Moderator: mgl_300
Зуны улирал айлчлан ирж байгаатай холбогдуулан бид та бүхэнд зуны улиралд хэрхэн үснийхээ эрүүл байдлыг хадгалах талаарх зөвлөмжийг хүргэж байна. Бүгчим агаар, хурц нарны гэрэл ямар ч хүний үсний өнгийг гандуулж хуурайшуулдаг. Нарны гэрлийн тусгай эффект нь үсэнд яг л үсний сэнс шиг үйлчилдэг гэнэ шүү.
* Нарнаас үсээ хамгаалахын тулд алчуур юмуу малгай өмс. Гэхдээ энэ нь таны хуйхыг хэд барьсан чанга боосон байх ёсгүй гэдгийг санаарай. Учир нь чанга боосон алчуур юмуу багадсан малгай нь цусны эргэлтийг удаашруулдаг.
* Хэрвээ та наранд удаан хугацаагаар явах хэрэгтэй болоод толгойдоо ямар нэгэн юм өмсмөөргүй санагдаад байвал нарнаас хамгаалах тосыг түрхээрэй.
* Хэрвээ та гарахаасаа өмнө үсэндээ нарнаас хамгаалах ангижруулагч түрхэж гараагүй бол таны үсэн дээр жигдээр нарны тусгал тусах болно. Гэхдээ хэрвээ та гэртээ ирээд гүн ариутган угааж чадвал энэ нь таны үсийг гэмтээхгүй.
* Үсэндээ халуун зүйлсийг тухайлбал үсний, сэнс, индүү, үсний хайчыг хязгаартай хэрэглэж бай.
* Хэрвээ та үсэндээ үсний хайч юмуу индүү хүргэх шаардлагатай болбол хэрэглэхээсээ өмнө үсэндээ ангижруулагч түрхээрэй.
* Үсээ халуун усанд угаах юмуу, халуун шүршүүрч орохоос зайлсхийх хэрэгтэй. Харин оронд нь халуун бүлээн ус хэрэглээрэй. Учир нь халуун ус таны үс болон арьсны дотор болон гадна хэсгийг гэмтээнэ.
* Усны нэгдэлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь таны үс болон бүхий л биеийн эрүүл мэндэд тань хамгийн тустай.
* Хуурай үсэндээ формальдегид юмуу алкохолны төрлийн хольцтой бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Харин үүний оронд байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
* Үсээ байн байн угаахаас зайлсхий. Шампуниар олон дахин угаах нь үсний тань чийглэг байдлыг алдагдуулна.
* Өдөр бүр үсэндээ ангижруулагч хэрэглэ.
* Хэрвээ үсээ гадаа угаах шаардлага гарсан бол хуурай шампуныг ашиглаарай.
* Усан сан юмуу далайруу орохынхоо өмнө үсээ норгож байгаарай. Энэ нь усан дахь давс, хлорын үсэнд тань шингэх шингэцийг удаашруулдаг.
* Сэлснийхээ дараа цэвэрлэгээний шампуныг хэрэглэж байгаарай. Энэ нь таны үсэнд үлдсэн байж болох тунадасыг арилгана. Хэрвээ угаахгүй бол хлор таны үсийг хатууруулан хуурайшуулах болно.
* Үсээ 6-8 7 хоног бүрт тэгшилж тайрч бай. Энэ нь таны үсний үхжсэн хэсгийг арилгах бөгөөд халуун дулааны улиралд хүний ус маш хурдацтай ургадаг юм.
* Үс арчилгааны бүтээгдэхүүн дээрх “Replenish” хэмээх үг нь үсийг тань чийгшүүлэх аливаа бүтээгдэхүүний хольцтой байдаг