03 1089
8169 Amidraliin hania haij ba. LuckyLucky 2011-06-03 1704
8168 Magic City [1] tamhichin 2011-06-03 1185
8167 taniltsii dajgui zaluu bn hooeyuymbee 2011-06-02 984
8166 oortoo itgeltei ohin bwl orood vz [11] dokuu 2011-06-02 1679
8165 vag odoo xuurxun 25-30nasnii bvsgvitei taniltsav [1] sexeeten 2011-06-02 1269
8164 sainu? ohid busguichudee... nagizam 2011-06-02 962
8163 odoo chatalah busgui bna yy bie 2011-06-02 830
8162 gantsaaraa amidardag zaluu uidaad baina [14] erchhuch 2011-06-01 1424
8161 mototsiklo zarna maksimus 2011-06-01 1485
8160 sainuu zaluusaa [6] legupup 2011-06-01 2196
8159 25-30nasnii xuurxun oxintoi taniltcana [4] sexeeten 2011-06-01 1323
8158 mototsiklo zarna maksimus 2011-06-01 1065
8157 Танилцая буланд Coolio-оос... [16] Coolio_12 2011-06-01 1669
8156 баярын мэнд хүргэе erhun88 2011-06-01 893
8155 hi bor00 2011-06-01 967
8154 zuger l uz^^ [1] Ekune 2011-06-01 1133
8153 Sain uu busguichuudee taniltsii Tuvshin88 2011-05-31 1077
8152 taniltsii ~ZORO~ 2011-05-31 1109
8151 hi seold baidag girltoi taniltsay setegleesee shuu dikan 2011-05-31 916
8150 18-21 насны охидуудтай танилцая... taniltsaya_21@yahoo.com [1] taniltsaya 2011-05-31 1264
8149 taniltsii bvsgvichvvdee. love+love 2011-05-31 1091
8148 YARALTAI AJIL HAIJ BN korea86 2011-05-31 959
8147 HUUHED AVCH YAVNA. YARALTAI gerlee_egch 2011-05-31 954
8146 taniltsiya! kodeks 2011-05-31 1150
» Бидний хоцрогдол зан араншингаас маань үүдэлтэй [1] erhun88 2011-05-31 1394
8144 tundemund salon shineer needlee,mgl taun604 toot..010-9821-3721, dbsthfl888 2011-05-30 1316
8143 busand amidardag emegtei te taniltsii baatar3 2011-05-30 1280
8142 busand amidardag emegtei te taniltsii baatar3 2011-05-30 1018
배너신청
자생병원

배너신청