Moderator: mgl_300
Toplam Yazı Adeti 42,366

Ясны шөл

Görüntülenme 2292 Oylar 0 2011.05.22 19:44:20


 хөгшрөлтийг удаашруулна

Хүн өтөлж хөгшрөх үндсэн шалтгаан нь хүний нугасны ажиллагааны чадвар муудаж, уургийн төрөл болон ясны цавуулаг эд дутагдснаас болдог ажээ. Үүнийг нөхвөрлөх хамгийн сайн арга нь ясны ялангуяа үхрийн ясны шөлийг тогтмол уух явдал юм. Үхрийн ясыг бүтнээр нь чанаж, шөлийг уухад шим тэжээлийг гүйцэд ашиглаж чадахгүй тул урьдаар хэмхчсэн яс хийгээд зөөлен гал дээр 1 -2 цаг чанавал ясанд хадгалагдаж байсан уургийн зүйл, цавуулаг эд нь задраад шөлөнд уусдаг юм.

Ингээд ясыг шүүж гаргаад шөлөнд нь амт оруулах зүйл хийж шуд уух буюу эсвэл ногоо, будаа хийж чанаад хэрэглэж болно. Үхрийн ясны үнэ хямд боловч хүний биеийг өтлөхийг удаашруулах үйлчилгээтэй нь бүрэн батлагджээ. Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж, иллэг хийж байвал цагаасаа эрт үрчийхгүй.



profile

эди хугда

2012.05.04 12:23:55
*.199.162.227

Өндөр болгох дасгал, зөвлөгөө




Тэгэхээр өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт.
Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг бөгөөд энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул байнга сунгалтын дасгал хийж, минераль бодис, амин дэмээр баялаг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол жилдээ 14 см хүртэл өсөх боломж байдаг.



Нэгдүгээр дасгал: Эгц дээшээ үсрэх
Энэ дасгалыг хийхдээ хоёр гараа дээш шидэж, аль болох өндөрт үсрэхийг тэмүүлэх хэрэгтэй. Дээш үсрэх үед хүзүү, цээж, бүсэлхий, гар хөлний үесүүд бүгд сунгаж татсан мэт мэдрэмж төрөх ёстой. Буухдаа өлмий дээрээ хөнгөн бууж биеэ сулруулна. Энэ дасгалыг өдөрт 30-аас доошгүй удаа хийнэ. Нэг удаа үсрэлтээ 5-10 удаа давтаад, өдөртөө 3-6 удаа давтан хийнэ. Үсрэлт хийх үед хэт өлөн биш, бас хэт их идсэн байж болохгүй. Шингэн зүйлийг өглөөнөөс орой болтол бага багаар байнга ууна. Орой харин их шингэн уух хэрэггүй.


Хоёрдугаар дасгал: Хүзүүгээ өргөх дасгал
Хоёр хөлөө нугалж дээрээс нь суугаад, биеэ цэхэлж, амьсгалаа авч, толгойгоо дээш өргөж, хүзүүгээ аль болох урт сунгана. Яг л толгойг дээш нь татаж байгаа мэт, хүзүү сунаж мэдрэгдэх ёстой. Дараа нь буцаад биеэ сулруулж, амьсгалаа гаргаж, толгойгоо доош тонгойлгож, хүзүүгээ амраагаад, дахин толгойгоо дээш өргөж, хүзүүгээ сунгана. Энэ дасгалыг өдөрт 5-10 удаа давтан хийнэ.
Анхаар! Толгойг дээш нь татуулж болохгүй, зөвхөн өөрөө хийх ёстой. Толгойг өөрөө өргөхөд булчингууд; бүх боломжоороо сунадаг. Харин толгойг өөр хүн дээш нь өргөж татахад зарим бүлгийн булчингууд хариу урвал өгч агшдаг тул сунгалт болдоггүй.


