Moderator: mgl_300

Дэлхий нийтээрээ таргалалтын эсрэг эрчимтэй тэмцэж эхлээд 10 гаруй жил хэдийн өнгөрчээ.Ер нь таргалалт бол хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдалаас үүсэлтэй аж. Тиймээс өнгөрсөн хугацаанд эрдэмтэд олон арван судалгаа хийсэн байдаг.Түүний нэг болох усны тухай уншигч та бүхэндээ зөвлөгөө болгон хүргэе.
-Хоол идэхийн өмнө 1-2 аяга цэвэр ус уу. Энэ бол өндөр хөгжилтэй орны эрүүл мэнддээ анхаардаг, ухаалаг хүмүүсийн түгээмэл зуршил юм. Ингэснээр хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хоолоо хэтрүүлэгчдийн дуршлыг багасгадаг ач холбогдолтой.
-Өглөө босоод хамгийн түрүүнд нэг аяга цэвэр ус уу.
-Зурагт үзэж суухдаа ус шимж уу. Таргалахын "нууц" нь зогсоо зайгүй ямар нэг зүйл хивэх юм. Ялангуяа, зурагт үзэж суухдаа шүү дээ. Үүний оронд ус шимж суувал эрүүл мэндэд тустайгаас гадна юм идэх дуршлыг багасгадаг.
-Дасгал сургуулилалт, биеийн хүчний ажил хийх явцад хүн их хэмжээгээр шингэнээ алддаг. Энэ үед цэвэр ус л таны дотны туслах байх учраас байнга авч явж байгаарай.
-Би зүгээр л ус уумаар байна гэж зоригтой хэлж сур. Хийжүүлсэн, химийн будгаар өнгө оруулсан ундаа худалдан авахын оронд ус сонговол мөнгөө хэмнэнэ, бас эрүүл мэндэд тустай учир усаар өөрийгөө ангаахын зэрэгцээ биеийнхээ галбирыг хадгалж үлдэх боломжтой юм.
А.Туяа.Zindaa.mn
us ix uuxaar neg xesegtee uuj bgaad caasaa oroxgyin bnlee uuxaa boliod 홍초 abch uuj baigaa odort ustai xoliod uuj bolno . mon cai shig bagxan ongo oruulaad xaluun byleeneer uuxad zygeer yum bainlee bain bain uumaar sanagdaad baidag bolson shingen yumand durtai bolgoj bainaa usand baga zereg xiij caibar ygaan bolgood uuxad zygeer .