Số bài viết: 3,329

 Үйл ажиллагаагаараа дэлхийд танигдсан “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюутолгой” төсөл хэрэгжүүлээд зургаан жил болж байна. Энэ хугацаанд ажиллагсад нь хоолонд хордож, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдсанаас хүний амь нас хохирсон хэрэг удаа дараа гарсан. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст тус компанид ажиллаж байсан хоёр хүн цооногт унаад, живчихлээ гэсэн мэдээлэл ирсэн тухай өмнөх дугаартаа бид мэдээлсэн.

Чухам юу болсныг тодруулахаар тус компанийн ажилчин Х-тэй холбогдоход “Талийгаач хоёр залуу 26 настай байсан юм билээ. Халтираад цооногт унасан гэсэн. Тухайн осол гарсан газар руу хүн ойртуулахгүй байгаа. Ил харагдах зүйл байдаггүй юм. Газар ухаж суулгасан бохирын сав байдаг юм гэсэн. Яг ямаршуухан цооног байдгийг сайн мэдэхгүй” гэв. Цооног гэдэг нь ямар хэмжээтэй, хэдэн метрийн гүн, хөдөлмөр хамгаалллын аюулгүй ажиллагааг хэр хангасан байдаг талаар бид эргэн сурвалжиллаа. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач хоёр залуу “Оюутолгой” ХХК-ийн бохир цэвэрлэх гэрээт компанид ажилд ороод хоёр жил гаруй болж байсан аж. Тэдний ажиллаж байсан цооног нь тухайн компанийн ажилчдын бохирыг зайлуулдаг хэсэг юм байна.

Нэг метрийн диаметртэй, 3-4 метрийн гүн бохирын цоонгийг цэвэрлэхдээ зориулалтын шахуурга ашигладаг аж. Өмнө нь олон удаа цэвэрлэж байсан туршлагатай ажилчид юм байна. “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийл өгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей гадаадад томилолтоор ажиллаж байсан ч осол болсныг дуулаад Өмнөговь аймагт ирээд байгаа. Тэрбээр ирсэн даруйдаа тус компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Чухам юу болсон, яагаад үйл ажиллагаагаа зогсоосныг “Оюутолгой” компанийн хэвлэлийн төлөөлөгч П.Баярмагнайгаас тодрууллаа.

-Танай компани ажлаа зогсоож байгаагаас харахад маш ноцтой осол гарчээ. Чухам юу болсон талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?

-“Оюутолгой” ХХК үйл ажиллагаагаа зогсоогоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Яагаад ийм осол гарав, юунаас болов гэдгийг мэргэжлийн байгууллагынхан шалгаж байгаа. Тэд шалтгааныг тогтоох байх.

-Олон улсын аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүд ирж байгаа гэсэн. Танай компани болон тухайн аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах баг ажиллах боломжгүй байсан юм уу?

-“Рио Тинто” дэлхийд танигдсан, том компани. Тус компанийн үйл ажиллагаа явуулж буй газарт хоёр хүн осолдоод байхад анхаарал хандуулах учиртай. Тиймээс ч “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” , “Флюр” компанийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг маргааш (өнөөдөр) ирж, ослын шалтгааныг тогтооход дэмжлэг үзүүлнэ гэв.

Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Ц.Отгонбат “Мэдээлэл ирсэн даруй манай аймгийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийнхнаас бүрдсэн Ажлын хэсэг хэргийн газар ажилласан. Ажлын хэсэг өчигдөр ирсэн. Шаардлагатай баримтаа бүрдүүлж, шалгах ажлыг эхлүүлсэн. Шинжилгээний хариу гараагүй болохоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
609 АТГ-ын дарга нарт оноосон ялыг хэвээр үлдээв 25-05-2011 6761
» Тэд ажилчдын бохирын цооногт унаж амиа алдсан байжээ 24-05-2011 7028
607 Түлшний хомсдол нийтийн тээвэрт хүндрэл учруулж байна 24-05-2011 6998
606 Хил давуулан хууль бус наймаа хийдэг эрийг 10 жилийн турш хайж байна 23-05-2011 7066
605 С.Баярцогт сайд охиноо ангийнхантай нь Төрийн ордонд урьжээ 23-05-2011 7165
604 Б.ГАНГААМАА ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ГАРЛАА 23-05-2011 6771
603 Б.Жаргалсайхан улстөржих “өвчтэй” 21-05-2011 6452
602 “Оюутолгой” төслийн талбайд хоёр хүн амиа алджээ 21-05-2011 6550
601 ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХҮН БҮР ДААТГАЛ ТӨЛНӨ 20-05-2011 8045
600 Л.Эрдэнэбулган: БИ ЗАЛУУДАА САХИЛГАГҮЙ, ДЭГГҮЙ ЭР БАЙСАН ШҮҮ ДЭЭ 20-05-2011 6817
599 Тэтгэврийн хөгшчүүд нэгнийхээ аминд хүрчээ 20-05-2011 6621
598 Зөвшөөрөлгүй ШТС-ууд шаардлага биелүүлэхгүй гэжээ 19-05-2011 7111
597 “Авьяаслаг монголчууд” ирэх даваа гаригаас үзэгчдийн хүртээл болно 19-05-2011 7041
596 МОНГОЛ 38 МУЗЕЙТЭЙ 19-05-2011 6754
595 С.Батболдын рейтинг өслөө 14-05-2011 7227
594 Тамсагт 120, Зүүнбаянд 300 мянган тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулна 14-05-2011 7664
593 Цөмийн хаягдлын агуулахын асуудлаар Ерөнхий сайдаас асуув 13-05-2011 8030
592 Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхээ өнөөдөр шийднэ 13-05-2011 6558
591 Марафонч Л.Отгонбаяр олимпийн хоёр дахь эрхийн болзол хангалаа [1] 13-05-2011 6619
590 Могойн голд станц барих гэрээг үзэглэв 12-05-2011 7527
배너신청
자생병원

배너신청