Гуравдугаар дасгал: Гараа алдлан сунгах дасгал
Зогсоо суугаа ямар ч байрлалд 2 гараа 2 тийш нь алдалж, хоёр тал руугаа нэгэн зэрэг сунгаж өгнө. Яг л хоёр талаас чинь татаж байгаа мэт мэдрэмж төртөл сунгана. Дээрхийн нэгэн адил 2 гараасаа хүнээр татуулах нь буруу шүү. Дараа нь гараа буулгаж, сулруулна. Энэ дасгалыг мөн өдөрт 10-аас доошгүй удаа хийгээрэй.


Дөрөвдүгээр дасгал: Мөрөө өргөх дасгал
Сандал дээр цэх сууж, 2 мөрөө аль болох дээш өргөж, цээжин биеэ өргөж сунгана. Мөрөө өргөхдөө амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Мөрөө буулгаад биеэ сулруулаад дахин давтана. Энэ дасгалыг хийх үед 2 мөрнөөс чинь өргөж, цээжийг татаж сунгаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.


Тавдугаар дасгал: Цээжээ өргөх дасгал
Суугаа байдалдаа гэдсээ татаж, цээжээ түхийлгэж, дээш өргөн, амьсгалаа авна. Ингэж хийхэд бүсэлхий гэдсээр дээш татагдаж суналт өгнө. Цээжээ буулгаж, амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хийх үед цээжин биеэр нь дээш татаж өргөсөн мэт бүсэлхий нуруу, хэвлийгээр сунаж мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ. Харин хүнээр өргүүлж татуулж болохгүй.


Зургадугаар дасгал: Нуруугаа сунгах дасгал
Намхан сандал дээр урд 1/3-д нь хөлөө урагш жийж суугаад, цээжээ цэхлэн урагш бөхийж, 2 гараа урагш сунгана. Тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гаргаж биеэ сулруулна. Урагшаа тонгохдоо нуруугаа нилд нь сунаж татагдаж мэдрэгдтэл сунгана. 2 гараа мөн адил аль болох урагш урт сунгана.
Яг л тонгойсон байрлалд чинь 2 гараас чинь хүн чангааж байгаа мэт мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.
Эдгээр дасгалыг хийсний дараа нэгдүгээр дасгалаа давтан хийгээрэй.


Долдугаар дасгал: Хөлөө хажуу тийш өргөж, жийж сунгах дасгал.
Баруун гараараа турникээс барьж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн гараараа ташаагаа тулж, зүүн хөлөө хажуу тийш өргөн, өлмийг сунган жийнэ. Ингэхдээ баруун хөлөө нугалахгүй. Зүүн хөлөө аль болох урт сунган жийх ёстой. Яг л хүн зүүн хөлөөс тань татаж байгаа мэтээр төсөөлнө. Хөлөө буулгаад эгц зогсож, биеэ суллана. Хөлөө өргөхдөө гүн амьсгал авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Биеэ сулласны дараа бэлтгэх байдалдаа орж, зүүн гараараа турникээс барьж, бага зэрэ гзүүн тийш хазайж, баруун гараараа ташаагаа тулж, баруун хөлөө хажуу тийш өргөн, өлмийгөө сунган жийнэ. Энэ үед зүүн хөлөө өвдгөөр нь нугалахгүй. Дасгалаа 10 удаа давтан хийнэ.


Наймдугаар дасгал: Хөлөө арагш жийж, гараа урагш сунгах дасгал.
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн хөлөө арагш өргөн, аль болох урт сунган жийхдээ зүүн гараа урагш дээш өргөн сунгана. Энэ үед зүүн гар, зүүн хөлөөс тань урагш хойш нь татаж байгаа мэтээр төсөөлнө. Гар хөлөө өргөн сунгахдаа амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Зүүн хөл гараа буулгаж, биеэ суллаад, дахин бэлтгэх байдалдаа орно. Одоо зүүн гараараа турникээс барьж, баруун гар, хөлөө урагш, хойш өргөн сунгах дасгал хийнэ. Дасгалаа өдөрт 10 удаа давтан хийнэ.


