Moderator: mgl_300
Número de documentos 42,366

Чиний найз чинь чамд хичнээн хайртай байлаа ч ямар ч хөвгүүн уучилж чаддаггүй хэд хэдэн муу зан авир охидод байдаг. Иймээс нэг л сайхан өдөр хайр дурлал чинь бүү хаян одоосой гэж хүсэхийн ялдамд хөвгүүдийг зугтахаас аргагүй байдалд хүргэдэг тэрхүү нүгэл хилэнцүүдээс танилцуулъя!

1. Yнэнч бус чанар Энд онцгой тайлбар хэрэггүй биз дээ? Чи өөрийг нь хайрлахын хажуугаар Эркатай явалдаад байна гэсэн санаатай Болд хэзээ ч эвлэрэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Yүний сацуу чиний хууралтын шаналгаа тэсвэрлэхийн аргагүй байгаа юм биш, харин хөвгүүн чинь харьцуулалтаас л ухаан алдталаа айж байгаа. Тийм шүү! Өрсөлдөгч нь илүү гоё үнсэлцдэг гэсэн бодол найз хөвгүүний чинь урмыг ёстой нэг хугалах шиг болно гээд бод доо. Ийм цохилтоос гарах түүнд тун ч амаргүй. Тэгэхээр хууралтыг чинь уучилна гэж үү…

2. Чалчаа зан Чамайг бүтэн цаг утаснаас дүүжлээстэй байна гэж найз чинь боддог болов уу? Эсхүл чи уулзахаараа түүнд бодох зав ч өгөхгүй чалчаад байдаг уу? Ямар ч эр хүйстэн өөрт нь хэт үг дуу цөөтэй эмэгтэй таарлаа гэж хаа ч хэзээ ч гомдоллож байгаагүйг санаж яв! Яагаад гэвэл тэр үгэн буудлага бол юуны өмнө хөнгөмсөгийн шинж гэж төсөөлдөг. Хэн хөнгөмсөг охинд байцаагдаж хажууд нь хамт байгаад байхыг хүсэх юм бэ? Тийм охин нууц хадгалж ч чадахгүйн дээр тэнэг үйлдэлд амар өртдөг.

3. Эрх, эрхэмсэг зан Эрх танхилхан хүүхэлдэй мэт байвал хөвгүүд унаж тусна гэж охид яагаад ч юм бэ боддог. Эрүүл ухаантай ямар ч хөвгүүн найз охин нь таль туль гэж хэлээ зажлан ярих, жүжиглэн эрхлэхийг тэвчиж чаддаггүйг санагтун. Учир утгагүй маяглах нь өөрийн хязгаарлагдмал байдлаа далдлахаас өөр юуг ч илтгэж чаддаггүй. Маяглахыг ердийн энхрий сээтэгнэлттэй бас хутгаж болохгүй шүү. Хөвгүүнтэйгээ хөөрхөн сээтэгнэж нүднийхээ донжтой харцаар гижигдэн толгойг нь эргүүлэх хориотой юм биш ээ. Энэ бол чиний эрх сэтгэлд алдарсан хөвгүүн чинь чиний бүх хүслийг гүйцэлдүүлж байвал сайн хэрэг. Тэгэхдээ ихэнх эрчүүд амьдрал дээр ч тайзан дээр ч бар мэт байхыг хүсч явдаг гэдгийг бүү март!

