Бичлэгийн тоо 3,329

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулганыг “Хүмүүс” булан даа урилаа. Тэрбээр “Үхэж үл болно, Чингис хаан” киноныхоо хоёр, гуравдугаар ангийг америкчуудтай хамтран хийхээр тохиролцсон баяртай мэдээтэй байна билээ.

-Бага нас, нутаг усны тань дурсамжаар ярилцлагаа эхлэе?

-Би Булган аймгийн Бугат суманд төрсөн. Намайг багад айлд өргүүлсэн юм билээ. Долоон настайд минь өргөж авсан аав, ээж маань бурхан болж, би эмээтэйгээ үлдсэн. Эмээ минь намайг хүн болгохын төлөө бүх хүч чадлаа шавхсан даа. Одоо эргээд бодоход гайхамшигтай эмээ байжээ.

Би сургуулийн амралтаараа эмээдээ очно. Ихэнх цагаа хөдөө өнгөрөөдөг байлаа. Би 22 нас хүртлээ мал малласан. Эмээ минь намайг өрхийн тэргүүн гээд өргөмжилчихсөн. Хоёр биедээ хань түшиг болоод хэрэндээ л под хийтэл амьдардаг байлаа. Эмээгийн “школ” гэж байдаг бол би түүнийг төгссөн хүн дээ.

-Хэр малчин байв?

-Тухайн үедээ муугүй малчин байлаа. Эмээтэйгээ хоёулхнаа хэрнээ одоогийн хорин хүнээс илүү хадлан хадаад авчихна. Одоогийн малчдын зуд, зуд гээд, цасны түрүүчээр малаа үхүүлээд байгааг гайхдаг юм. Цагийн зуднаас илүү залхуугийн зуд нүүрлээд байх шиг. Тэр үеийн малчид, одоогийн малчдын хооронд их ялгаа харагдаж, хэлмээр санагддаг юм. Бид хоёр овоо хэдэн малтай байснаа нийгэмчлээд цөөхөн малтай үлдсэн. Тэгсэн хэрнээ дутагдах гачигдах зүйлгүй амьдраад л байдаг байсан. Гэтэл одоо малтай хүмүүс амьдарч чадахгүй байна гээд байх юм.

-Танайхыг мал сайтай айл байсан гэдэг юм билээ?

-Булган аймгийн Бугат сумын Партизаны нэгдэл 1957 онд байгуулагдахад манайх ихэнх малаа нийгэмчилсэн. Манайх овоо хэдэн малтай, намайг сургуульд явахаар эмээ минь ганцаараа маллаж чадахгүй болоо биз. Тэгээд ч тэр үед айлуудын малыг хүчээр шахам нийгэмчилж байсан юм чинь. Манайх таван азарга адуу нэгдэлд өгсөн юмдаг. Би тэр нэгдлийн анхны гишүүдийн нэг шүү дээ.

-Таныг зав л гарвал нутаг руугаа явдаг гэж сонссон?

-Манай нутгийнхан надад их сайхан ханддаг. Нутагтаа очоод над шиг хүндлэл хүлээдэг, эрх дураараа хүн ховор. Ёстой эрхлүүлнэ шүү дээ. Би зундаа очиж амарна, өвөл цагаан сараар золгуут хийнэ. Тэнд хүний өөрийнгүй загас бариад, идэшний хонь хөтлөөд ирдэг юм. Нутгийнхан минь намайг “Эрдэнэбулган ах” л гэнэ шүү. Ийм хувь тавилан хүн бүрт заяадаггүй байх.

Тэд намайг Баатар вангийн амилсан дүр мэт хүндэлдэг. Хатанбаатар Маг саржавын дүрд тоглосон нь миний амьдралын их хувь заяа юм даа. Миний өдий зэрэгтэй яваа нь төрийн шагналт зохиолч С.Уд вал, ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн хоёр той салш гүй холбоотой. Г.Жигжидсүрэн ямар азаар намайг олж харсан юм. Би тэр хүний найруулсан арав гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Тэр тусмаа хамгийн анх бүтээсэн дүр минь Хатанбаатар Магсаржав. Хүмүүс намайг Дуурийн театрын найруулагч гэхээсээ илүү Баатар ван гэдэг.

