Moderator: mgl_300
Xүн бүр түргэн гаргасан шийдвэр, мөн түргэн аашаасаа болоод хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ харамсдаг.
Тэгвэл танд уураа барихад тань маш хэрэгтэй зөвлөгөөг өгье.
1. түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.
Тиймээс та тэвчээртэй байх хэрэгтэй. Уртаар амьсгал. Өөрийгөө нөхцөл байдлаас аль болох холдуулж, би зөвхөн нэг талаас нөхцөл байдлыг хараад байна уу даа гэж өөрөөсөө асуугаад үз. Тэгээд уурыг тань хүргэсэн хүнээс тэдний тэрхүү хийсэн үйлдэл нь яг ямар зорилготой, ямар утга илэрхийлсэн болохыг нь лавлаж асуу.
Тэдэнд учраа тайлбарлах боломж олго. Битгий шууд дүгнэлт хий, битгий шууд асуудлыг эцэс болго. Тэднийг ярьж дуусах хүртэл нь сонс. Хэрвээ тэднийг ярьж дууссан ч гэсэн уур тань хүрсээр байх аваас үүнийгээ хэлээд яваад өг. Тэгээд тайван газар оч. Та л өөрийнхөө уурыг, үйлдэлийг хянаж чадна. Та л хүмүүст танд хэрхэн хандах ёстой вэ гэдгийг тодорхойлох нэгэн.
2. Хэрвээ уур чинь хүрч, зүрх чинь дэлсэж, нүд чинь харанхуйлж, чих чинь юм сонсохоо болиод ирэх аваас шууд л больчих. Зүгээр л боль. Битгий бод. Битгий үйлдэл хий. Нөхцөл байдлаас өөрийгөө шууд тасал. Та өөрөөсөө хайр халамж уу эсвэл уур хилэн үү гэж асуу. Мэдээж хайр халамж учир та уураас өөрийгөө хол байлга.
3. Тавьж явуул. Битгий орил,битгий юм шид, битгий цохь. Та өөрийгөө ийм алхам хийгээд байдлыг дээрдүүлэхгүй гэдгээ ухаар.
4. Амаа тагла. Үг гэдэг бол таны амьдралд эерэг, сөрөг олон зүйлүүдийг илгээж байдаг зүйл. Таны амнаас гарч буй үгнүүд таны уур хилэнтэй шууд холбоотой. Таны амнаас гарч буй үгнүүд, таны ярьж байгаа байдал таны далд ухамсарт очдог ба үүнээс үүдэн өшөө илүү уур хилэн бий болдог байна.
5. Хоолоо зөв тохируул. Хүн ууртай байхад хооллолт чухал нөлөөтэй байдаг юм байна. Аль болох улаан мах, ликор, шарсан зүйлээс татгалзах хэрэгтэй. Аль болох эрүүл хооллох хэрэгтэй. Шинэхэн ногоо, шинэхэн жимс таны тархыг сэргээж, танд эрч хүч өгч, таныг аз жаргалтай болгоно.
Мэдээж архи хэрэглэж болохгүй. Хүн согтох үедээ уур хилэнтэй болж, мөн хийж буй үйлдэлээ хянах чадваргүй болдог шүү дээ.
6. Өөрөөсөө гарч болох үр дүнг асуу. Уур гаргасны дараа ямар үр дүн гарч болох вэ? Танд уурлах хангалттай шалтгаан байна уу? Та дараа нь харамсах юм биш биз? Ингэж бодох аваас та өөрийн эрхгүй биеэ цэгнэх болно
Инээд. Хүмүүсийг инээлгэж чаддаг ганц илбэчин хотод ирэх нь хотын иргэдийн эрүүл мэндэд эм ачсан бүхэл цуваа ирснээс илүү тустай гэж эртний мэргэд өгүүлдэг байжээ. Яагаад тэр билээ? Биднийг инээхэд цусны судаснууд өргөсөж, артерийн даралт 10-20 мм мөнгөн усны баганы даралтаар буурдаг байна. Энэ нь зүрхний шигдээс болон цус харвалтаас сэргийлдэг. Инээх нь дархлаа сайжруулдаг гэдгийг инээмсэглэлийн клубуудад хичээллэдэг хүмүүс хатгалгаа бага тусдагаараа нотолж байгаа. Инээх нь астамд өртөхийг багасгаж, үе мөчний өвчлөлийн үеийн өвдөлтийг намтгаж, сайн нойр авахад тусалдаг. Инээх үеэр серотониний түвшин болон аз жаргалын гормон эндорфиний ялгаруулалт нэмэгдэж ингэснээр сэтгэл санаагаар унахын эсрэг эмчилгээ болж өгдөг. Хоёр минут инээх нь 45 минут тайвширч амрахтай тэнцдэг. Тайвширч амарсанаар толгойн өвчин болон өөр бусад өвдөлт намддаг. Бид инээснээр нүүрний бүх булчингууд хөдөлгөөнд орж, нүүрний үрчлээсийг арилгаж, уушиг бүрэн хүчин чадлаараа ажиллаж, цусны эргэлт хурдасч, арьс болон тархины тэжээл сайжирч, хацар ягааран, сэтгэл санааны байдал өндөр болдог. Үүгээрээ сэргээж, залуужуулна. Инээх нь маш ихээхэн хэмжээний калори энергийг шатаадаг! Гэвч хооллох сонирхлыг дээшлүүлдэг. Инээх нь уураг тархинд ч ашигтай. Инээж байгаа хүний тархины баруун болон зүүн хэсэг зэрэг ажиллан энэ үедээ хүн оюун ухаан шаардсан бодлогыг илүү хурдан боддог. Тэр ч бүү хэл ирээдүйд болох хөгжилтэй явдлын тухай бодох нь бие организмын төлөвийг сайжруулдаг гэж Калифорнийн эрдэмтэд тогтоожээ. Тэд сайн дурын оролцогчдод инээдмийн кино үзүүлэхийг амлаж, гэтэл кино үзэхээс хоёр хоногийн өмнө гэхэд туршилтанд оролцогчдын сэтгэлээр уналт (51%), уймарч самуурах нь (36%) болон ядаргаа (15%) тус тус багассан байсан бол инээдмийн кино үзсэний дараа эдгээр үзүүлэлт 98%, 75%, болон 87% болсон байв.