4. Цухалдуу зан Энэ талаар хөвгүүд байнга гомдоллодог. Хайртай охин нь аль эртнээс үзэн яддаг байсан мэт аашлаад байхаар нь л тэр шүү дээ. Тэсрэх мэт уурлан хашгичиж, бүдүүлгээр загнаж хараах гээд л… Сарын тэмдгийн өмнө ингэж цухалдвал бие махбодь хямарсных гээд ойлгож болно. Хөвгүүн чинь бүхий л талаар уцаар хөдөлгөөд байна гэж чи гэнэт ойлговол, тэр чамд үнэхээр хэрэгтэй юу, түүнд гарцаагүй хайртай юу? гэдгээ тунгаах шаардлагатай. Хэрэв дурласан бол түүний яаж явж, ярьж, инээж… байгаад уцаарлах хэрэг байна уу? Ерөөс юм л бол уцаарлах эх ундарга гаргаж ирээд байна гэдэг тун ч онцгүй. Эцсийн эцэст чи өөрийгөө л хөнөөж буй хэрэг бөгөөд чиний организмд хор учруулахуйц түрэмгий авир хуримтлагдсаар байгаа юм байна гэсэн үг. Иймээс нэг бол үерхэлтэй чинь холбоотой төвөгтэй асуудлуудаас хагац. Нэг бол уцаар хөдөлгөөд буй тэр хөвгүүнээсээ холд гэж л чамд л зөвлөе.

5. Бүдүүлэг авир Чиний сонгосон хөвгүүн хэдий хатуу ч гэсэн хажуудаа уян зөөлөн, сул доройхон охин байгаасай л гэж хүсдэг. Гудамжны тэнүүлч авгай шиг учир зүггүй харааж загнадаг охин инээд хүргэх юм уу бүдүүлэг хөлчүү эрчүүдийн нийллэг лугаа эргэлзээ төрүүлдэг тул тийм охинд хэн сээтэн хаяж явалдахыг хүсэх билээ. Иймээс эрхэм охин та хөвгүүнийхээ хажууд элдэв бүдүүлэг үг, хараал бүү цухуйлга. Дууны өнгө аялгаа ч бодолц. Ер нь чиний тухай түүний сайхан санаа бодлыг хоромхон агшинд хоёр гуравхан үгээр шархлуулж болно. Харин дараа нь түүний аль эрт мөрөөдөж явсан үлгэрийн охиныг дахин сэргээх тухай зорилт бараг биелэгдэхгүйд хүрнэ.

6. Сониуч зан Хөвгүүнийхээ бүхий л ярианд хошуу дүрэхийг өөрийн үүргээ гэж бүү бод. Хэрэв чи найзынхаа тухай бүхнийг мэдэхгүй байна гээд тайвшрахгүй байгаа бол чамд ч мөн асуудал байгаа гэсэн үг. Яагаад гэвэл ямар нэг зүйлийн тухай бүхнийг мэдэхгүй бололцоогүй болохоор эрт, орой хэзээ нэгтээ уцаар чинь хөдлөж л таарна. Ерөнхийдөө өөрөөс нь хувалз мэт мэдээлэл сорох гээд байгаа охид эсрэг хүйстэндээ ерөөс таалагддаггүй.

7. Цэвдэг зан Чи найз хөвгүүнтэй танилцсаныхаа дараахан нүд рүү нь ширтэж сууснаа түүнийг дахин бий болгож, хүмүүжүүлэх хэрэгтэй юм гэж бодож шийдэж үзсэн үү? Тэгээд хошуугаа цорвойлгож суугаад, хайхрахгүй байгаа мэт дүр үзүүлээд л… Чамайг ингэж учир битүүлэг, хөндийдүү харьцаад байхаар хайрлахаа больчихсон юм болов уу гээд хөвгүүн чинь уурлаж эхэлнэ. Ялангуяа чамайг хүмүүжүүлэх гээд зүтгээд байхаар… Бодоожийн хэн ч өрөөлийн гарын тоглоом болохыг хүсэх билээ. Дараачийн удаа чиний энэ хайхрамжгүй дүр эсгэсэн тоглоом түүнийг ердөө л уурлуулахад хүргэнэ. Хөвгүүнийхээ сэтгэхүйд ийм маягаар нөлөөлөхөөс бүрэн татгалзаж чадахгүй ахул түүн рүү ховорхон очихыг хичээ.

