Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ.
• 2008.07.2, 10:27 • Sonin.mn, Топ мэдээ Энэ мэдээг 157 хүн уншсан. Өнөөдөр, 157 хүн уншаад байна.10.20 Цаг. 1-р эмнэлэгийн эмч нарын ярьж байгаагаар шөнийн үймээнийг дарах үеэр эмнэлэгийн гадаа буудалцаан болж 2 хүн гүйж ирээд 1 нь шууд нас барж, 1 нь 5 минутын дараа мэс заслын ширээн дээр нас баржээ. Амь үрэгдэгсэд биедээ бичиг баримтгүй, залуу хүмүүс байсан байна. Нас барсан хүнийг моргод хийх боломжгүй өвчтөнүүдтэй хамт байрлуулж байгаа бөгөөд цагдаагийнхнийг ирж хохирогчийг тогтоож асуудлыг шийдэхийг хүлээж байна. Эмнэлэгийн ажилтнууд маш их цочирдсон байдалтай байна.
- 10.00 Цаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 22 УИХ-ын гишүүн байгаа ба маргааш , нөгөөдрийн дотор ирц бүрдүүлж хуралдан Онц байдлыг цуцлах, сунгах эсэхийг шийдэх юм байна. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж байна. Хурлаар ямар шийдвэр гаргасныг удахгүй мэдээлнэ гэлээ.
- 09.30 Цаг. Албаны хүнээс үймээний үеэр жагсагчидаас 4 хүн ам үрэгдсэн ба 1 хүн бууны суманд өртөж, 1 хүн МАХН-ын байранд угаартаж, 2 хүн бусад байдлаар амь үрэгдсэн гэж албан ёсоор мэдэгдлээ.
Ерөнхий сайд С.Баяр үүрээр үймээн болсон газруудаар ОБЕГ, Цагдаагийн удирдлагуудтай хамт гал унтраах болон эмх журам сахиулсан ажилтай танилцлаа.
Мөн Гэмтлийн эмнэлэг, Цэргийн Госпиталиудаар явж шархдаж, бэртсэн хүмүүсийг эргэж сэтгэлийн дэм өгч байгаа харагдлаа.
Зарим мэдээллээр Уран Зургийн Галлерейн ихэнхи уран бүтээлийг гал унтраагчид аварсан бололтой.