-Кинонд тоглоод олны танил болоход ямар байсан бэ?

-Би тийм мундаг хүний дүр бүтээчихээд олны дунд аятайхан байхгүй бол болохгүй гэж их хичээдэг байлаа. Би залуудаа сахилгагүй, дэггүй эр байсан шүү дээ. Баатар ван манай нутгийнх болохоор хөгшдөөс тэр хүний тухай олон гайхалтай зүйл сонсож байлаа.

Тэр хүн цэргийн гарамгай жанжин, баатар эр төдийгүй Чойжин буулгадаг, ёс төртэй хувилгаан хүн байсан. Тийм хүний дүр бүтээж, хүмүүст Эрдэнэбулган, Баатар ван гэдэг хоёр нэг хүн мэт сэтгэгдэл төрүүлчихээд хоёр хөл дээрээ тогтохгүй явбал үйлс бүтэхгүй гэж боддог.

-Та яаж сахилгагүйтдэг байсан бэ?

-Ер нь яггүй байсан шүү. Бага байхад охидын үс гэзгийг холбох, шоглож уйлуулах, талцаж байгаад зодолдох гэх мэтээр эмээгийнхээ чихийг халууцуулдаг байлаа. Хүнтэй зодолдоод цагдаа сэргийлэхэд дуудагдсан түүх ч бий.

-Эр хүний өнгөтэй өөдтэй явах нь ханиас шалтгаалдаг гэдэг. Ханийнхаа талаар яриач?

-Миний хань Ташкент хотын балетийн сургууль төгссөн Монголын анхны балетчдын нэг, Гавьяат жүжигчин А.Навчаа гэж эмэгтэй бий. Бид 40 гаруй жил ханилжээ. Сайн хань нөхрийнхөө бүтэлгүй бүхнийг бүтэмжтэй болгодог, алдаж оноход нь зөв зам руу нь хөтөлдөг увидастай байдаг юм. Эх хүн хүүгээ эрийн цээнд хүргээд ханьд нь хүлээлгэж өгдөг. Эр хүн ээж, хань хоёрын гараар дамжиж хүн шиг амьдардаг юм. Ялангуяа нас дээр гараад ирэхээр ханийн хоол шиг амттай зүйл үгүй болж, ханиас өөр үнэнч хүн үлдэхгүй юм.

-Та хэр сайн нөхөр вэ?

-Би эр нөхрийн хувьд гүнгэрваатай бурхан шиг байгаагүй. Алдаж оносон, хальж тэнэсэн, хайж хэссэн юм зөндөө байсан. Энэ бүгдийг хань минь уучилсан.

-Ханийгаа гомдоож байж ээ дээ?

-Гомдоож явсан, яая гэх вэ, үнэн нь тэр. Тийм зүйлийг давна гэдэг хүний ханиас л гарах тэвчээр шүү дээ.

-Хэр олон бүсгүйд дурлаж, хайрлаж байв?

-Дурлал, хайр, хань гурав хоорондоо ялгаатай гэж боддог. Сэтгэлд таацсан, сайхан санагдсан, бүсгүйтэй жаргахсан гэх хүсэлд хөтлөгдөж гүйх цаг эр хүний ид насанд байдаг юм. Үүнийг дурлал гэх байх. Хайр ламаар сайхан намба төрх тэй, амьд ралын утга учир болох хүнийг хайрлах их өөр. Хамгийн гол нь энэ хоёр ухагдахуун хүний ханьд цогцолж байдаг юм билээ.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх ганц охинтой. Театр судлаач мэргэжилтэй Болормаа гэж бүсгүй бий. Украйны Киев хотод сургууль төгссөн. Эхнэрээс гадна өөр эмэгтэйгээс төрсөн охид бий. Тэр явдлыг яривал эсэн бусын хамаагүй зүйл рүү орчих учраас ингээд больё.