Есдүгээр дасгал: Хөлөө урагш хойш савах дасгал
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн гараараа ташаагаа тулж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн хөлөө урагш, хойш ээлжлэн савах дасгалыг хийхдээ аль болох хөлөө урт сунгаж савна. Яг л хөлний үзүүрт хүнд юм зүүлттэй, савлаж байгаа мэтээр төсөөлнө. Зүүн хөлөө савж байхад баруун хөл эгц байх ёстой. Хөлөө урагш савахдаа амьсгалаа авч, хойш савахдаа амьсгалаа гаргана. Нэг талынхаа хөлөөр урагш хойш 10 удаа саваад, хөлөө буулгаж, биеэ цэхлэн, суллаж, бэлтгэх байдалдаа ороод, нөгөө талынхаа хөлөөр мөн адил урагш хойш савна. Баруун зүүн талаараа ээлжлэн тус бүр 5, 5 удаа хийгээрэй.


Аравдугаар дасгал: Түнх сүүжний үеэр сунгах дасгал
Бэлтгэх байдал тэгшхэн газар юмуу шалан дээр баруун хөлөө урдаа авч, өвдгөөр нь нугалж, зүүн хөлөө эгцээр нь хойш сунган жийж суугаад, нуруугаараа урагш сунан бөхийж, хоёр гараа урагш сунган, гарынхаа алгаа газар тавьж хэвтэнэ. Ингээд хоёр гараа урагш нь, зүүн хөлөө хойш нь аль болох урт сунгана. Энэ үед хоёр гарыг тань урагш, зүүн хөлийг тань хойш нэгэн зэрэг сунган татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш бөхийж сунгалт хийхдээ амьсгалаа авч, цээж, толгойгоо өргөн дээш өндийхдөө гараа буулгаж, амьсгалаа гаргана. Дасгалаа хоёр талаараа ээлжлэн 10 удаа хийгээрэй.


Арваннэгдүгээр дасгал: Бүсэлхий ууцны үеэ сунгах дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, урагш жийж суугаад, хоёр гараа дээш өргөн, бүсэлхийгээрээ урагш аль болох доош тонгойж, хоёр гараа урагш сунган, хөлийн өлмийг урагш жийнэ. Энэ үед бүсэлхийний нугарсан хэсгээс хойш нь, харин хөл гарын үзүүрээс урагш нь татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гарган биеэ суллана. Дасгалаа 5 удаа давтан хийгээрэй.


Арванхоёрдугаар дасгал: Хоёр хөлөө алцайлган жийх дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлөө хоёр тийш нь алцайлган жийж, хоёр гараа алдлан өргөж, цээжээ цэхэлж сууна. Хоёр хөлөө аль болох хоёр тийш нь сунган жийж, цээжээрээ баруун зүүн тийшээ хазайж, сунгах дасгал. Баруун тийшээ хазайхдаа зүүн хөлөө аль болох хол жийж, сунган, баруун хөлөө өвдгөөр нь өргөж нугалахгүйг хичээх хэрэгтэй. Дараа нь цээжээ зүүн тийш нь хазайлгахдаа баруун хөлөө аль болох хол сунган жийнэ. Энэ үед баруун хөлийн үзүүрээс нэг тийш нь, харин хоёр гар, зүүн хөлийн үзүүрээс нөгөө тийш нь татаж байгаа мэт мэдрэмж төрж байвал та дасгалаа зөв хийж байна гэсэн үг.


Арвангуравдугаар дасгал: Турникэнд зүүгдэх дасгал
Бэлтгэх байдал турникийн өндөр нь өлмий дээрээ өндийж, гараа дээш өргөсөн өндрөөс дээш нэг төө орчим өндөр байвал хамгийн тохиромжтой байдаг. Турникнээс гараараа зүүгдэхдээ амьсгалаа аваад, дараа нь бүх биеэ сулруулж, амьсгалаа гарган, бүх биеийнхээ жингээр сул унжих, мөн хөлийн өлмийг доош жийж газарт хүргэхээр тэмүүлэх байдал үзүүлээд өлмий дээрээ хөнгөн бууна. Эдгээрийг ээлжлэн 20-иос доошгүй удаа хийгээрэй. Энэ үед хөлнөөс хүнд ачаа зүүсэн мэт, дараагийн дасгалын үед хөлийн үзүүрээс доош чангаан татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой.


