Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

<script type="text/javascript">jsReplaceDate('2011-05-30','2011-05-31','16:13:56','wp7ky');</script>  

Витамин A, B, C, D, E, кальци, магни, бор гэх мэт заримынх нь нэрийг мэдэхээс, бидний бие махбодийн яг юунд нь нөлөөлдгийг тэр бүр мэдэхгүй амин дэм эрдэс бодисууд олон байна. Гэтэл бидний бие яг л “найрал хөгжим” шиг бүх л витаминууд нь зохилтой хэмжээнд оршиж, оролцож байж эрүүл “симфони”-ийг бүрдүүлдэг аж. Бид танд ямар эрдэс бодис яг ямар эрхтэнд нөлөөлдөг талаар хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Бодисын солилцоонд оролцдог витамин, эрдэс бодис

В бүлгийн витаминууд: Янз бүрийн ферментийн үүсэлтэнд оролцож бие махбодын бодисын солилцооны зохицуулганд оролцоно. Түрс, загас, далайн гаралтай бусад бүтээгдэхүүнүүд, үхэр хонины мах, бяслаг, өндгөнд хамгийн их агуулагддаг. Насанд хүрсэн хүн хоногт хоол хүнс, нэмэлт тэжээлээр дамжуулан 2,5 мг B бүлгийн витаминыг авах нормтой байдаг аж.

Фолийн хүчил: Фолийн хүчил В бүлгийн витаминд хамаарагдана. В12-той хамт эритропоэзийг идэвхжүүлэх ба амин хүчил, нуклеин хүчлийн нийлэгжилт болон холины солилцоонд оролцоно. 

Цайр: Эдийн нөхөн төлжилтөнд шаардагдах ба зарим дааврын (инсулин) бүрэлдэхүүнд оролцоно. 

Нүд, арьсанд сайн витамин, эрдэс бодис: 

А витамин: Янз бүрийн бодисын нийлэгжилт (липид, уураг, полисахарид) - д оролцохоос гадна арьс салст бүрхүүл харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангана. Лууван хулуу брокколи, сүү өндөг, бяслаг зэрэг бүтээгдэхүүнд агуулагдана. 

Лютеин: Антиоксидант үйлдэлтэй, нүдэнд тэжээл өгч, харааг сайжруулан нүдний торлог бүрхэвчийг гэмтэхээс хамгаална. Хоол тэжээлээр ихэвчлэн нөхөгддөг.

Ликопин: Антиоксидант үйлдэлтэй, эсийн хэвийн үйл ажиллагааг хамгаалж өгдөг, зүрх судас, хавдар, нүдний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хоол тэжээлээр нөхөгддөг.

Цусны эргэлт, бүлэгнэлтэнд оролцдог витамин, эрдэс бодис: 

С витамин: Биологийн идэвхит зарим бодисын исэлдэлт, холбогч эд болон нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтийн зохицуулгад оролцож, дааврын нийлэгжилтийг идэвхжүүлэх, үрэвслийн процессыг багасгахын зэрэгцээ бие махбодын халдварт тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлнэ. 

К Витамин: Протромбинийг үүсгэж цус бүлэгнэлтэнд оролцдог витамин. Ясны эдийн уураг остеокальцины нийлэгжилтэнд оролцож ясны нөхөн төлжилтийг нөхцөлдүүлж сийрэгжилээс хамгаална. Витамин К нь глюкозийг гликогенд хувиргаж хоол шингэлтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Е витамин: Антиоксидант үйлдэл үзүүлж, цусны бүлэгнэлтийг саатуулж, захын цусны эргэлтэд сайнаар нөлөөлнө. Уураг ба гемоглобины нийлэгжилт, эсийн өсөлт, араг ясны булчин, зүрх судас, бэлгийн булчирхайн үйл ажиллагаанд оролцоно.

Төмөр: Гемоглобины нийлэгжилтэнд оролцож, хүчилтөрөгчийг бие махбодоор зөөн цус багадалтаас сэргийлнэ.

Селен: Хүчтэй антиоксидант төдийгүй , липидийн исэлдэлтийг эрчимжүүлэх үндсэн үүрэгтэй. Мөн дархлааны тогтолцоог хамгаалах, бие махбодод хортой үйлчлэл үзүүлэх чөлөөт радикалаас хамгаалах үйлчлэл үзүүлдэг. Селен нь витамин Е тэй хамт зүрх судас, элэгний үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, эсрэг бие үүсэх, эдийн уян чанарыг хадгалахад нөлөөлдөг.

