Moderator: mgl_300
帖子数 42,366
Гал тогооны алчуур маш аюултай

Гал тогооны алчуур үхлийн аюул тээж байдаг гэж Британийн эрдэмтэд үзэж байна. Тиймээс дэлхий даяар цаасан алчуурт шилжиж байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш ажээ. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзвэл, Английн дундаж орлоготой гэр бүлд хэрэглэж буй гал тогооны 10 алчуурын есөөс гэдэсний савханцар, бичил биетүүд агуулж байв. Харьцуулан үзвэл, нийтийн хоолны газруудын 56 хувийнх нь алчуураас өвчин үүсгэгч нян илрүүлсэн байна. Гэдэсний савханцрууд ходоод, гэдсийг хямрааж, хэвлийн гялтан хальсны үрэвсэл, түрүү булчирхайн архаг үрэвсэл, бүр цаашлаад нялхас менингит өвчин тусахад хүргэдэг ажээ. Тиймээс алчуурыг угаагуурын хажууд байлгахгүй байхыг эрдэмтэд зөвлөж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
alchuuraa ugaagaad chanaad bai . bi tegdeg olon alchuur xeregledeg ugaagaad chanaad booronxiilood xorgogchdoo xiichixdeg