Арвандөрөвдүгээр дасгал: Биеийн дунд хэсгээрээ сунгах дасгал
Бэлтгэх байдал- турникнээс гараараа зүүгдэн, хөлийн улаар "газар гишгэж, гэдсээрээ урагш аль болох хол түрэн сунгах дасгалыг хийхдээ амьсгалаа аваад, буцаж эгцрэхдээ амьсгалаа гарган биеэ сулруулж, дараа нь нуруугаараа аль болох хойш хол түрэн сунгана. Эгцрэн биеэ сулруулсны дараа дахин урагш түрэх дасгалаа ээлжлэн 10 удаа хийгээрэй.


Анхаарах зүйл:



  • Дасгал болгоны дараа биеэ сэгсрэн сулруулж байх

  • Дасгалаа хийх үедээ амьсгалаа зөв авах, гаргах

  • Дасгал хийхэд саадгүй чөлөөтэй, хэт бариу биш, даавуундуу материалтай хувцас өмсөх

  • Дасгал хийхийн өмнө хэт өлөн эсвэл хэт цатгалан байх нь буруу

  • Дасгалыг сульдаж унатлаа хийх хэрэггүй, харин бие халж хөнгөрөн, хөлс гарах хэмжээнд хийнэ.

  • Хөлөрсөн үедээ хэт хүйтэн зүйл уух, хүйтэнд гарч даарах нь өвчин тусах аюултай. Харин шүршүүрт орж, биеэ хаттал арчаад биендээ тэжээлийн тос түрхэж болно.

  • Нэг өдөрт бүх дасгалыг хийх гэж зүтгэх хэрэггүй. Харин дасгал бүрээ чанартай хийхийг хичээх хэрэгтэй.

  • Долоо хоногт бүх 14 дасгалыг бүрэн гүйцэт чанартай хийсэн байхад хангалттай.

  • Өндөр болохыг хүссэн хүүхэд бүр шингэн сайн ууж, хоолоо цагт нь сайн идэж, сайн унтаж амарч байх ёстой.

  • Сүү цагаан идээ, ногоо, жимс жимсгэнийг аль болох хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай.

  • Хэт их таргалахаас байнга сэргийлж, таргалаад байвал дасгалуудаа арай олон, илүү сайн хийж байгаарай.

  • Хүүхдүүдийн өсөх насанд биеийн хүчний хөдөлмөрийг хэт хүчлэн хийх, цагаасаа эрт булчингаа их чангаруулах нь өсөлтөнд сөрөг нөлөөтэй.

  • Мөн адил булчин шөрмөсөө огт хөдөлгөж хөгжүүлэхгүй байх нь, хэт туранхай эцэнхий байх нь ч хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаараарай.

  • Хүүхдэд сэтгэл санааны дарамт учрахаас сэргийлээрэй.


