Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

xuuxdiin us avax.....

Уншсан 3195 vote 0 2011.05.04 21:37:09

hi busguichuudee xuugiinxee usiig avax gej bgamaa tegeed usiig n xunduxduu ganc 1 aytaixan bilegtei ug xelmeer bxii meddeg eruul ugs bval xelj uguuch sait ch yumuu ,,,

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4527514/06b/trackback

profile

Ээж минь

2011.05.04 22:37:26
*.199.207.124


Даахь vргээх ёсон

Монголчууд эртнээс хvvхдийн даахийг авахдаа тодорхой ёс vйлдэж нэг ёсны хvvхэддээ зориулсан баяр зохиож хvvхдийн єрєвлєг vргээдэг байжээ. Хvvхдийн даахийг авахдаа эрэгтэй хvvхдийг сондгой тоотой насанд нь буюу гурав, тавтайд нь эмэгтэй хvvхдийг тэгш тоотой буюу хоёр, дєрвєн настайд нь даахийг нь vргээдэг

.
Энэ хvртэл нь хvvхдийн vсийг ургуулж хайч хvргvvлдэггvй бєгєєд боломжтой сайн єдрийг сонгон vдээс ємнє ах дvv найз нєхдєє цуглуулж ширээ засан идээ будаа єрєєд хvvхдээ гоён ширээний тэргvvнд суулган уг ёслолыг гvйцэтгэдэг. Хvvхдийн vсний найрны гол идээ нь цагаалга буюу /аарцтай сvvтэй будаа/ байдаг.
Хvvхдийн даахь vргээх ёслолд хvvгийн авга, нагац нар заавал байх учиртай. Ёслол эхлэхийн ємнє ивээл жилтэй хvн нь хvvгийн vсэнд эхлээд модон хутга хvргэн ёслоод дараа нь хадагтай хайчаар хяргана. Ингээд хvvгийн vсийг хайчилсаны дараа сэвийг нь хадагны нэг vзvvрт зангидаад хvvхдийг зочдын урдуур єнгєрєєхєд тохиолдогчид хайчаар vснээс нь vргээн хадганд нь нэмж боогоод *Урт насалж удаан жаргаарай* хэмээн сайны ерєєл єргєн бэлэг єгдєг.
Лам болгох хvvхдийн vсийг бvгдийг нь авдаг ёстой аж. Хvvхдэд тоглоом чихэр боов єгєхєєс гадна мал амладаг байна. Гэхдээ хvvхдэд зориулсан найр нар жаргахаас ємнє єндєрлєдєг ёстой. Уг гэзэгний сэвийг хамаагvй хаяхыг онцгой цээрэлдэг. Учир нь буянд цав сууж муу ёр дуудна гэж vздэг. Энэ нь зvгээр мухар сvсэг биш бєгєєд vс нь хvний бие махбодоос урган тєлждєг хvний биеийн эрчим хvчийг хадгалдаг євєрмєц хэрэглvvр учраас орчин vед ширхэг vснээс ч тухайн хvний мэдээллийг олж авдаг.
Тэр ч байтугай ширхэг vсээр хараал хийдэг явдал ч буй гэлцдэг.


FTW

2011.05.05 03:31:25
*.172.112.97

Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар нэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ.

Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад найрны зоог шүүс идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг эхийнх нь найз дотно нөхөд оролцдог.

Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч " За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе" гэж хэлэхэд баруун хойт талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэг үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь /өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч
Урт настай
Удаан жаргалтай
Аавдаа аятай
Ээждээ тустай
Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олны манлай болж яваарай
Гэх мэтээр хүний амьдралын агуулгын талаарх монгол түмний эрхэм дээд эрмэлзлэлийг илэрхийлсэн бэлэг дэмбэрлийн үг хэлдэг. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн гэрийн эх хүн болохыг бэлэгдсэн заншил юм. /Хорлоо, 1969, 47 дахь тал/. Монголчууд төрийн хар хүн болохын тэмдэг болгон тав гэзэг тавих ёс хуучин цагт байв. Иймд эрэгтэй хүүхдэд тэвэг үс үлдээдэг нь төрийн хар хүн болохын бэлгэдэл бөгөөд үүнийг авахгүй явсаар том болсон хойно нь тав гэзэг тавьдаг байсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний амин сүнс, хамгийн онгон газар дагз орчим гэж үзээд түүнд хутга мэсний үзүүр хүргэдэггүй тэвэг үс, тав гэзэг тавьдаг байсан байж болох юм. Монголд хонины яг дагзан дээрх хэсэгхэн хуйхыг баатар хуйх гэж нэрлэдэг бөгөөд эр хүн баатар идвэл бачуу  газар дайсантай тулгардаг хэмээн цээрлэдэг байсан /Гаадамба, 1968, 74 дахь тал/ мөн дээрх ёстой холбоотой бололтой. Сүүлийн үед эмэгтэй хүүхдийн үсийг заавал авахгүй гэзэгнээс нь тайрах төдий ёсолдог болсон билээ. Хүүхдийн үс даахь авах өрөвлөг үргээх ёсон дууссаны дараа зочдод идээ цагаа барьж найр эхлэнэ. Уг ёслолын үед хөдөө газар хэрэв боломжтой бол хүүхэд барилдуулж даага уралдуулан нэгэн ёсны бяцхан наадам хийдэг заншил бий. Хүүхэд мэдээ орж өөртөө зориулсан баяр хийж буйг мэдрэх чадвартай насанд хүрсэн үед нь өрөвлөг үргээх ёслолыг үйлдэж буй учир хүүхдийн угаалгыг бодвол ийнхүү аль болохоор өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Иймд хүүхдийн угаалгын ерөөлд эцэг эхэд нь хандсан зүйл элбэг байдаг бол үс даахь авах ёслолын ерөөлд зан үйлийг тусгасан хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон бий. Тухайлбал
Энхрий бяцхан хүүгийнхээ
Онгон хонгор даахийг нь
Өдөж баясгаж авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээнийхээ дээжийг өргөөд
Найрын олны өмнө
Намайг бэлэг барь гэлээ
/Хорлоо, 1969, 47 дахь тал/ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,
Ган цагаан хайш
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтай хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буяныг нь
Уртасгаж өргөөд
/Гаадамба, 1978, 121 дэх тал/ гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Түүнчлэн
Баруун талын шанаанаас
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг
Дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь
Авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм
Цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцадаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт
хэмээн /Гаадамба, Цэрэнсодном, УБ, 1978/ Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Үс /даахь/ авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж элбэг баян аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөлд түгээмэл байдаг тогтмол хэлбэрээр ерөөдөг боловч зарим ерөөлд
Эрхэм хайртай хонгор хүүгий нь
Эцэгийн билгийг ярихад
Номд мэргэн
Нойрт сэргэг
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Хуулинд шударга
Хуримд цовоо
Дайнд баатар
Далайд усч
Галд халдаггүй
Галавт шантардаггүй
хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл
Энхрий бяцхан хүүгийн
Оройн сэв нь
Онгон буурал болж
Хөхөлийн сэв нь
Цал буурал болж
гэх мэтээр урт удаан наслахыг ерөөсөн санааг үс /даахь/ авах зан үйлтэй холбогдсон уран дүрслэлээр илэрхийлсэн нь бий.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211394
