Манай улсад 1999 онд нийт хvн амын 3,1 хувь нь чихрийн шижин өвчнөөр өвчилсөн гэсэн тооцоо гарч байжээ. Гэтэл 10 жилийн дараа буюу 2009 онд энэ тоо 6,2 хувь болж нэмэгдсэн байна. Эл өвчний улмаас УКТЭ-т жилдээ 400-500 хvн хэвтэн эмчлvvлдэг бол сардаа 30-40 хvн чихрийн шижин өвчнөө оношлуулж мэддэг байна. Энэ он гарсаар чихрийн шижин өвчний улмаас 12 хvн нас баржээ. Мөн цөөнгvй иргэд хөлгvй болсон байна.

Тус эмнэлгийн Диабитийн төвийн эмч нар 2005 оноос чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэд хөлөө тайруулах нь ихэссэн гэдгийг хэлсэн юм. Тэгэхээр ийм байдалд хvрэхгvйн тулд иргэд цусан дахь сахарын хэмжээгээ жилд нэг удаа vзvvлж, шинжлvvлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй юм байна.

Чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлтэй бvлэгт удамд нь сахарын өвчтэй хvн байсан бол, хэвлий хэсгээрээ таргалж байгаа болон 4 килограммаас дээш жинтэй хvvхэд төрvvлж байгаа эмэгтэйчvvд сард нэг удаа шинжлvvлж байх хэрэгтэй аж.

Тиймээс иргэн бvр эрvvл мэнддээ анхаарал хандуулж, vзлэг шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэйг эмч, мэргэжилтнvvд сануулж байна.