Кали: Зүрхний хэм, булчингийн агшилтыг зохицуулах, натритай харилцан үйлчилж бие дэх усны тэнцвэржилтийг хангах, цусны даралтыг тогтвортой байхад нь чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Өөх тос, сахарын хэмжээг зохицуулдаг витамин, эрдэс бодис

Хром: Инсулинийг ашиглах замаар цусан дахь чихрийн түвшинг тогтвортой байхыг нөхцөлдүүлдэг. Хром нь уураг, өөх тосны нийлэгшилтэнд оролцохын зэрэгцээ түүний цусны сийвэн дэх өөрчлөлт зүрх судасны өвчинтэй холбоотойгоор өөрчлөгддөг.

Иод: Илүүдэл өөх тосыг задлах үйл ажиллагаа, бие бялдарын өсөлт оюун санааны хөгжилд чухал үүрэгтэй. Иод нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангаж , бахлуур үүсэхээс сэргийлнэ.

Ясны хэлбэржилтэнд оролцдог витамин эрдэс, бодис:

Магни: Булчин ба ясны эдийн хэлбэржилт, уургийн нийлэгжилтэнд оролцоно. 

Марганец: Ясны эрдэсжилтэнд оролцоно. 

Кальци: Ясны эдийн хэлбэржилт, цусны бүлэгнэлт, мэдрэлийн сэрэл дамжилт, араг ясны ба гөлгөр булчингийн агшилтанд оролцоно. 

Фосфор: Яс ба шүдний хэлбэржилт энергийн солилцоонд оролцоно. 

Д витамин: Бие махбодын кальци ба фосфорын тэнцвэрийг дэмжинэ.

Бор: Кальци, магни, фосфорын бодисын солилцооны үйлчлэлээр ясны бүтцэнд маш бага тунгаар баригдаж эрүүл байдлыг хангадаг. Мөн тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

Бид эдгээр эрдэс бодисыг биедээ бүрэн авч чаддаг уу? Өмнө хэлсэнчлэн бидний найрал хөгжим шиг биенд эдгээр эрдэс бодисуудыг зохистой хэмжээнд барих ёстой байдаг. Гэвч биеийн хүчний болон, оюуны их ачаалалд орохоороо эдгээр шаардлагатай бодисоо бүрэн авч чадахгүйд хүрдэг байна.

Ялангуяа оюутан сурагчдын төгсөлтийн шалгалт, конкурс дөхөж байгаа энэ үед тэдэнд тэдгээр дутагдаад байгаа амин дэмийг нь нөхөж өгөх олон найрлагат витамин хэрэгтэй юм. Мөн хоолны дэглэм барьж байгаа хүмүүс, чихрийн шижингийн үеийн хооллолт, биеийн жингийн дутагдалтай хүмүүст витамины дутагдлаа нөхөн сэргээх шаардлагатай болдог аж. Бөөлжих, суулгах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, хэт их хөлрөх зэрэг эрдэс бодисоо их хэмжээгээр алдаж байгаа хүмүүст ч түүнийг нь нөхөх хоолны нэмэлт тэжээл хэрэгтэй.