8. Худалч зан Хэрэв хэн нэг охин үнэн, зөвхөн нүцгэн үнэнийг л яриад байвал үүнийг онцгой сайн чанар гэж үзэж болох уу? Хөвгүүдтэй зөвөөр сээтэгнэх таалагддаг. Харин бяцхан давсгүй сээтэгнэлт гэж байдаггүй. Yг яриагаа чимэж болно. Гагцхүү илэн далангүй худал ярьж л болохгүй гэдгийг санагтун. Найз чинь ямар ч байсан учрыг олоод мэдчихнэ. Чи маш эвгүй байдалд орноо доо. Худал ярьснаас чи өөрийгөө л хавханд хийж буй нь тэр.

9. Бахардуу зан Энэхүү тааламжгүй үгийг охидын бэлэн зэлэн нулимстай зүйрлэх нь бий. Охин чи эм хүйстний хувьд аль нэг таагүй явдлын өмнө өөрийгөө хамгаалалтгүй мэт мэдрэх нь муу юм биш ээ. Чиний нулимс гарцаагүй үнэн бол хайртай хөвгүүн чинь чамайг хамгаалж туслахад бэлэн байх нь мэдээж. Гэвч нулимсаа тухайн байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх хөшүүрэг болгон хувиргавал утгагүй юм. Энэ нь ердөө өрөөлийг уурлуулахаас өөрцгүй. Чангаар цурхиран уйлснаар түүнд буруутай мэт сэтгэгдэл төрүүлж болно.

