Número de documentos 3,329

 Хаврын шалгалт хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүүхэд, залуус хүссэн сургуульдаа орох бэлтгэлээ базаан, хичээлээ давтаж буй. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд орсон өөрчлөлт болон зарим асуултад БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Д.Сүхболдоос хариулт авлаа

-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн хүүхэд бүртгүүлсэн бэ?

-Сүүлийн таван жил элсэлтийн шалгалтад бүртгүүлэгчдийн тоо 40 мянгаас буугаагүй. Харин энэ жил 39703 хүн шалгалт өгөхөөр бүртгүүллээ. Тэдний 7000 орчим нь өмнөх жилүүдийн төгсөгч, үлдсэн нь 2011 онд бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авч буй хүүхдүүд. Математикийн чиглэлээр 330.055, монгол хэл 17.893, нийгмийн тухай мэдлэг 27.110, англи хэл 27.001, орос хэл 3681, газар зүй 7345, физик 19.327, биологи 10.300, хими 10.529, Монгол Улсын түүхийн хичээлээр 6836 хүн шалгалт өгөхөөр сонгосон байна.

-Элсэлтийн шалгалтын журам өмнөх жилүүийнхээс бага гүй өөрчлөгджээ. Шалгалт авах хугацаанд ч өөрчлөлт орсон уу?

-Бид өнгөрсөн онд шалгалт өгсөн хүүхдүүдээс санал асуулга авсны дагуу шалгалт авах хугацаанд өөрчлөлт оруулсан. Өмнө нь бүх хичээлийн шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байсан бол математик, физик, хими гэсэн гурван хичээлийн хугацааг 100 минут болгож нэмсэн. Мөн элсэгч шалгалт өгөх хичээлээ нэг удаа л сонгох эрхтэй байсныг энэ жилээс хичээл нэмж сонгох боломжтой болгосон нь онцлог юм. Тухайн сурагч өөртөө итгэлтэй байгаа бол арван хичээлээр ч шалгалт өгч болно. Харин бүртгүүлсэн хичээлээ хасуулах боломжгүй.

-Төгсөх ангийн сурагч ямар нэгэн шалтгаанаар өөр газар руу шилжвэл хэрхэн бүртгүүлж, шалгалтаа өгөх вэ. Мөн бүртгэлээс хоцорсон хүнийг шалгалтаас өмнө бүртгэх боломж бий юү?

-Журамд зааснаар тухайн сурагч төгсөж байгаа газраа л шалгалтаа өгнө. Ер нь төгсөх ангийн сурагчдын шилжилт хөдөлгөөнийг шалгалт эхлэхээс хагас жилийн өмнө зогсоосон байх ёстой. Харин өмнөх онд төгссөн хүүхдүүд шал галт өгөх газраа өөрсдөө сонгоно. Харин бүртгүүлж амжаагүй хүмүүс дараагийн ерөнхий шалгалтыг хүлээхээс өөр арга байхгүй.

-Шалгалтад зориулсан тестийн ном олдохгүй байна гэх гомдол их байна. Мөн суудлын хуваариа яг хэднээс тараах вэ. Шалгалтын өмнөх өдөр, шөнө тест задарлаа гэх яриа байнга гардаг?

-Ийм асуудал гарахаа болиод хоёр жил болж байна. Суудлын хуваарийн шар хуудсыг зургадугаар сарын 2-ноос тарааж, бүртгэлээ баталгаажуулна. Одоогоор хүүхдүүдийн бүртгэлийг эмхэлж байна. Ирэх долоо хоногт “Шалгуу лагчдад зориулсан жишиг даалгавар” гэсэн тестийн эмхэтгэл худалдаанд гаргана. Ерөнхий хичээлүүдийн тестийн номыг хүүхэд тус бүрт зориулж хэвлүүлэх боломжгүй учраас тийм яриа гарч байгаа юм.

-Элсэлтийн шалгалтад хамрагдсан ч тухайн жилдээ их, дээд сургуульд орж чадаагүй хүмүүс дараа жил дахин ерөнхий шалгалт өгөх үү?

-Элсэлтийн ерөнхий шалгалт өгч авсан оноо нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

-Ирэх нэгдүгээр сард төгсөх коллежийн оюут нууд элсэлтийн шалгалт өгөх боломжтой юу. Эсвэл заавал жилийн дараа өгөх үү?

-Өнгөрсөн нэгдүгээр сард коллеж төгссөн оюутнууд энэ шалгалтад хамрагдах эрхтэй. Харин бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ аваагүй хэн ч байсан дараагийн шалгалтыг хүлээхээс өөр аргагүй.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
589 Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан Монголын ирээдүй May 12, 2011 6741
588 Хятадын тэргүүлэгч компани нийтийн тээвэрт хамтрах хүсэлт тавив [1] May 12, 2011 6521
587 МОНГОЛ ЖОЛООЧОО БЭЛТГЭХ ЗАМААР ХЯТАД ЖОЛООЧИЙН ТООГ ЦӨӨЛНӨ May 10, 2011 7649
586 Америк мэргэжилтнийг дээрэмдээд жалганд орхижээ May 10, 2011 7743
585 Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барих яриа дахиад дэгдлээ [2] May 10, 2011 6307
584 Монгол хоолны сүлжээ Англид хүрлээ May 09, 2011 8002
583 “Алим” Монголынх уу, Оросынх уу May 09, 2011 7094
582 Хятадын юань, монгол төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ байгууллаа May 09, 2011 7124
581 Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр дахиа өргөн барилаа May 06, 2011 6331
580 Уйлан хайлж буй мөнх цаст уулс минь May 06, 2011 8174
579 ХУЙВАЛДАЖ НЭМСЭН ШАТАХУУНЫ ҮНИЙГ 30 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА May 06, 2011 6762
578 Ажилгүй 100 мянган иргэн байгаа гэв May 05, 2011 6756
577 Оюутолгой 45 оюутныг гадаадад тэтгэлгээр сургана May 05, 2011 7412
» ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ХОЁР ЖИЛ ХҮЧИНТЭЙ May 05, 2011 8644
575 Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдийн нэгийг БНХАУ-аас баривчилжээ May 04, 2011 7387
574 Рок хамтлагийнхан хар тамхины хэргээр ял шийтгүүлэв May 04, 2011 7092
573 АЛТНЫ ҮНИЙН ДЭЭД АМЖИЛТ 1570 ДОЛЛАР БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ May 02, 2011 6363
572 Чанаргүй архи хэрэглэснээс 40 хүн амиа алджээ May 02, 2011 6514
571 Дөнгөж төрсөн эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ орхиод зугтав May 02, 2011 6696
570 Оюутанд сард 70.000 төгрөгийн тэтгэлэг олгоно Apr 29, 2011 8168
배너신청
자생병원

배너신청