Бичлэгийн тоо 3,329

 Япон, Америкийн Засгийн газар Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барих тухай нууц хэлэлцээр хийж байсан тухай мэдээлэл ихээхэн шуугиан тарилаа. Японы Гадаад явдлын орлогч сайд Такахаши энэ мэдээллийг хүлээн зөвшөөрсөн бол Монголд тус улсаас суугаа Элчин сайд Т.Кидокоро, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар түүнийг няцаагаад байгаа юм. Гэсэн ч энэ асуудал Монгол Улсын төр, засгийн төвшинд хурцаар яригдаж эхлэв.

УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Н.Батбаяр нар өчигдөр Ерөнхий сайд С.Батболдод хандаж “цөмийн хаягдлын агуулах”-ын асуудлаар асуулт тавьж, хариу хүсчээ. Түүнийг бүрэн эхээр нь хүргэе. “Сүүлийн үед гадаадын хэвлэл мэдээллийн CNN, BCC, Ройтерс агентлаг Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахаар АНУ, Япон Улсууд Монгол Улстай гэрээ байгуулахаар зэхэж буй талаар мэдээлсэн.

Тухайлбал, Японы “Майничи” сонинд “Японы Эдийн засаг, худалдааны яам нь Америкийн Энергийн яамтай хамтран цөмийн хаягдлыг хадгалах олон улсын анхны байгууламжийг Монголд барих төлөвлөгөөг нууцаар явуулж байгаа тухай” мэдээлэл гарчээ. Иймд Танд дараах асуултыг тавьж байна.

1.Монгол Улсын Засгийн газраас цөмийн хаягдлын талаар баримталж буй өнөөгийн албан ёсны байр суурь,

2.Монголын Улсын нутаг дэвсгэрт урьд нь цөмийн хаягдлыг нууцаар булж байсан гэх мэдээллийг үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоосон талаар тодорхой баримт, мэдээлэл,

3. Монгол Улсын Засгийн газраас бусад улс орнуудтай цөмийн хаягдлыг булшлах, хадгалах талаар гэрээ, хэлэлцээр хийж байсан эсэх талаар тус тус мэдээлэл өгнө үү. Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж холбогдох Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гээд гишүүд гарын үсгээ зуржээ.

УИХ-ын гишүүний асуултад Ерөнхий сайд 14 хоногийн дотор хариу өгөх ёстой юм байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4566381/c83/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
609 АТГ-ын дарга нарт оноосон ялыг хэвээр үлдээв 2011-05-25 6761
608 Тэд ажилчдын бохирын цооногт унаж амиа алдсан байжээ 2011-05-24 7028
607 Түлшний хомсдол нийтийн тээвэрт хүндрэл учруулж байна 2011-05-24 6998
606 Хил давуулан хууль бус наймаа хийдэг эрийг 10 жилийн турш хайж байна 2011-05-23 7066
605 С.Баярцогт сайд охиноо ангийнхантай нь Төрийн ордонд урьжээ 2011-05-23 7165
604 Б.ГАНГААМАА ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ГАРЛАА 2011-05-23 6771
603 Б.Жаргалсайхан улстөржих “өвчтэй” 2011-05-21 6452
602 “Оюутолгой” төслийн талбайд хоёр хүн амиа алджээ 2011-05-21 6550
601 ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХҮН БҮР ДААТГАЛ ТӨЛНӨ 2011-05-20 8045
600 Л.Эрдэнэбулган: БИ ЗАЛУУДАА САХИЛГАГҮЙ, ДЭГГҮЙ ЭР БАЙСАН ШҮҮ ДЭЭ 2011-05-20 6817
599 Тэтгэврийн хөгшчүүд нэгнийхээ аминд хүрчээ 2011-05-20 6621
598 Зөвшөөрөлгүй ШТС-ууд шаардлага биелүүлэхгүй гэжээ 2011-05-19 7111
597 “Авьяаслаг монголчууд” ирэх даваа гаригаас үзэгчдийн хүртээл болно 2011-05-19 7041
596 МОНГОЛ 38 МУЗЕЙТЭЙ 2011-05-19 6754
595 С.Батболдын рейтинг өслөө 2011-05-14 7227
594 Тамсагт 120, Зүүнбаянд 300 мянган тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулна 2011-05-14 7664
» Цөмийн хаягдлын агуулахын асуудлаар Ерөнхий сайдаас асуув 2011-05-13 8030
592 Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхээ өнөөдөр шийднэ 2011-05-13 6558
591 Марафонч Л.Отгонбаяр олимпийн хоёр дахь эрхийн болзол хангалаа [1] 2011-05-13 6619
590 Могойн голд станц барих гэрээг үзэглэв 2011-05-12 7527
배너신청
자생병원

배너신청