Дээр өгүүлсэн витамин эрдэс бодисыг бүгдийг нь нэг дор агуулсан амин дэм хайж байна уу? Моносын бүх салбаруудад худалдаалагдаж байгаа “Sentry”-Олон найрлагатай амин дэмийг хэрэглэж дутагдсан эрч хүчээ төлжүүлж болох юм. Нүд, арьс, цус, яс гээд бидний эд эрхтнүүдэд бүгдэд нь сайн нөлөөлөл үзүүлж чадах комплекс бүтээгдэхүүнийг авчихвал та олон витамин авч мөнгөө үрэх ч шаардлагагүй болно.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4641439/18d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210476
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238698
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523354
28866 adminaas asuuh zuil bna [1] happiness 2011-05-30 559
28865 tundemund salon shineer needlee,mgl taun604 toot..010-9821-3721, dbsthfl888 2011-05-30 770
28864 Бариа засал хийж байна Baria zasal 2011-05-30 447
28863 asuuya [3] anhaa01 2011-05-30 608
28862 БИДЭНД ТУН ЧИГ ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ........ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-30 481
28861 ** 55% SALE **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ** 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel 2011-05-30 441
28860 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-05-30 464
28859 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-05-30 452
28858 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...Үнэгүй массаж хийлгээрэй бүсгүйчүүдээ MAKE-UP 2011-05-30 890
28857 ЭНЭ БУЛАНГИЙН БАРААНЫ НАЙМААЧДАД ХАНДААД !!!!!!!!!!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-30 767
28856 СОЛОНГОСТ БАЙЖ БАЙГААД ---МОНГОЛ ЯВСАН ЧИНЬ........ [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-30 846
28855 СОЛОНГОСТ ИРСЭН ЧИНЬ МАНАЙ НӨХӨР >>>>>> [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-30 716
» Витамин, эрдэс бодисууд бидэнд яг юугаараа хэрэгтэй вэ? Ээж минь 2011-05-30 995
28853 Хүүхэд яагаад юм бүхнийг амандаа хийдэг вэ? Ээж минь 2011-05-30 607
28852 Зүрх судас, дотоод шүүрлийн өвчин нь нүдний даралтыг ихэсгэдэг Ээж минь 2011-05-30 1178
28851 orchuulad ogooch! [2] **9** 2011-05-30 561
28850 Алим биемахбодийг хоргүйжүүлнэ Ээж минь 2011-05-30 558
28849 Хөхний сүү хүүхдийн IQ-д нөлөөлдөг Ээж минь 2011-05-30 576
28848 Кальци ясыг бэхжүүлэхээс гадна гоо сайхныг хадгална Ээж минь 2011-05-30 592
28847 Бор арьсанд тохирсон нүүр будалтыг хэрхэн хийх вэ? Ээж минь 2011-05-30 943
28846 ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ hurts 2011-05-30 572
28845 Орифлэйм Косметикс 2011 < 2011,05,15-2011,06,04 > shinesoel 2011-05-30 457
28844 em jensen ., short.bogino yrt omd 인게 2011-05-30 477
28843 asuuya goo saihnii buteegdehuun [3] nokiax6 2011-05-30 559
28842 asuuya eejuudee [1] mgl 247 2011-05-30 477
28841 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ 9-21 ЦАГ БҮТЭН САЙНД-9-13 ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА 010-7566-7074 zax-zeel 2011-05-30 447
28840 중랑고-жуннанг дуурэгт амьдардаг монгол бусгуйчуудэд namona 2011-05-30 489
28839 Busguichuudee asuuya??? [1] smart3 2011-05-30 495
28838 Хятад залуугийн гарт үрэгдсэн Монголын минь ирээдүй үр хүүхэд [4] ~~~.AgaShi.~~~ 2011-05-30 935
28837 Dolgujii bolon sogge eogt bairladag eejuud bnuu lidr 2011-05-30 512
28836 asuuya [1] joly 2011-05-30 453
28835 zav gargaj tuslaach bolor ayga 2011-05-30 492
28834 nyrai.xvvxdiin.xodoldog.or.zarna. [1] baagii84 2011-05-30 603
28833 asuult ? [2] Хонгорзул 2011-05-30 449
28832 인천 베베페이 huushuurhan kk 2011-05-30 561
28831 ISTANA YARALTAI HYAMD ZARLAAA 0109294-5199 maralmaa&maralmaa 2011-05-30 431
28830 Солонгос дууны наадамд оролцоцгооё Монголчуудаа [1] UFC-харилцан туслан хамтдаа 2011-05-30 652
28829 hariulj ogno vv? [4] samarochka05 2011-05-30 739
28828 medeh hun bnuu... [3] michyoso 2011-05-30 794
28827 nikiton .. bvsgvi.. itgel.mn 2011-05-30 557
28826 emegtei zagvar saitai gytalnyyd 9900aar zarj baina. inter_shop 2011-05-29 614
28825 asuuya mjlmjl 2011-05-29 505
28824 nudnii sain emneleg zaaj ogch tuslaach.nudnii gemtliin mozart9 2011-05-29 615
28823 anhaaraarai humuusee ene yag unen shuu!!!!!!! nusnud 2011-05-29 728
28822 ҮҮНИЙГ ОРЧУУЛЖ ЧАДАХ ХҮНИЙГ !!!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-29 882
배너신청
자생병원

배너신청