-Охидоо хооронд нь танилцуулж, бие биедээ хань түшиг болох талаар захидаг уу?

-Ямар ч байсан тийм хүн бий шүү гэж хэлдэг. Түүнээс биш та нар атгасан шагай шиг байгаарай гэж сургаал хайрлаж чадахгүй юм билээ. Намайг үхэхээр та гурав хамт байгаарай, бие биедээ хань түшиг болоорой гэлтэй биш. Хооронд нь атаа жөтөө бий болгочих ч юм билүү.

-Таныг нутагтаа хэдэн газар, байшинтай гэх юм билээ?

-Манай сумынхан намайг сайхан амарч бай, эрүүл энх байж ажлаа сайн хий гэж Сэлэнгэ мөрний захад дүнзэн байшин, Бугатаас цааш дөрвөн км яваад том уулын аманд бас нэг дүнзэн байшин өгсөн. Тэндээ очиж амардаг.

-“Үхэж үл болно, Чингис хаан” киноны хоёр, гуравдугаар ангийг хийх талаар ярьж байгаа гэж сонслоо. Хэр нааштай байгаа вэ?

-Хоёр, гуравдугаар анги бүтнэ. АНУ-ын нэртэй продюссер Фрэнк Дюкстэй хамтран ажиллаж байгаа. Бид бүх зүйлээ тохирсон. Хамтарсан компаниа байгуулаад бэлтгэл ажилдаа орсон. Хөрөнгө оруулалтын талаар энэ сарын сүүлч гэхэд аятайхан мэдээ дуулдах байх. Бид хамтран ажиллах талаар гурван жил ярьж байна. Тэд бидэнтэй адилхан дуулианаар ажил хийдэггүй юм байна. Үзэж, шалгаж, Монголын зах зээлийг судалж байж туслахаар шийдсэн гэнэ билээ.

-Нэгдүгээр ангийг хийхдээ багагүй саад бэрхшээлтэй тулгарч, хэл амны бай болсон?

-Б.Эрдэнэбулган худалч, хулгайч, луйварчин гээд хэлээгүй муу үг байхгүй дээ. Арай л хүн алсан гээгүй. Нас намбаа бодсон ч, Монголын урлагт зүтгэсэн цаг хугацаагаа бодсон ч би ард түмнээ залилж хэдэн төгрөг цуглуулахгүй. Ямар ч байсан хийх юмаа хийсэн.

Дэлхийн киноны 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг тэр том улсын нэртэй продюссер миний хийсэн “муу” киног үзээд үргэлжлүүлэхэд нь туслууштай юм байна. Энэ нөхөр бидний мөнгөөр кино хийж, тэр киногоор нь бид ашиг олж болох юм гэсэн дүгнэлт гаргасан. Тэд хэнд ч хэрэггүй зүйлд мөнгө чулууддаг улс биш. Мөнгө өгье гэж байгаагаас харахад миний киног хүн үзэхэд экранаас “өмхий үнэртээд” байдаггүй юм шиг байна. Нэгдүгээр ангийг хийхэд хөрөнгө мөнгө үнэхээр дутсан. Би тэр киног хийх гэж 360 гаруй компанийн хаалга татсан шүү дээ.

-Кино гарсны дараа хүмүүсийн хандлага ямар байв?

-Түүхийг гуйвууллаа гэсэн яриа гарсан. Түүхэн уран сайхны кино гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүстэй юу ч гэж маргах билээ. Ядарсныг хэлэх үү, чимээгүй өнгөрсөн. Уран сайхны кино учраас нэмж, чимсэн зүйл байгаа. Цаашдаа ч тэгэх болно. Монголын эрдэмтдэд киногоо үзүүлэхэд “Киноны хувьд талархан хүлээж авч байна. Энэ бол уран сайхны кино учраас бид янз бүрийн юм ярьж таны толгойг эргүүлээд яах вэ” гэсэн.

