Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
БНХАУ-ын
иргэн, 1950 оны арванхоёрдугаар сарын 11-нд БНХАУ-ын Өвөр Монголын
Өөртөө Засах Орны “Их зуу” аймгийн Отгийн өмнөд хошуунд төрсөн, эрэгтэй,
бага боловсролтой, жолооч, тогооч мэргэжилтэй. Хэрэг үйлдэхийн өмнө
“Дорнын гэгээ” компанийн ресторанд тогоочоор ажиллаж байсан. Одоогоор
тодорхой оршин суух хаяггүй Батхишигийн Отгонсүмбэр буюу Ма Жи Шай нь
өөрийн эхнэр С.Эрдэнэцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас шалтаглан
хэрэлдэж улмаар Номгон уулын урд талд өөрийн төрсөн охин нэг нас гурван
сартай О.Гэрэлдуламын хоолойг өмдний дотуур уяагаар боож амь насыг нь
хохироожээ.
Б.Отгонсүмбэр буюу Ма Жи Шай шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “Намайг ажил дээрээ байж байхад манай эхнэр С.Эрдэнэцэцэг хүүхдээ тэврээд ирсэн. Би түүнээс “Өнөөдөр хэд дэх өдөр вэ” гэхэд “Дөрөв дэх өдөр” гэж байсан. Би тэгэхээр нь ажлын газрынхаа хүүхнээс асуухад манай эхнэр “Чи надад итгэхгүй, энэ хүүхнээс асуугаад байхдаа яадаг юм бэ, та нар зүгээргүй, хоорондоо явалддаг” гэх мэтчилэн загнасан. Тэгээд “Наад хятадын шээсээ аваад зайл, нүдэнд дахин бүү үзэгдээрэй, үхвэл таарна” гэх мэтчилэн загнасан юм. Тэгэхээр нь би хүүхдээ тэврээд Номгон уулын урд талд орой болтол суусан. Би эхнэрээ араас хайгаад ирэх байх гэж бодсон ч ирэхгүй байхаар нь “Надаас хойш энэ хүүхэд зовох юм байна” гэж бодоод өмсч явсан өмднийхөө дотуур уяагаар хоолойг нь боож амь насыг нь хохироосон нь үнэн. Тэгээд өөрийнхөө судсыг ханасан боловч амиа егүүтгэж чадаагүй. Буруу судсаа ханасан юм билээ. Ингээд ууланд хоночихоод амиа хорлож чадаагүй тул “Үнэнээ хэлье” гэж бодоод уулнаас буухдаа эмээгээ эрж явсан залуутай таарч, “Би хүүхдээ алчихлаа, цагдаагийн байгууллагад мэдэгд” гэсэн.
Удалгүй цагдаагийнхан ирж намайг авч явсан. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их харамсч байна. Гэр бүлийн дарамтнаас болж энэ хэргийг үйлдсэн. Би анх 1990 онд Замын-Үүдийн боомтоор Монголд орж ирсэн. Улаанбаатарт ямар нэгэн байгууллагад бүртгүүлж байгаагүй. Миний иргэний бичиг баримтыг манай эхнэр С.Эрдэнэцэцэг авчихаад надад өгдөггүй байсан. Хэрэв энэ бичиг баримт байсан бол иргэншлийн асуудлаа шийдчих байсан юм. Манай эхнэр анх хятад иргэдтэй мөнгөөр явалдаж байхад нь танилцаж хамтран амьдрах болсон. Түүнийг “Засаад авъя, сайхан амьдаръя” гэж бодоод гэр бүл болсон. Гэтэл хүүхэд гаргасны дараа намайг байнга дарамталдаг болсон. Хүүхдийг маань үргэлж “Хятадын шээс, эцэг шигээ муу зантай” гэдэг байсан. Ах болон ээж нь надаас үргэлж мөнгө нэхдэг. Энэ мэт байдлаас болж хүүхдийнхээ амь насыг хохироосон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.
Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн бол урьдчилсан мөрдөн байцаалтад хохирогч С.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ “Хэрэг гарахын урд өдөр бид хоёр жаахан маргасан. Маргааш нь 16 цагийн үед охинтойгоо ажил дээр нь очиход Б.Отгонсүмбэр охиноо аваад явчихсан байсан. Би хайгаад бармен охиноос асуухад “Энэ хаалгаар охинтойгоо гарсан” гэсэн. Гэтэл гэртээ ирэхгүй хонуутаар алга болсон. Би өөрийн эгчийн хамт цагдаагийн хэлтэст ирж “Манай нөхөр, хүүхэд алга боллоо” гэж мэдэгдсэн. Гэтэл ийм хэрэг болсон байна. Гэр бүлийн маргаанаас боллоо гэж үзэж байна. Өөр хөндлөнгийн гэх зүйл алга, тэвчиж чадаагүй юм болов уу даа. Би Б.Отгонсүмбэрт итгэж хайрлаж явсан. Тийм учраас охиноо өгч явуулсан. Би шүүх хуралд оролцох боломжгүй. Б.Отгонсүмбэрт гомдолтой” гэжээ.
Гэрч Л.Өсөхбаяр урьдчилан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Тэр өдөр би Номгон уулыг хэдрээд эмээгээ хайгаад дурандаад явж байтал хадны дэргэд хүн хөдлөх шиг болсон. Гэтэл тэр хүн намайг хараад даллаж дуудсан. Очсон чинь ягаан өнгийн курткатай жаахан хүүхэд тэвэрчихсэн, хувцас нь цус болсон хүн байсан. “Би хүүхдээ хороочихлоо, өөрийгөө алах гэсэн чинь бүтэхгүй байна, хоёр гарынхаа судсыг ханаж үзлээ, болохгүй юм байна, эдэлдэг лайгаа эдлэхээс” гэж ярьсан. Тэр даруй цагдаагийн Батбаяр ахад энэ талаар хэлсэн” гэжээ.
С.Эрдэнэцэцэгийн аав мэдүүлэхдээ “Энэ хүн манай охинтой Улаанбаатар хотод ноосны үйлдвэрт хамт ажиллаж байхдаа танилцсан юм билээ. Тэгээд хамтдаа амьдарч байхдаа хүүхэдтэй болсон. Сайн л хүн шиг байсан. Өөрийгөө Өвөрмонгол гэсэн. Их л түшиг тулхтай, хүнд хань болмоор л хүн санагдсан. Ийм зүйл болно гэж санасангүй. Уурлаж хэрэлдлээ гэж ингэж тэнэглэхдээ яадаг байна. Ач маань одоо ямар босоод ирэх биш. Маш их гомдолтой” гэв. Шүүх хуралдааны явцад талийгаач охины задлан шинжилгээний хариуг танилцуулахад “Хохирогч О.Гэрэлдуламын төвөнхийн дээд хэсэг, хэлний угийн доод хэсгээр 2.2 см x 0.1 см хэмжээтэй цус хуралт үүсч хөхөрсөн, уушиг хар хөхөлбөр өнгөтэй, зүслэгт зүслэг дагаж хар хүрэн өнгийн хөөсөрхөг шингэн гарна, уг гэмтэл нь зөөлөн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно. Амьдралын системийн эрхтэний хурц дутагдлын улмаас амьсгал, зүрх, судасны дутагдлаас нас барсан, хурц амьсгал, зүрх судасны дутагдлын улмаас нас баржээ” гэсэн акт гарчээ.
Б.Отгонсүмбэр буюу Ма Жи Шайгаас эд мөрийн баримт болгож саарал, ягаан өнгийн нарийн уяа хураан авсан байна. Мөн түүнийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй болохыг тогтоосон юм. Ингэснээр Эрүүгийн хуулийн 52-р зүйлийн 52.7- д зааснаар Ма Жи Шай буюу Б.Отгонсүмбэрт онцгой дэглэмтэй хорих ангид 25 жил ял эдлэхийг шүүхээс тогтоолоо.