List of Articles
No Konu Yazar Tarih Görüntülenme
Duyuru За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Duyuru ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239303
Duyuru ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366779
Duyuru ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Duyuru Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
28641 hi eejvvdee [2] 영원 2011-05-23 560
28640 huuhed avch yavna teach 2011-05-23 1209
28639 eejvvdee zoblooch (torolt) [4] 귀염토끼 2011-05-23 3033
28638 eejvvde zoblooch [3] 귀염토끼 2011-05-23 1010
28637 Хавар болж байна хүмүүсээ эрүүлжүүлэх витаминаа энэ үед хэрэглэ MAKE-UP 2011-05-23 445
28636 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...Үнэгүй массаж хийлгээрэй бүсгүйчүүдээ MAKE-UP 2011-05-23 490
28635 magestert surdag bvsgvichvvdes asuuh zvil bna [5] mcblog 2011-05-23 1010
28634 ORIFLAME vvrtsaih 2011-05-23 588
28633 bvsguichuudee xurdnii avtobusnii xyvaariig solongosiin ymar sitenaas yaj yij [1] mozart9 2011-05-23 503
28632 MONGOLRUU HVVHED AWCH YAWNA....... gerlee_egch 2011-05-23 438
28631 hi ongotsond hvvhediin tereg , baan ene teriig yaj awch yawdag yum heleed uguuch [3] 영원 2011-05-23 771
28630 kargo asuuya [3] hairtai bi 2011-05-23 748
28629 em hvnii bogino,urt jensen omd.short 인게 2011-05-23 522
28628 irgenii unemleh asuuya [2] bayangol_7622 2011-05-23 1054
28627 ANU -RUU DAMJIJ NISEH HUN [4] zurchil 2011-05-23 672
28626 Busguichuudee! Ue mochnii ovchnii talaar asuuya. [2] hee 2011-05-23 1951
28625 eejuudees asuuy? [4] dawoo 2011-05-23 723
28624 gereenii ajilchid [1] toodgor 2011-05-23 768
28623 72tsagiin dotor uudag em [2] Bvltvvsh22 2011-05-23 1009
28622 emegteivhuud [3] baaaayaaaaa 2011-05-23 1708
28621 huuhed avch yavna teach 2011-05-23 1214
28620 elgemsvvgees asuuy [3] bvjin tuulai 2011-05-23 772
28619 Коллаген~~AMORE- HERA фирмийн хүнс тэжээлийн бэлдмэл V=В PROGRAM ~Super Коллагенийг танд санал болгож байна ssamii 2011-05-23 765
28618 AMORE~~~ HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2011-05-23 518
28617 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-23 506
28616 MONGOLRUU HVVHED AWCH YAWNA....... gerlee_egch 2011-05-23 492
28615 lirikos goo saihan zahialga abj baina,,tsogz salon604 toot,010-9821-3721 dbsthfl888 2011-05-22 853
28614 hi bairnii tuhai asuuyaaaa... [4] siahan 2011-05-22 1007
28613 СОЛОНГОСТ БАЙГАА БҮСГҮЙЧҮҮД ..ИЙМ АСУУДЛЫГ ЯАХ УУ ????????? [7] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-22 1106
» Ясны шөл [2] Ээж минь 2011-05-22 2292
28611 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ 9-21 ЦАГ БҮТЭН САЙНД-9-13 ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА 010-7566-7074 zax-zeel 2011-05-22 591
28610 55% SALE **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel 2011-05-22 590
28609 Төрөх замын оёдолтой эхчүүдэд өгөх зөвлөгөө Ээж минь 2011-05-22 1004
28608 Эрдэнэ шиш, ногоон вандуй Ээж минь 2011-05-22 1563
28607 Нүүрээ цэвэрхэн байлгах нь Ээж минь 2011-05-22 1230
28606 면목역721deer 2uruu bair bna dotoroo 00toi 어유나 2011-05-22 515
28605 Эрчүүд сексээс шалтгаалж хоёр дахь амьдралаа сонгодог Ээж минь 2011-05-22 773
28604 НАС АХИСАН ХОЙНО ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭЭР ШИЙДСЭН БОЛ Ээж минь 2011-05-22 791
28603 herbalife-iig hereglej bga busguichuudees asuuy... [1] erchhuch_111 2011-05-22 728
28602 nzuud boliii [1] nandin2 2011-05-22 741
28601 emegtei gytal hyvtsasnyyd 9900-11500aar zarj baina. [1] inter_shop 2011-05-22 823
28600 ◈◈◈IMD-577 загварын массажны аппарат ◈◈◈ shinesoel 2011-05-22 517
28599 ♠♠♠ LCD дэлгэцтэй даралтны аппарат♠♠♠ shinesoel 2011-05-22 473
28598 Орифлэйм Косметикс 2011 ___< 2011,05,15-2011,06,04 ______6-р сарын шинэ сэтгүүл гарлаа shinesoel 2011-05-22 486
28597 toroogui spiralitai???? [2] hariutslagatai 2011-05-22 704
배너신청
자생병원

배너신청