-Нэгдүгээр ангийг Чингисийн бус Жамухын тухай кино болж гээд байсан?

-Би гурван ангитай кино хийнэ гэж тооцоолсон. Жамухыг эхний ангид түлхүү оруулах шаардлага байсан юм. Жамуха, Тэмүүжин хоёр шиг зүтгэлтэн өнөөгийн төрд үгүйлэгдэж байгаа. Төр ямар хүчтэй байх ёстойг Жамухын дүрээр харуулсан. Жамуха “Миний анд намайг өршөөж болох ч хөх Монголын төр намайг өршөөх учиргүй” гэж хэлдэг шүү дээ. Одоо ингэж хэлдэг хүн байна уу.

-Нэгдүгээр ангийг хийхэд хэдэн төгрөгний зардал гарсан бэ?

-1,4 тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн. Энэ тоо монголчуудад цочмоор сонсогдож магадгүй. Дэлхийн жишгээр хамгийн багадаа 5-7 сая доллар зарцуулдаг юм билээ. Манай киног үзсэн америкчууд “ийм бага мөнгөөр хийсэн юм уу” гээд итгэхгүй байсан шүү дээ.

-Нэгдүгээр ангийг бүтээхэд монголчууд сэтгэлээрээ тусалж, нэлээд мөнгө босгосон биз дээ?

-“Их Монгол” сангаас 480 сая, “Гацуурт” компани 800 сая төгрөг өгсөн. Иргэд идээ будаа, эд хэрэглэл гээд боломжтой бүх зүйлээр тусалсан. 500 төгрөг өгсөн хүн ч бий, таван сая төгрөг өгсөн хүн ч бий. Тэр нь нийлээд 100 гаруй сая төгрөг болсон доо.

-Киноны зохиолч нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Дараагийн ангиуд тэр хүний зохиолоор явах уу, зохиолчоо солих уу?

-Киноны зохиол том асуудал болоод байна. Эзэн нь байхгүй зохиолоор оролдох аюултай. Кино хийх явцад зургийн талбай дээр зохиолын үгийг өөрчлөх, хасах, нэмэх зүйл их гардаг. Энэ бүхнийг ярьж зөвлөх хүн байхгүй хэцүү л байна. Тиймээс зохиолоо өөр хүнд захиалж шинээр бичүүлэх бодолтой байгаа.

-Өмнөх ангид тоглосон жүжигчид өөрчлөгдөх үү?

-Нэгдүгээр ангид орсон дүрүүдээс Чингис хаан, Бөртэ, Өэлүн, Боорчи, Хасар нарын цөөхөн дүр үлдэх болов уу. Шинэ ангид Мухулай, Зэв, Сүбээдэй, Зүчи нарын дүр нэмэгдэнэ. Хулан хатны дүр нэлээд идэвхжиж тодрох ёстой. Дэлхийн зах зээлд гаргана гэж төлөвлөж байгаа болохоор Хуланд Холливудын жүжигчин тоглуулах талаар ярьж байгаа.

-Холливудын ямар жүжигчин тоглуулах вэ. Өндөр шаардлага тавих байх даа?

-Индиан гаралтай залуу жүжигчин бүсгүй байна. Түүнийг тоглуулах асуудлыг америк нөхөдтэй ярьж байна. Дайн тулаанд орох зураг нэг их байхгүй бол Америкт зураг авах боломж эрж хайя гэж байгаа. Шинэ ангиудад монголчуу - дын амьдрал ахуйг өнгө лөг, өөдрөгөөр гаргана. Хүчир хэг Монгол гүр нийг харуулна гэж бодож байгаа.

- К и н о н ы ажил хэзээнээс эх лэх вэ?

