Дуучин
Д.Болд Монгол поп урсгалынхаа нээлтэд зориулж “Цагаан эсгийний ёслол”
хийнэ. “Цагаан эсгийний ёслол” ирэх сарын 4-нд болох бөгөөд уг арга
хэмжээнд Монголын бүх алдартнууд, хэвлэл мэдээллийнхэн, онц сурлагатай
оюутан, сурагчдыг оролцуулахаар ажиллаж байгаа аж.
Ёслолын үеэр Морин хуурын чуулга, “Шуранхай” хамтлаг, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, АДБЭЧ-ын бүжигчид, рок попынхон хамтарч томоохон тоглолт хийх юм. Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Оn and off” продакшн ажиллаж байгаа бөгөөд тэд “Улаан хивсний ёслол гэдэг бол гаднын хүндэтгэлийн ёслол. Монголчууд өөрсдөө түүхтэй, уламжлалтай. Манай хаад ноёд төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээ цагаан эсгийн дээр хийдэг байсан. Тиймээс бид “Цагаан эсгийний ёслол” хийдэг байх хэрэгтэй гэж бодсон” хэмээсэн.