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366749
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524306
27831 meddegeesee bicheerei [3] smart3 2011-05-05 1007
27830 СОЛОНГОСТ МОНГОЛЧУУДЫН ЭРХ ИНГЭЖ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА ..БҮГД АНХААР !!!!!!!! [7] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-05 1116
27829 ТА БҮГДИЙГ ГЭРТЭЭ УРЬЯ... МАНАЙД ИРЭЭРЭЙ!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-05 1226
27828 СОЛОНГОС ЭМЭГТЭЙ МОНГОЛД ХАРАМСАЛТАЙГААР---------- ШАХАВ!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-05 894
27827 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-05-05 568
27826 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-05-05 582
27825 hi nuurnii tos [10] olz_omog 2011-05-05 2329
27824 gmarket ? [1] bujintuulai 2011-05-05 524
27823 asuuya [3] smart3 2011-05-05 747
27822 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-05 448
27821 Mundag eejuudee heleerei smart3 2011-05-05 555
27820 G-market-s yaj yum zahialadagb Riki 2011-05-05 488
27819 orcguulj xelj ogooch [1] mozart9 2011-05-05 563
27818 em hvnii podwlk tsamts 인게 2011-05-05 453
27817 ene saitaas mongoo absan humuusiin ners: zaabal haraarai!!!!! [1] tamir02 2011-05-05 809
27816 emegtei gytalnyyd 9800 aar zarj baina. 5.5nii oroi 9tsag hyrtel inter_shop 2011-05-04 634
27815 Солонгост ажилдаг монголчуудын амьдралаас doldond 2011-05-04 623
27814 helj ogch tus bolooch [4] gurvel 2011-05-04 1481
27813 Жинхэнэ найз жирийн найз 2ийн ялгаа [3] sooton888 2011-05-04 1768
» xuuxdiin us avax..... [2] orchuuxai 2011-05-04 3195
27811 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-04 587
27810 eejuudees asuuh ni [1] enkh___1021 2011-05-04 889
27809 Целлюлит буюу таргалах өвчин гэж юу вэ? Ээж минь 2011-05-04 1256
27808 Үзэсгэлэнтэй харагдах нууц Ээж минь 2011-05-04 3193
27807 Сарын тэмдгийн үед өвдөлт намдаах аргууд [2] Ээж минь 2011-05-04 4492
27806 Бүсгүйчүүдийн юу нь эрчүүдийн анхаарлыг хамгийн их татдаг вэ? Ээж минь 2011-05-04 660
27805 Нярай хүүхэд хөхөө хөхөж байхдаа хөлрөх шалтгаангүйгээр цочиж байвал рахитын шинж тэмдэг Ээж минь 2011-05-04 1183
27804 Нүд салгамгүй сайхан харц Ээж минь 2011-05-04 1320
27803 Арьс хумс шиг ургадаг [6] Ээж минь 2011-05-04 2040
27802 <<<<БҮСГҮЙ МИНЬ СОЛОНГОСТ НЭГЭН ----УЧРАЛД ---- ЯВАХДАА ,,,,,, **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-04 739
27801 ЭЛГЭМСҮҮ ӨНӨӨДӨР ОНГОЦООР ИРЛЭЭ.............. [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-04 1304
27800 <<<<МОНГОЛ ИРГЭД СОЛОНГОСЫН ШҮҮХЭЭР ...ХАРАМСАЛТАЙ АНХААР!!!!!!!!!!!!! [11] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-04 1338
27799 hvvhdiin huwtsas [1] Хонгорзул 2011-05-04 1711
27798 ene saitaas mongoo absan humuusiin ners: zaabal haraarai!!!!! [1] tamir02 2011-05-04 943
27797 elgemsvv bolon eejvvdee hariulj tuslaahc [4] gunjeeeeee 2011-05-04 784
27796 Sanhuu uzuulne [2] zaluu123456 2011-05-04 904
27795 busguichuud bulangiin busguichuud hachivaa? [5] oogii2011 2011-05-04 1036
27794 eejvvdees asuux zvil bn [8] jtll 2011-05-04 1011
27793 jiremsnii hawan hariulj uguuch [3] 어유나 2011-05-04 4089
27792 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-04 585
27791 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa 2011-05-04 520
27790 hi vsnii tejeeliin tos asuuyaa???????? [3] toodgor 2011-05-04 1871
27789 Таныг Америкийн 100 гаруй их дээд сургууль, коллежуудаас сонгон суралцахыг урьж байна. Leader CEO 2011-05-04 479
27788 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-05-04 762
27787 Таньд хэрэгтэй бидэнд тустай та ороод л үз..SUPER санал shinesoel 2011-05-04 561
배너신청
자생병원

배너신청