-Хоёр, гуравдугаар ангид том том обьектууд шаардлагатай. Хувцас хунар, эдлэл хэрэглэлийг ч нарийн тансаг хийх ёстой. Тиймээс бэлтгэл ажил нэлээд хугацаа шаардана. Яарахгүй, бэлтгэлээ сайн хангана. Түрүүчийн кинонд алдсан, оносон зүйл бий. Энэ бүгдээ харьцуулж жинтэй хөдөлнө.

-Нийт хэдэн төгрөг хэрэгтэй гэж тооцсон бэ?

-Таван сая доллартай байхад хүргэнэ гэж үзнэ дээ. Энэ бол маш бодитой тооцоо. Гадныхантай хамтарч ажиллахад маш шударга байх хэрэгтэй. Тэд Монголын зах зээлийг судалчихсан байдаг. Таван төгрөгийн үнэтэй юмыг 15 төгрөгийн үнэтэй гээд биччихвэл тэд “Их баярлалаа. Та сайн уран бүтээлч байна. Дараа дахиж уулзана” гээд яваад өгнө.

-Фрэнк Дюкстэй та яаж холбогдсон бэ?

-Нэг монгол залуу холбож өгсөн юм. Фрэнк Дюкс иймэрхүү кино хийх гээд судалж байсан бололтой юм билээ. Гадны улсуудын хийсэн Монголын тухай 33 кино байдаг. Тэр кинонууд бүгд энэ хүний архивт байна. Фрэнк Дюкс “Үхэж үл болно, Чингис хаан” киног үзээд “Монголчуудын соёл, зан төрх, хувцас хунарыг бусдаас ялгаатай хийсэн байна. Монголын газар шороон дээр, өөрийн жүжигчдийг тоглуулж боломжоо бүрэн ашигласан нь таны давуу тал. Таны киног хэнд ч үзүүлж болохоор юм. Харин монтаж хийж засах хэрэгтэй” гэсэн. Ямар ч гэсэн монгол хүний хийсэн кино ялгарч харагдсан юм билээ.

-Америкчууд танд ямар нэг шаардлага тавьж байна уу?

-Үгүй, би ямар л эрх эдлэх ёстой вэ, тэрийг эдлэнэ. Тэр компаниас бидэнд хөрөнгө оруулна, техникийн туслалцаа үзүүл нэ. Дууны найруулагч гэх мэтийн ганц нэг нарийн мэргэжлийн хүмүүс ирэх байх.

-Та хэзээнээс Чингис хаа ны тухай кино хийе гэж бодсон бэ?

-Би Чингис хааныг бурханчлан шүтдэг. Залуу байхад дэлхийг донсолгосон мундаг баатар гэж хүндэлдэг байлаа. Сүүлдээ ном судар үзэж, юмны наадах цаадахыг ялгахтай болоод бүр итгэлтэй, бодлоготойгоор энэ хүнийг биширдэг болсон. Нар хэвийх нас ирэхэд тэр бишрэл маань ийм бүтээл хийхсэн гэсэн хүчтэй хүсэл болсон. Одоо өрөөндөө орж ирээд уншдаг тарни маань энэ. (“Тэнгэрийн зарлиг их хааны ивээл доор үйлс минь бүтнэ” хэмээн уйгаржин монгол бичгээр бичиж, өрөө- нийхөө хойморт залжээ.) Залбирдаг бурхан Чингис.

-Та Дуурийн театрыг сайн мэдэх хүмүүсийн нэг. Энэ театрын ирээдүй хэр гэрэлтэй байна гэж боддог вэ?

-Дуурийн театрын үйл ажиллагааг мэднэ гэж би том дуугаар хэлнэ шүү. Сонгодог урлагийн ариун сүмийн минь үйл ажиллагаа жаахан хэ цүү байгаа харагдах юм. Дотор нь ажиллаж буй уран бүтээлчидтэй ярих юм байхгүй. Тэд чадлынхаа хэрээр, байгаа болом жоо шавхан ажиллаж бай на. Хэдэн сайхан дуучинтай болсон. Тэд Монголын тайзан дээр ч, дэлхийн тайзан дээр ч дэвнэ.

