Moderator: mgl_300
Зуны өдрvvдэд тоос шороо, хуурай агаар, хөлс зэрэг арьсны “дайсан” байдгийг хvмvvс мэддэг. Хэдий тийм ч халуунд амар
хялбараар аятайхан харагдаж болох нь. Юуны өмнө vс засалт, нvvр будалтдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бvсгvйчvvд маань зуны улиралд хэлбэрт ордоггvй vсэндээ санаа зовж, нvvрнийхээ будгийг хэд дахин сэргээж будахын тулд ариун цэврийн өрөөнөөс салдаггvй шvv дээ. Тэгвэл улирлын чанартай vvсэх асуудлуудтай хэрхэн тэмцэх вэ? Доорх аргыг туршаад vзээрэй.
1. Yсээ энгийнээр зас
Халуунд хөлс гарч, шулуун vсний хэлбэр алдагддаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан. Yсээ ард нь сулхан бооход л болно. Гэхдээ улиг болсон маягаар бооно гэсэн vг биш. Vсээ хажуу тийш нь, эсвэл зиг заг хэлбэрээр хагалах зэргээр өөрийн хvссэнээр янзалж болно. Харин нэг зvйл сануулахад хэлбэрт оруулах гэж элдэв лак тvрхэх хэрэггvй. Хэрэв богино vстэй бол vзvvр гарган шаталж тайраад vсээ угаасныхаа дараа сэнсээр хатаахад л донжтой харагдах болно.
2. Yсээ хэлбэрт оруулъя гэвэл
Хэрэв vсээ хэлбэрт оруулахыг хvсч байгаа бол зориулалтын бvтээгдэхvvнийг хэрэглээд vз. Гэхдээ спирт агуулсан бол хэрэггvй. Учир нь халуунд vсний тань чийгшилтийг бууруулдаг талтай. Хөвсгөр хэлбэрийн vстэй харагдах нэг арга байдаг. Yсээ ардаа боогоод доор нь дахин нэг бооход л хvссэнээр чинь харагдана. Хэрвээ таны vс долгионтой, буржгар бол нойтон байхад нь vсний гель тvрхээд хатаагаарай.
3. Хөлөнд анхаарал хэрэгтэй
Хөлийнхөө хумсны будгийг өдөр бvр сольж, сэргээж байгаарай. Учир нь зуны улиралд нар, шороо тоосонд хумсны будаг өнгөө алддаг. Будаг халцарч, бvрзийсэн байвал ямар харагддаг билээ дээ. Мөн хөлийнхөө тавхайд анхаарал тавихаа мартав. Хөлийн уланд өөхөн булчирхай бага байдаг тул амархан хагарч, хуурайшиж, эвэршдэг. Энэ байдлыг тэнцвэржvvлэхийн тулд тэжээлийн тос тvрхэх хэрэгтэй. Усанд орсныхоо дараа байнга тvрхэж хэвшээрэй. Улаа зөөлрvvлэхийн тулд нимбэгийн шvvсээр арчих, эсвэл нимбэгийн шvvстэй усанд хөлөө 5-10 минут байлгаад дараа нь цэвэр усаар зайлбал vр дvнтэй. Ингэж зөөлрvvлсний дараа зориулалтын хуурайгаар vрээрэй. /Долоо хоногт 2-3 удаа/
4. Нvvрний арьс хамгийн чухал
Халуунд хөлсний булчирхай хөлс ялгаруулснаар арьс тослог болдог. Yvнийгээ дарахын тулд бид хэд дахин энгэсэг тvрхдэг муу зуршилтай. 2-3 удаа давхарлан тvрхсэний дараа энгэсэг зунгааралдан бөөгнөрдөг. Мэдээж олон давхар энгэсэгийн дор арьс амьсгалахаа больж, улам хөлөрдөг. Ингэж олон давхарлахын оронд нарны хэт ягаан туяаны хамгаалалттай энгэсэг нимгэн тvрхээд л энэ асуудлыг шийдвэрлэчих. Өдрийн турш будаг арьсанд шингэж алга болдог. Тиймээс арьсандаа тэжээл өгөх зорилгоор чийгшvvлэгч хэрэглээрэй. Хэрвээ та суурь кремгvйгээр /өө дарагч/ явж чаддаггvй бол тvvнийгээ хэрэглэдэг тостойгоо хольж нимгэн тvрхэхэд арьсны өөг нуух боловч бvрэн арилгахгvй. Зуны улиралд хөгшрөлтийн эсрэг аливаа бvтээгдэхvvн хэрэглэх нь зохимжгvй. Тvvнд агуулагдах бодисууд арьсыг эмзэг болгож, арьсанд тань харшил өгдөг. Yvний оронд нарны хамгаалалттай /тослог багатай/ тос хэрэглэхийг зөвлөе. Мөн хөлс болон тоосноос болж арьсны сvвvvд бохирдох нь элбэг байдаг. Тиймээс долоо хоногт нэг удаа гvн цэвэрлэгчээр /скраб/ нvvрээ цэвэрлэж байгаарай.
5. Бараан өнгийн, тослог гоо сайхны бvтээгдэхvvнээс татгалз
Зовхины болон уруулын будаг тослог ихтэй байдаг тул халуунд хайлж, ууршдаг. Тиймээс эдгээрээс аль болох зайлсхийгээрэй. Хэрэв тослог зовхины будаг /тень/ хэрэглэх дуртай бол будсаныхаа дараа дээрээс нь энгэсэг тvрхээрэй. Бараан, саарал, хvрэн өнгө нартай өдөр хэтэрхий баргар царайтай харагдуулдаг. Зуны нарлаг өдрvvдэд аль болох гэгээлэг өнгийг сонговол зохимжтой. Уруулын будагтай бvхэл өдрийн турш явахад уруул хатаж, холцруутдаг тул уруул өнгөлөгч тvрхээрэй. Бор арьсанд гvйлс болон тоор жимсний өнгөтэй будаг зохимжтой. Сормуусаа хvрэн өнгөтэй будгаар будаад, зовхио алтан шаргал өнгөөр хvрээлбэл содон харагдуулж, царайны ерөнхий байдлыг зөөлрvvлдэг.