Moderator: mgl_300
Бэлтгэхэд хамгийн хялбар жор гэвэл сахлын хөөс эсвэл нүүр цэвэрлэх сүүн шингэнээ өтгөн кофетай найруул. Ингэж найруулсан гүнцэвэрлэгчээ нүүр болон хүзүүндээ түрхэж арван минут хэртэй байлгах хэрэгтэй. Харин гүн нүүр цэвэрлэгчээ түрхсэн үедээ нүүрнийхээ булчингаа хөдөлгөхгүй байлгах үүднээс ярихгүй байхыг хичээгээрэй. Үүний тулд биеэ суллан хэвтэх хэрэгтэй.
Хэрвээ танд тэжээлийн маск бэлтгэх цаг зав бага бол дараах хялбар аргаас зөвлөе. Та өөрийн хэрэглэж буй тэжээлийн тосыг хэдэн дусал нимбэгний шүүстэй холиход л таны гүн нүүр цэвэрлэгч бэлэн болно. Хэ рэв илүү тэжээллэг чанартай болгоё гэвэл түүн дээрээ майонез эсвэл цөцгийн тосноос бага зэргийг нэмж болно. Бэлэн болмогц нь гарынхаа алганд түрхээд нүдэндээ хүргэлгүй нүүрэндээ иллэгийн шугамын дагуу илэх маягаар түрхээд арван минут хэртэй байлгана. Нимбэг бол өвлийн жимс бөгөөд нимбэгний шүүс нь арьсанд тэжээл өгч, цэвэрлэдэг онцлогтой.
Хэрвээ таны арьс хүйтэнд хэт эмзэг бол долоо хоногт 2 – 3 удаа тусгайлан бэлтгэсэн халуувтар усаар нүүрээ шавших хэрэгтэй. Ингэвэл нүүрний арьс тайвширч, зөөлөрч өгнө. Усны температур 37 -38°С хэмээс хэтэрч болохгүйг анхаараарай.
Жорууд
Хоолны хоёр халбага хуурай сүүг хоолны нэг халбага чидун жимсний тостой / олив/ зуурч, 2 – 3 дусал эфирын тос дусаахад нүүрний гүн цэвэрлэгч бэлдмэл бэлэн болно.
Хэрвээ хүйтэнд таны хамар улайдаг бол оройдоо балжингарав цэцгийн хандтай халуун, хүйтэн бигнүүр тавиарай.
Балжингарав цэцгийн хатаамлаас хоолны хоёр халбагыг халуун усанд хийж хорин минут хэртэй хандлаад дараа нь хөргөнө. Түүнийгээ халуунаар нь арван минут, хүйтнээр нь дахин арван минут хэртэй бигнүүр тавь.
Хэрвээ арьс хуурайшч, холцруутаад байвал зөөлрүүлэх маск бэлтгэж тавих хэрэгтэй. Үүний тулд хоолны хоёр халбага ургамлын тосыг халааж жижиглэсэн толокнянкийн үртэй хольж зуур. Зуурмагаа нүүрэндээ 2 – 3 минут хэртэй тойрог хөдөлгөөнөөр иллэг хийж дараа нь бүлээн усаар шавшиж зайлаарай.
Хэрвээ арьс улайж, үрэвсээд байвал календулын ханд бүхий халуун, хүйтэн бигнүүр тавих хэрэгтэй. Энэ бигнүүрийг бэлтгэхдээ:
Хоолны хоёр халбага хэртээ календул цэцгийг буцалсан усанд хийж хорин минут хэртээ хандлаад 3 – 4 удаа бигнүүр тавь. Халуун бигнүүрийг 2 минут, хүйтнийг нэг минут хэртээ тавина. Гэхдээ тавьж буй бигнүүрийн температурын зөрүү хэт их байхгүй тал дээр анхаараарай.
Тослог арьсанд зориулсан хамгийн их хэрэглэгддэг маскийг бэлтгэх жор:
Хоолны дөрвөн халбага овьёосны нэвсийг кофе буцалгагчид хийж дээр нь хоолны хоёр халбага бүлээн сүү нэмнэ. Үүнийг гуужуулагчаар гуужуулсны дараа түрхээрэй.
Хуурай болон холимог арьсны маск:
Томхон лууванг авч цэвэрлээд үрүүлээр үрсний дараа нухшаа цөцгийтэй холино. Түүнийгээ нүүрэндээ түрхэсний дараа ердийн тос хэрэглээрэй.