Moderator: mgl_300


Эмэгтэй хүний хувьд дур булаам байна гэдэг нь эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөхийг хэлж буй хэрэг. Дур булаам, секси биш харагдах нь эмэгтэй хүний биеэ авч явахад эсрэг нөлөө үзүүлдэг юм. “Өөрөөсөө зай барихыг сануулж буй” мэт энэ таагүй байдлыг эрчүүд маш хурдан тусган авдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Ямар эмэгтэйчүүд эрчүүдийн нүдэнд “секси” биш харагддаг юм бол:
1.Надад хамаагүй гэсэн бодолтой эмэгтэй
Зарим эмэгтэйчүүд зориудаар “секси” биш харагдах сонирхолтой байдаг юм. Тэд энэ байдлаа өөрийн зан авир, хувцаслалт, үйл хөдөлгөөнөөр илэрхийлэн гаргадаг.Харин энэ авир нь хүмүүст хоёр янзын сэтгэгдэл төрүүлдэг байна. Үүнд,
а) Өөрийгөө үл тоомсорлогч бүсгүй
б) Бусдад яаж харагдаж байгаа нь огт падгүй гэж боддог хэнэггүй эмэгтэй.
Тэгвэл ийм бодолтой эмэгтэйн нийтлэг төрх нь:
Нямбай биш зан
Хиртэй хувцастай явах
Амнаас нь эвгүй үнэр ханхлах
Хувцсан дээр нь энгэсэг, уруулын будаг нялагдсан байх
Үс нь арчилгаагүй
Үнэртэн түрхээгүй
Хөлнийх нь үс хэт ургасан
Суганы үсээ авдаггүй
Улиралдаа тохируулан хувцаслаагүй гэх мэт.
Магадгүй нэг удаа таагүй төрхтэй байхад чинь таарсан эр хүн “өршөөж” болох л байх. Гэхдээ эрчүүд энэ эмэгтэй дандаа ийм байдаг юм уу аль эсвэл ганц удаа ийм байхад нь таарчихсан юм уу гэдгийг мэдэхгүй шүү дээ.
2. Өөрийгөө бусдаас доогуур үнэлэгч эмэгтэй
Өөрийгөө бусдаас доогуур үнэлэх нь эр хүнийг өөрөөсөө түлхэж байгаа хэрэг. Энэ бол маш буруу зан. Харин ч бүр өөрийгөө үнэлж, омог бардам байх нь секси харагдахын эхлэл бөгөөд өөртөө итгэлтэй эмэгтэй эр хүний нүдэнд дур булаам харагддаг.
Эрчүүд ямар дүр төрхтэй эмэгтэйг өөрийгөө үнэлдэггүй гэж дүгнэдэг вэ:
Илүү жинтэй
Эв хавгүй хөдөлгөөнтэй
Унтарсан, очгүй харцтай
Өөртөө итгэлгүй
Энгийн хийцтэй, хөвөн даавуун дотуур хувцастай
Идэвхгүй байдалтай
Биеэ өөд татах сонирхолгүй
Булчин шөрмөс султай, цэх биш унжгар алхаа гишгээтэй.
3. Секси харагдахын тулд хэт чармайдаг бүсгүй
Дур булаам, секси төрхтэй болох гээд хэтрүүлэх хэрэггүй. Учир нь бүр эсрэгээрээ, таны огт хүсээгүй, таагүй ойлголтыг бусдад төрүүлдэг. Тухайлбал, “секс биш учраас үүнийгээ нуух зорилгоор ингээд байна. Инээдтэй юм” гэхчилэн эрчүүд битүүхэн жуумганах болно.
Ямар үедээ эмэгтэй хүн ийм ойлголтыг төрүүлдэг юм бол:
Илт жүжиглэх
Хэт гэнэн царайлах
Шийдмэг, ширүүн зан авир гаргах
Хэт туранхай харагдах
Шуналтай байх
Аальгүйтэж сээтэгнэх
Хэт бариу хувцас өмсөх
Нялуурах
Нөхцөл байдалд тохироогүй хувцаслах
Мэдэмхийрэх
Том ам гарах
Урт хэл буюу хов жив хөөцөлдөх
Хэт шийдэмгий зан авиртай бүсгүйчүүд эрчүүдийг үргээж орхидог бол харин сээтэгнэж, аальгүйтэх нь секси харагдах гээд бүр ядчихсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэнэн хонгорын дүрд тоглох, эсвэл эсрэгээрээ хэт ухаалаг дүр эсгэвэл эрчүүд “намайг битгий оролд” гэж байна хэмээн ойлгодог гэнэ.
