Бичлэгийн тоо 85

Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ


“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” буюу ажил олгогч, ажилтан хоёрын ашиг сонирхлыг нэгтгэж, амжилтаар үр дүнг нь хэмждэг олон улсад түгээмэл хэрэгжиж ирсэн хөтөлбөрийг Голомт банк Монголд анх удаа хэрэгжүүлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл Монголын хамгийн шилдэг банкны ажилтнууд банкиндаа эзэн сууж, манай бус миний банк гэсэн сэтгэлгээгээр ирээдүйнхээ амжилтыг хамтдаа бүтээж, хүртэх хувиа өсгөж, хүрэх ирээдүйгээ баталгаажуулахаар болж байна.

“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ тус банк олон улсын арга туршлагыг удаан хугацаанд судалж, гадаад дотоодын мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авч, ил тод байдлыг дээд зэргээр хангасны үндсэн дээр хэрэгжүүлжээ.

Саяхан Голомт банкны хувь нийлүүлэгчдийн зүгээс ажилтнуудынхаа ажилласан жил, банкны амжилтанд оруулсан хувь нэмрийг харгалзан 234 ажилтандаа  хувьцаа эзэмших эрхийг  олгосон бөгөөд цаашид жил бүр цэвэр ашгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг  нэмж гарган ажилтнууддаа хуваарилан олгож байхаар шийдвэрлэсэн байна.  

Ажилтнуудыхаа  орлогыг ижил түвшинд дээшлүүлж, тэдний ирээдүйг баталгаажуулах зорилгоор Голомт банк “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-өөс гадна ажилтан сар бүрийн цалингаасаа тодорхой хувиар хуримтлал үүсгэхэд, түүнтэй нь тэнцүү хэмжээний мөнгийг банкны зүгээс ажилтныхаа нэр дээр хуримтлуулж, улмаар ирээдүйд үр шимээ хүртэх “Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулсан юм. Ингэснээр банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоо амжилттай хэрэгжиж чадна гэдгийг батлан харуулж байна.

Ийнхүү Голомт банкны мянга гаруй ажилтанд, өндөр хөгжилтэй орны иргэдийн нэгэн адилаар хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласнаар ирээдүйнхээ  амьдралын баталгааг хангах  боломж нээгдлээ.

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4615893/85b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7063
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082
84 Help НЦҮТ дарга М.Нямдаваа энгэр мялаалаа. ONESTOPSERVICE 2014-08-13 6967
83 Help Монгол 6 хүүхдэд хийсэн зүрхний хагалгаа амжилттай боллоо. ONESTOPSERVICE 2014-07-30 6973
82 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД ONESTOPSERVICE 2014-05-21 7074
81 Help ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, НЭМЭГДСЭН ӨРТӨГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ. ONESTOPSERVICE 2014-05-12 7089
80 Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө ONESTOPSERVICE 2014-05-29 7106
79 Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө ONESTOPSERVICE 2014-05-29 7111
78 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ 10 ДАХЬ УДААГИЙН 6, 7 ДУГААР САРД ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХУВААРЬ ONESTOPSERVICE 2014-08-12 7121
77 Help Пусан хотын “Монгол наадам” боллоо file ONESTOPSERVICE 2014-07-08 7172
76 Help Зарлал file [1] ONESTOPSERVICE 2014-07-02 7175
75 Help Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит зөвлөлдөх уулзалт болов. ONESTOPSERVICE 2014-06-03 7217
74 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД ONESTOPSERVICE 2014-05-21 7291
73 Help Барилга, замын салбарт 70 мянган ажилтан хэрэгтэй. ONESTOPSERVICE 2014-05-08 7294
72 Help Монгол улсны иргэн “А” -г эрж хайх ажил үргэлжилж байна. file ONESTOPSERVICE 2014-06-05 7491
71 Help Иргэдийн санал авна. ONESTOPSERVICE 2014-02-21 8068
70 Help 13 дахь сарын цалингаа аваад азтан боллоо. ONESTOPSERVICE 2014-08-22 9830
69 Help Үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт ONESTOPSERVICE 2014-09-22 10879
68 Help Монгол ажилчдад зориулсан үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт ONESTOPSERVICE 2013-09-03 11420
67 Help "БИД ЭХ ОРОНДОО ОЧООД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?" ONESTOPSERVICE 2014-08-22 11449
66 Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл ONESTOPSERVICE 2013-03-20 11944
배너신청
자생병원

배너신청