Бичлэгийн тоо 3,329

МОНГОЛ 38 МУЗЕЙТЭЙ

Уншсан 6754 vote 0 2011.05.19 15:48:33

Монголын үндэсний музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан үнэ төлбөргүй үйлчлэх тухай бид өмнө нь мэдээлсэн. Өчигдөр музейн танхим хөл хөдөлгөөнтэй байв. “Эх түүх, эх соёл” арга хэмжээ болон “Монголын музейн үүсэл хөгжлөөс” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн албаны хүмүүсээс гадна их, дээд сургуулийн оюутнууд нэгдүгээр давхрын танхимыг дүүргэх шахав.

Аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд энэ нь алдаж болохгүй боломж. Тиймээс тэд тайлбарлагчаар газарчлуулалгүй хүссэн үзмэрээ үзэхээр музейгээр аялж байв. Тус музейн ихэнх тайлбарлагч нэгдүгээр давхарт нээгдсэн гэрэл зургийн үзэсгэлэнг танилцуулж байсан учраас тэдэнд үйлчлэх хүн ч байсангүй. Энэ өдрийг олон улсын хэмжээнд “Музей ба дурсамж” уриатай тэмдэглэж байгаа учраас Театрын музейд ахмад ажилтнуудын уулзалт зохион байгуулж, Чойжин ламын сүм музей уртасгасан цагаар ажиллан, Монгол цэргийн музей үзэгчдэд цэргийн дүрэмт хувцас өмсөж гэрэл зураг авахуулах боломж олгосон юм.

Манай улсын анхны музей 1924 онд Үндэсний музей нэртэйгээр тухайн үеийн Ардын гэгээрүүлэх яамны байшингийн залгаа, Төвд дуганын загвартай дүнзэн байшинд байрлаж байв. Музейг хэдэн сарын хэдэнд байгуулсан нь тодорхойгүй ч “1924 оны арванхоёрдугаар сарын 25-нд музей байгуулсан” хэмээн 1964 оны Төв хорооны 351 дүгээр тогтоолд дурджээ. Музейн сан хөмрөг геологи, ашигт малтмал, ургамлын дээжээс гадна ан амьтдын чихмэлээр баяжсанаас гадна түүх угсаатны зүйн олон үзмэр нэмэгдсээр хуучин байрандаа баг тахгүй болж, 1926 онд Богд хааны ордон музей рүү нүүлгэсэн түүхтэй.

Улмаар 1931 онд “Хувьсгалын музей” байгуулагджээ. Энэ бол Монголын анхны төрөлжсөн музей юм. Үүнээс хойш Байгалийн түү хийн музей, Чойжин ламын сүм му зей, Дүрслэх урлагийн музейг байгуу лж өдгөө Монголд 38 музей үйл ажиллагаа явуулж байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4592867/db2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
609 АТГ-ын дарга нарт оноосон ялыг хэвээр үлдээв 2011-05-25 6761
608 Тэд ажилчдын бохирын цооногт унаж амиа алдсан байжээ 2011-05-24 7028
607 Түлшний хомсдол нийтийн тээвэрт хүндрэл учруулж байна 2011-05-24 6998
606 Хил давуулан хууль бус наймаа хийдэг эрийг 10 жилийн турш хайж байна 2011-05-23 7066
605 С.Баярцогт сайд охиноо ангийнхантай нь Төрийн ордонд урьжээ 2011-05-23 7165
604 Б.ГАНГААМАА ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ГАРЛАА 2011-05-23 6771
603 Б.Жаргалсайхан улстөржих “өвчтэй” 2011-05-21 6452
602 “Оюутолгой” төслийн талбайд хоёр хүн амиа алджээ 2011-05-21 6550
601 ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХҮН БҮР ДААТГАЛ ТӨЛНӨ 2011-05-20 8045
600 Л.Эрдэнэбулган: БИ ЗАЛУУДАА САХИЛГАГҮЙ, ДЭГГҮЙ ЭР БАЙСАН ШҮҮ ДЭЭ 2011-05-20 6817
599 Тэтгэврийн хөгшчүүд нэгнийхээ аминд хүрчээ 2011-05-20 6621
598 Зөвшөөрөлгүй ШТС-ууд шаардлага биелүүлэхгүй гэжээ 2011-05-19 7111
597 “Авьяаслаг монголчууд” ирэх даваа гаригаас үзэгчдийн хүртээл болно 2011-05-19 7041
» МОНГОЛ 38 МУЗЕЙТЭЙ 2011-05-19 6754
595 С.Батболдын рейтинг өслөө 2011-05-14 7227
594 Тамсагт 120, Зүүнбаянд 300 мянган тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулна 2011-05-14 7664
593 Цөмийн хаягдлын агуулахын асуудлаар Ерөнхий сайдаас асуув 2011-05-13 8030
592 Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхээ өнөөдөр шийднэ 2011-05-13 6558
591 Марафонч Л.Отгонбаяр олимпийн хоёр дахь эрхийн болзол хангалаа [1] 2011-05-13 6619
590 Могойн голд станц барих гэрээг үзэглэв 2011-05-12 7527
배너신청
자생병원

배너신청