4. Саад тотгор учруулагч эмэгтэй
Эмэгтэйчүүд өөрийнхөө дотор бодлыг нуух гээд эрчүүдийн өмнө эвгүй байдалд орох нь олонтаа гэнэ. Эр хүний дэргэд зохиомол саад бий болгогч эмэгтэй ямархуу төрхтэй байдаг юм бол. Тэд,
Сээтэн хаядаггүй
Эршүүд зан гаргадаг
Эрчүүдийг үгүйсгэх үзэл баримтална
Тэргүүн хатагтайн дүрд орж ихэмсэглэдэг
Хэт шүүмжлэгч байх ба өөдрөг бус авир гаргах
Эрчүүдэд дургүй гэдгээ илэрхийлэх
Донгио мэт байдал эсгэх
Мэдрэмжгүй хандах
Ааш муутай үл тоосон маяг үзүүлэх
5. Муу зуршилтай эмэгтэй
Бүсгүй та дасал болчихсон муу зуршлаас болж эрчүүд холдож хөндийрдөг гэдэгтэй санал нийлэх үү. Тухайлбал,
Тамхи татах
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
Хуруу хумсаа мэрж хэмлэх зуршил
Байнга бохь зажилах
Мансууруулах бодис хэрэглэх…
“Тамхи татаж буй бүсгүй дур булаам бус харин дур гутаам харагддаг” хэмээн эрчүүд шүүмжилдэг бол согтуу эмэгтэйг бүр “нэг нүдээрээ ч үздэггүй” гэнэ.
6. Буруу сонголт хийдэг эмэгтэй
“Секси, дур булаам” төрхтэй болох гээд зарим бүсгүй хувцаслалт дээрээ хэт “нугалаа” гаргадаг. Энэ нь эрчүүдийг татах бус бүр түлхэж орхидог. Гэтэл эрчүүдэд, нүдэнд дулаан зөөлөн өнгийн даруухан хувцастай, донжийг нь олж гоёл зүүлт хэрэглэсэн бүсгүй илүүтэй таалагддаг.
Тэгвэл ямар хувцастай бүсгүйгээс тэд зай барьдаг юм бол:
Хэт хурц, тод өнгийн хувцастай
Оо энгэсэг ихээр хэрэглэсэн
Уруулаа час улаанаар будсан
Үсээ лаакадсан
Урт унжсан ээмэгтэй
Өргөн таазтай атал хэт бариу өмд өмссөн
Зовхио хэт будаж, сүүдэртүүлсэн
Үнэртэй ус “ухаан алдмаар” их түрхсэн
7. Бүдүүлэг ааш авиртай эмэгтэй
Эрчүүдэд эмэгтэйчүүдийн ямар зан байдал бүдүүлэг санагддаг вэ гэвэл,
Чангаар ярих
Буруу, зөрүү ойлгож ярих
Хямдхан харагдах
Орилж чарлах
Хоолойны өнгө таагүй байх
Эв хавгүй үйл хөдөлгөөнтэй
Хараал, ерөөл хэлдэг
Буруу зуршил, хэв маягаар биеэ авч явах
Эвгүй дуу авиа үе үе гаргах
Олон эрчүүдэд нэгэн зэрэг сээтэн хаях
Сексийн тухай хэт их яриа өрнүүлэх
Эр хүн зөвхөн өөрт нь зориулсан “секс байдлыг” үнэлэхээс бус олон нийтийн дунд олон эрчүүдэд зориулсан ил тод үйлдлийг хэзээ ч хүлээн авдаггүй.
8. Хувийн сул зан чанартай эмэгтэй
Энэ бол нэлээд эмзэг асуудал. Яагаад гэвэл хүний төрөлхийн сул зан чанарыг санасны зоргоор засахад төвөгтэй байдаг юм. Сул зан чанар гэдэгт,
Ухаан муу
Үргэлж гомдоллох
Наргианч бус байдал
Зорилгогүй байх
Өөртөө хэт хайртай
Худалч
Хардамтгай
Уй гашууд автамтгай
Уур уцаартай
“Хормой султай”
Эдийн шуналтай
Хорон, муу бодолтой гэх мэт сөрөг талууд багтана.
Ээж нар маань охидоо багаас нь энэ бүх алдааг гаргахгүй байхыг зөвлөж захисаар ирсэн. Гэвч тэд амьдралынхаа явцад эдгээр алдааг давтаж л байдаг болохоор “төгс төгөлдөр дур булаам харагдах” боломжоо бага багаар алдсаар байдаг гэдэг.
Та хорь, гуч, дөчин настай ч бай дур булаам сайхан эмэгтэй байхыг хүсч байгаа бол эрчүүдийн нүдээр харсан дээрх “но” -г өөртөө байгаа эсэхийг шинжээд, байвал дор нь засч залруулахыг хичээгээрэй.