Тайлбар: Төрүүлсэн үрээ хүн биш араатны гарт алдсандаа харамсч, сэтгэл санааны гүн хямралд орсон бүсгүй арван сар хөх нь чинэрч явснаа нүд дүүрэн нулимстай ярьж сууна. Амьдралд нь хар толбо болон үлдсэн энэхүү явдлыг тэр дурсах нь бүү хэл санахыг ч хүсдэггүй. Гэвч өөрт нь тохиолдсон зүйл бусдад сургамж болж, хэн нэгнийг амьдралдаа алдахаас сэрэмжлүүлэх хүсэл түүнд байлаа. “Монгол охид, бүсгүйчүүд хятад хүнтэй гэрлэх нь олон болсонд эмзэглэж явдаг. Намайг нөхөртэйгөө сууж байх үеэс ч илүүтэй гэр бүл бололцох болжээ. Хятад, Өвөрмонгол хоёр бол ямар ч ялгаагүй хүмүүс. Өвөрмонгол гээд манайхан элэгтэй байдаг ч тэд чинь хятадаасаа илүү өмхий санаатай, өөдгүй хүмүүс байна лээ. Алаг үрээ алдсан хойноо энэ бүхнийг ойлгосон би мөн ч азгүй, арчаагүй хүн юм даа. Хөдөөнөөс оюутан болохоор хотод ирэхэд их хотын амьдралд ёстой л хөл алдсан. Аавтайгаа амьдардаг, өөр харж үзээд байх ах дүү байхгүй болохоор оюутны амьдралд минь тус дэм үзүүлчих хүн байсангүй. Найз нөхөд, ангийнхантайгаа нийлэх, зугаалах, ангийн охидын өмсөж байгаа хувцсыг авч өмсөх хүсэл байвч ямар ч мөнгөгүй болохоор үеийнхнийхээ дэргэд харц доогуур алхдаг байлаа. Тэгж явахдаа Ма Жи Шайтай танилцсан. Монголоор бага зэрэг аялагатай ярьдаг болохоор ойлголцоход ямар нэгэн хүндрэл гараагүй. Насны хувьд бараг манай ааваас ч ах. Гаднаас нь харахад тийм гэж мэдэгдэхгүй, иддэг хоол, хөнгөн шингэн байдал нь нөлөөлдөг юм уу ямар боловч 40 нас гарч байгаа болов уу гэмээр харагддаг байсан. Ойр ойрхон уулзаж, хоолонд орж, автобус унааны мөнгө өгч, хааяа надад хувцас авч өгдөг байсан.
Тэр бүхэнд нь их дассан, нэг мэдэхэд хамтдаа амьдардаг болчихсон байсан. Хүүхэдтэй болсныхоо дараа нутагтаа очиж аав, ээждээ хамт ажиллаж байхдаа танилцсан гэж худал хэлсэн. Мөнгө төгрөг дутагдаж байснаас энэ хүн надад тусалж байсан гэхээс айсан хэрэг л дээ. Тэгээд амьдралаа хөдөө өнгөрүүлэхээр шийдсэн. Нөхөр ажилд орж, би хүүхдээ харсан. Хятад хүн л бол хятад хүн байдаг юм билээ. Хайр халамж байгаагүй биш, байсан. Гэхдээ өөрөөсөө үе мултарсан харийн хүнтэй амьдрал зохионо гэдэг хүсээд байх зүйл биш. Түүний оронд би мөнгөгүй ч байсан үеийнхээ сайхан залуутай суусан бол хүүхдээ алах нь битгий хэл гар хүрч чадахгүй хайрлаж энхрийлнэ шүү дээ. Гэтэл надаас хойш энэ хүүхэд зовох юм байна гэхдээ хүүхдийг минь алсан гэж бодохоор…/ удтал уйллаа/. Үнэхээр аймар байгаа биз. Миний ээж аав гэж сэтгэлээ дэвссэн хүмүүс Ма Жи Шайг угтаж авсан. Гэтэл миний /уйлаад/ бас аав ээжийн минь сэтгэлийг насан туршид нь сэмлэж, хайртай үрийг минь хөнөөж чадсан гэхээр л…Үнэндээ хэлэх үг олдохгүй байна.