Гэвч… Ямар ч хөвгүүн өөрийгөө удтал буруутай гэж хүлээн зөвшөөрч явахыг хүсдэггүй гэдгийг санаж яв. Хэрэв ийм ачааллаас нь чи түүнийг салгахыг хүсэхгүй байна гэж ойлговол чамаас бушуухан холдох нь дээр л гэж шийдэхэд хүрнэ. Чи ийм салалтыг хүсч байна уу? Тийм бол сэтгэлдээ чимээгүйхэн л мэгшээрэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/4583969/b22/trackback
List of Articles
Título Escritor Fecha Leídos
Aviso За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211397
Aviso ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239303
Aviso ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366765
Aviso ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365277
Aviso Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524313
28371 asuuya [5] joly May 17, 2011 988
28370 **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ** 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel May 17, 2011 736
28369 Jiremsen bolon eejuudee hariulj tuslaach [1] miniierdene May 17, 2011 815
28368 (*-*) МОНГОЛД ТААРДАГ samgung hurgugch LCD-FULLHD-LED-SMART -ЗУРАГТ ТА ЯАРАГТУН!!!! INTERNETEE BELEGTEI HOBUULAAD COMPUTERAA ENDEES.. SAMSUNG NOTEBOOK May 17, 2011 532
28367 BONUS SALE unegui SK KT INTERNETEE ZOVHON ENDEES UTAS:1599-1698 BONUSTAI !!!!!SALE!!!! СОЛОНГОСЫН НОМЕР НЭГ ИНТЕРНЕТИЙГ ЭНДЭЭС TEL:1599-1698 INTERNET-KOREA May 17, 2011 502
28366 MONGOLRUU HVVHED AWCH YAWNA.......ENE SARD..... gerlee_egch May 17, 2011 503
28365 Бариа засал хийж байна МонголТв May 17, 2011 502
28364 ГАДААД ХҮНТЭЙ ЗОВЖ БАЙНАА ЁСТОЙ ТАМ ЮМАА!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** May 17, 2011 975
» ХАЙРТДАА БАРДАМ ҮНЭНЧ БАЙ БАС БИТГИЙ ЦУХАЛД !!!!!!!!!!... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** May 17, 2011 772
28362 БҮСГҮЙЧҮҮДИЙН МЭДЭХИЙГ ХҮССЭН ТҮҮВЭР АСУУЛТУУД !!!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** May 17, 2011 1777
28361 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 May 17, 2011 534
28360 haraar torj bsan eejuudees asuuya [4] 히림 May 17, 2011 1092
28359 starex mashin holslono gss May 17, 2011 560
28358 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii May 17, 2011 611
28357 `~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч file jiimiis May 17, 2011 842
28356 h asyy yaraltai heleed uguuch [4] gss May 17, 2011 901
28355 eejuudee yaraltai hariulj tuslaach!!! [4] abcdefgh May 17, 2011 949
28354 TA ERUULJIJ ZALUU GOO SAIHAN BOLOHIIG HUSVEL BUH TURLIIN VITAMIN BOLON HERA & AMOREGIIN GOO SAIHNII BARAAG SANAL BOLGOJ BAINA. darling May 17, 2011 830
28353 Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ(5/25 лхагва гариг) ӨДРИЙН МЭНД May 17, 2011 598
28352 mgl .d mashin tvreesledeg kompani huvi hvn bdg bluu? [1] *jargalmaa* May 17, 2011 655
28351 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP May 17, 2011 540
28350 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...Үнэгүй массаж хийлгээрэй бүсгүйчүүдээ MAKE-UP May 17, 2011 603
28349 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДСЭН ОНОШЛОГОО, ШИНЖИЛГЭЭ Sewang Hospital May 17, 2011 686
28348 Үжиннбү гадаад иргэдэд үйлчлэх төв Hamgaas hamgaas May 17, 2011 486
28347 hi bvsgvichvvdee horgogch mongold taardag taardaggvi geed bhiin ene yamar uchirtai yum be? [4] 수정_0220 May 17, 2011 898
28346 eejuudee huhnii saaltuur asuuya??????????? [9] hunter™ May 17, 2011 1308
28345 Хардалт нь сэтгэцийн эмгэгт хүргэдэг Ээж минь May 17, 2011 1000
28344 Та 010-2411-4025 утсаар болон newgmobile@yahoo.com мэссэнжэрээр холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай. Хэрхэн ашиглах талаар зөвлөгөөг танд өгнө. amoremia May 17, 2011 605
28343 Eejuudee tsetserlegiin talaar asuuy.hariulj tus bolno uu> [3] korea_school May 17, 2011 891
28342 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ ӨДРИЙН МЭНД May 17, 2011 486
28341 <<< СӨҮЛИЙН МОНГОЛ СУРГУУЛЬД>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** May 17, 2011 741
28340 Шээсээ удаан барих аюултай [1] Ээж минь May 17, 2011 698
28339 Бөөр илүүдэл давсыг хөөн гаргаж чаддаггүй Ээж минь May 17, 2011 1534
28338 Нүүрний арьс арчилгааны жороос Ээж минь May 17, 2011 1424
28337 eejuudee heleed uguuch????? [2] hunter™ May 17, 2011 1000
28336 Дур булаам эмэгтэй байхын тулд эрчүүдийн шүүмжийг сонсоё Ээж минь May 17, 2011 1106
28335 eejuudee yaraltai heleed uguuch????????? [5] hunter™ May 17, 2011 1041
28334 jiremsnii em awaarai [4] zarlal1 May 17, 2011 1377
28333 jiremsnees hamgaalah em [2] nokiax6 May 17, 2011 1060
28332 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ 9-21 ЦАГ БҮТЭН САЙНД-9-13 ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА 010-7566-7074 zax-zeel May 17, 2011 702
28331 **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ** 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel May 17, 2011 611
28330 asuuya eejuudee [2] mgl 247 May 17, 2011 865
28329 Hajuu oroo holsluulne a.tungaa May 17, 2011 604
28328 Гадаад паспортны үнэ нэмэгджээ hurts May 17, 2011 1021
28327 eejvvdee asuuya tuslaarai?????????? [9] hi...... May 17, 2011 1646
배너신청
자생병원

배너신청