List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
公告 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239303
公告 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366765
公告 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
公告 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524313
28371 asuuya [5] joly 2011-05-17 988
28370 **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ** 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel 2011-05-17 736
28369 Jiremsen bolon eejuudee hariulj tuslaach [1] miniierdene 2011-05-17 815
28368 (*-*) МОНГОЛД ТААРДАГ samgung hurgugch LCD-FULLHD-LED-SMART -ЗУРАГТ ТА ЯАРАГТУН!!!! INTERNETEE BELEGTEI HOBUULAAD COMPUTERAA ENDEES.. SAMSUNG NOTEBOOK 2011-05-17 532
28367 BONUS SALE unegui SK KT INTERNETEE ZOVHON ENDEES UTAS:1599-1698 BONUSTAI !!!!!SALE!!!! СОЛОНГОСЫН НОМЕР НЭГ ИНТЕРНЕТИЙГ ЭНДЭЭС TEL:1599-1698 INTERNET-KOREA 2011-05-17 502
28366 MONGOLRUU HVVHED AWCH YAWNA.......ENE SARD..... gerlee_egch 2011-05-17 503
28365 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-17 502
28364 ГАДААД ХҮНТЭЙ ЗОВЖ БАЙНАА ЁСТОЙ ТАМ ЮМАА!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-17 975
28363 ХАЙРТДАА БАРДАМ ҮНЭНЧ БАЙ БАС БИТГИЙ ЦУХАЛД !!!!!!!!!!... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-17 772
28362 БҮСГҮЙЧҮҮДИЙН МЭДЭХИЙГ ХҮССЭН ТҮҮВЭР АСУУЛТУУД !!!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-17 1777
28361 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-05-17 534
28360 haraar torj bsan eejuudees asuuya [4] 히림 2011-05-17 1092
28359 starex mashin holslono gss 2011-05-17 560
28358 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2011-05-17 611
28357 `~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч file jiimiis 2011-05-17 842
28356 h asyy yaraltai heleed uguuch [4] gss 2011-05-17 901
28355 eejuudee yaraltai hariulj tuslaach!!! [4] abcdefgh 2011-05-17 949
28354 TA ERUULJIJ ZALUU GOO SAIHAN BOLOHIIG HUSVEL BUH TURLIIN VITAMIN BOLON HERA & AMOREGIIN GOO SAIHNII BARAAG SANAL BOLGOJ BAINA. darling 2011-05-17 830
28353 Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ(5/25 лхагва гариг) ӨДРИЙН МЭНД 2011-05-17 598
28352 mgl .d mashin tvreesledeg kompani huvi hvn bdg bluu? [1] *jargalmaa* 2011-05-17 655
28351 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-05-17 540
28350 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...Үнэгүй массаж хийлгээрэй бүсгүйчүүдээ MAKE-UP 2011-05-17 603
28349 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДСЭН ОНОШЛОГОО, ШИНЖИЛГЭЭ Sewang Hospital 2011-05-17 686
28348 Үжиннбү гадаад иргэдэд үйлчлэх төв Hamgaas hamgaas 2011-05-17 486
28347 hi bvsgvichvvdee horgogch mongold taardag taardaggvi geed bhiin ene yamar uchirtai yum be? [4] 수정_0220 2011-05-17 898
28346 eejuudee huhnii saaltuur asuuya??????????? [9] hunter™ 2011-05-17 1308
28345 Хардалт нь сэтгэцийн эмгэгт хүргэдэг Ээж минь 2011-05-17 1000
28344 Та 010-2411-4025 утсаар болон newgmobile@yahoo.com мэссэнжэрээр холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай. Хэрхэн ашиглах талаар зөвлөгөөг танд өгнө. amoremia 2011-05-17 605
28343 Eejuudee tsetserlegiin talaar asuuy.hariulj tus bolno uu> [3] korea_school 2011-05-17 891
28342 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ ӨДРИЙН МЭНД 2011-05-17 486
28341 <<< СӨҮЛИЙН МОНГОЛ СУРГУУЛЬД>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-17 741
28340 Шээсээ удаан барих аюултай [1] Ээж минь 2011-05-17 698
28339 Бөөр илүүдэл давсыг хөөн гаргаж чаддаггүй Ээж минь 2011-05-17 1534
28338 Нүүрний арьс арчилгааны жороос Ээж минь 2011-05-17 1424
28337 eejuudee heleed uguuch????? [2] hunter™ 2011-05-17 1000
» Дур булаам эмэгтэй байхын тулд эрчүүдийн шүүмжийг сонсоё Ээж минь 2011-05-17 1106
28335 eejuudee yaraltai heleed uguuch????????? [5] hunter™ 2011-05-17 1041
28334 jiremsnii em awaarai [4] zarlal1 2011-05-17 1377
28333 jiremsnees hamgaalah em [2] nokiax6 2011-05-17 1060
28332 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ 9-21 ЦАГ БҮТЭН САЙНД-9-13 ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА 010-7566-7074 zax-zeel 2011-05-17 702
28331 **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ** 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel 2011-05-17 611
28330 asuuya eejuudee [2] mgl 247 2011-05-17 865
28329 Hajuu oroo holsluulne a.tungaa 2011-05-17 604
28328 Гадаад паспортны үнэ нэмэгджээ hurts 2011-05-17 1021
28327 eejvvdee asuuya tuslaarai?????????? [9] hi...... 2011-05-17 1646
배너신청
자생병원

배너신청