Амьдрал мэдэхгүй жаахан охин байхдаа аяга хоол, хувцаснаас амьдралаа өгчихсөн гэдгээ энэ бүхний эцэст ойлгосон. Төрүүлсэн үрийг минь алж байхдаа тэр алуурчин огтхон ч өрөвдөөгүй байгаа юм даа”. Одоо би Монгол нэртэй хятад, хятадын эрлийзүүд, өвөрмонголчуудыг үзэн яддаг. Зурагтаар ийм хүмүүс гарвал айж чичрээд сувгаа сольдог болсон. Энэ надад тохиолдсон зовлонг охид, хүүхнүүд маань битгий туулаасай. Суухын өмнө та нарт тэд алт шиг амьдрал амлана. Харин суусан хойноо алчихсан байхдаа ч гэмшихгүй тийм л хүмүүс гэдгийг хэлье. Дотор хүн бол дотор санаатай л байдаг юм байна”.
Энэ явдлаас хойш С.Эрдэнэцэцэг Багануур дүүрэг рүү шилжиж, гэр бүлтэй, бас хөөрхөн охинтой болжээ. Тэр бүхнийг шинээр эхэлж, алдсан үрийг нь эргээд илгээсэн бурханд талархан сайхан амьдарч байна.

ЯАХ ГЭЖ ХҮНИЙ АДАГ ШААРТАЙ СУУСАН ЮМ..
manai ohiduudiin,mon Mongolchuudiin 1 dutagdaltai zan chanar bas ene deer haragdaj bna,Hyatad,Ovor Mongol,Korea ch bai haanah ch bai ohid ni gadaad huntei suusan geheer l nudend ni boon mongo haragdaj,ur huuhdiig ni gargachihsan yum chin ene muu bugdiig ni tetgej tejeej avch yavah estoi gesen handlagaar handdag,etssiin etsest ohin ni ger bultei gee taivan amidarch chadaj bnu ugui yu gedeg deer ogt anhaarlaa handuuldaggui,...mon ohinoo hen 1-n hogshin ch hamaagui er daguulaad ireheer mongotei yum chin gsen handlagaar ogt yum bodohgui ogood tuuchihdag,manai ohiduud mon bi enenii huudiig ni gargachihsan yum chin odoo ene miniiheer l bh estoi gesen handlagaar handdag,bi ter zaluug bas orovdoj bna,hun gedeg utgaar ni orovdoj bna,( hujaa gej orovdoj bgaa yum bish shuu ),yamar er hun hamag bdag arga ni baragdaj tsohrohdoo l iim hereg hiiv gej,hani hadmuudiinhaa daramtand orj bsan gedegt ni itgeltei bna,....nogooteiguur ene ohin ooroo uhaan muutai,teneg huuhen bna,archaaguidee barag l nergui bie-ee unelj bgaad l yamar ch khair setgelgui huntei suuchihaad,tegeed ooroosoo garsan uree hyatadiin shees gej haraaj bdag ene hun uneheer sain ekh baij chadah hunuu?herev ter ohin osoj tom bolood amid heveeree bsan ch torson eej,akh duu nartaa hyatadiin shees gej heluulen osoh ni tiim ch saihan ireedui bish,estoi l amid zovlon baih...........Uuchlaarai ene bol zovkhon minii bodol,...Hyatad zaluug omoorch bichsen yum bish shuu,medeej hereg torson uree alj chadaj bna gedeg uneheer aimaar hun bna,Mongolchuud min,etseg ekhuud min torson ohin uree bitgii hudaldaj amidraachee,tedniigee ta nar khairlaj,uhaan suulgaj osgoh heregtei shuu dee..........
ymar aimar ym be setgell ovdchihloo ooriin uree alaad bhdaa yahabdee yostoi hertsgii yma huuhed gargahasaa omno iim ym unshval toodoggui blaa huuhed gargaad eej bolood ireheer iim ymnuud unshihar evgui boloh ymaa nulims garah shig