Театрын бусад боловсон хүчний бодлого тасарчихаж. Удирдаач, найруулагч, хоор - мейстер, балетмейстер, төгөлдөр хуурчдын үе нь дуусчихаад байхад араас нь гарч ирэх хүнийг бэлдэхгүй байна. Нэг хөгжимчнийг 10-15 жил бэлддэг. Арван хүн сургахад хоёр сайн мэргэжилтэн гарвал их юм. Дуурийн театрын уран бүтээлчид авьяастай байх хангалтгүй, өндөр боловсрол эзэмших шаардлагатай.

Энэ талд БСШУЯ ямар ч бодлого хэрэгжүүлэхгүй байна. БСШУны сайд Ё.Отгонбаяр, Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун хоёрт хандаж үүнийг зориуд хэлж байгаа юм. Дуурийн театрын зориулалтын барилга Монголд нэг ч байхгүй. Одоогийн энэ барилга чинь драмын театрын зориулалттай юм шүү дээ. Одоо дэлхийн томоохон дуурь тавихад тайз маань багадаж байна.

Урын сан нэмэгдэх хэрээр тайз, эдлэл хэрэглэл нэмэгдэж, үүнийг багтаах агуулах ч олдоход хэцүү болсон. Мөнгө байна, хааш нь яаж тараах вэ л гээд байгаа биз дээ. Ганц сайхан театр барьчихвал үеийн үед дурсагдах нэртэй үлдэнэ шүү дээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4597340/3ea/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
609 АТГ-ын дарга нарт оноосон ялыг хэвээр үлдээв 2011-05-25 6761
608 Тэд ажилчдын бохирын цооногт унаж амиа алдсан байжээ 2011-05-24 7028
607 Түлшний хомсдол нийтийн тээвэрт хүндрэл учруулж байна 2011-05-24 6998
606 Хил давуулан хууль бус наймаа хийдэг эрийг 10 жилийн турш хайж байна 2011-05-23 7066
605 С.Баярцогт сайд охиноо ангийнхантай нь Төрийн ордонд урьжээ 2011-05-23 7165
604 Б.ГАНГААМАА ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ГАРЛАА 2011-05-23 6771
603 Б.Жаргалсайхан улстөржих “өвчтэй” 2011-05-21 6452
602 “Оюутолгой” төслийн талбайд хоёр хүн амиа алджээ 2011-05-21 6550
601 ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХҮН БҮР ДААТГАЛ ТӨЛНӨ 2011-05-20 8045
» Л.Эрдэнэбулган: БИ ЗАЛУУДАА САХИЛГАГҮЙ, ДЭГГҮЙ ЭР БАЙСАН ШҮҮ ДЭЭ 2011-05-20 6817
599 Тэтгэврийн хөгшчүүд нэгнийхээ аминд хүрчээ 2011-05-20 6621
598 Зөвшөөрөлгүй ШТС-ууд шаардлага биелүүлэхгүй гэжээ 2011-05-19 7111
597 “Авьяаслаг монголчууд” ирэх даваа гаригаас үзэгчдийн хүртээл болно 2011-05-19 7041
596 МОНГОЛ 38 МУЗЕЙТЭЙ 2011-05-19 6754
595 С.Батболдын рейтинг өслөө 2011-05-14 7227
594 Тамсагт 120, Зүүнбаянд 300 мянган тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулна 2011-05-14 7664
593 Цөмийн хаягдлын агуулахын асуудлаар Ерөнхий сайдаас асуув 2011-05-13 8030
592 Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхээ өнөөдөр шийднэ 2011-05-13 6558
591 Марафонч Л.Отгонбаяр олимпийн хоёр дахь эрхийн болзол хангалаа [1] 2011-05-13 6619
590 Могойн голд станц барих гэрээг үзэглэв 2011-05-12 7527
배너신청
자생병원

배너신청