Moderator: mgl_300
Үжинбү хотын гадаад ажилчдыг дэмжих төвийн танилцуулга
Тус төвийн үйл ажиллагаа нь дараах чиглэлээр та бүхэндээ үйл ажиллагаа явуулж байна.( Сургалт бүр үнэ төлбөргүй )
1. Төрөл бүрийн зөвлөгөө
Хөдөлмөрийн асуудлаар
Цалин болон нийгмийн даатгалын шимтгэл
Ажил хэргийн талаар
Даатгалын асуудлаар
2. Солонгос хэлний сургалт
2011оны 7сарын 10 ны өглөө 9 цагт бүртгэл эхэлж өдөрт 2цагаар 20 долоо хоногийн турш хичээллэнэ.
3. Компьюторын сургалт
2011оны 7сарын 10 ны өглөө 9 цагт бүртгэл эхэлж долоо хоног бүрийн ням гаригт 2 цагаар анхан шатны сургалт,Microsoft Word, Photoshop программ
4. Үнэ төлбөргүй эмчилгээ
Сар бүрийн 2 дахь долоо хоногийн ням гаригт 2-5цагуудад дотор, мэс засал, ардын уламжлалт эмчилгээ
Монголчууд та бүхэн өргөнөөр хамрагдаж үйлчлүүлнэ үү !