Moderator: mgl_300
Сайхан байхыг хvсдэггvй бvсгvй хvн гэж vгvй. Өөрөө өөртөө гоо сайханч байж чадвал сайхан байх тийм ч хэцvv мөрөөдөл биш. Та өөртөө гоо сайханч баймаар байна уу. Хэрвээ ийм хvсэл төрж байгаа бол доорх зөвлөгөөг анхаарлаа хандуулаарай.
Сvvн шингэн, тоникийг яаж хэрэглэх вэ?
Хvн бvхэн мэддэг юм шиг хэр нь нvvрний vндсэн арчилгаандаа ач холбогдол өгдөггvй, буруу хэрэглэдэг бvсгvйчvvд цөөнгvй таардаг. Арга ч vгvй биз. Нvvрээ ингэж тэгж арчил гэж заадаг газар байх биш. Гоо сайханы дамжаанд сураад хvссэн хэмжээндээ мэдлэг олж байгаа нь хэд билээ. Сvvн шингэн гэж бидний нэрлэж заншсан цэвэрлэгч шингэн нvvрний бохирдлын 30 хувийг цэвэрлэдэг гэнэ. Мэдээж эхлээд сvvн шингэнээр нvvрээ цэвэрлэнэ. Дараа нь арьсны бохирдлын 70 хувийг цэвэрлэдэг, сэргээх, арьсны сvвний бохирдол цэвэрлэх, сунасан сvв агшаах, чийгшvvлэх, өдөр шөнийн тосыг хvлээн авах чадварыг нэмэх зэрэг долоон төрлийн vйлчилгээтэй тоникийг хэрэглэнэ. Зарим бvсгvйчvvд тоникийг нvvрэндээ шавшиж хатаадаг. Энэ бол хамгийн буруу зуршил. Таны нvvрэнд шингэсэн тоник арьсны чинь 70 хувийн бохирдолтой хамт царайнд чинь шингэн орж байна гээд төсөөл дөө. Агшин тутам орчны таагvй байдал арьс руу дайралт хийж байдаг. Энэ дайралтаас найдвартай хамгаалагч бол өдрийн тос. Өдрийн тос нvvрний арьсан дээр хамгаалах бvрхvvл суулгадаг vйлчилгээтэй.
SPF гэж юу вэ?
Өдрийн тосны шошгон дээр SPF гэсэн тэмдэглэгээ байдаг. Орчуулвал нарны хорт туяанаас шvvх шvvлтvvр гэсэн vг. Хvний арьс нарны хорт туяанаас өөрийгөө хамгаалах чадвартай байдаг гэнэ. Гэхдээ арьсны өнгөнөөс хамаарч хамгаалах хугацаа нь харилцан адилгvй. Цагаан арьстай хvмvvс 5-10 минут нарнаас арьсаа хамгаалах чадвартай байдаг бол шар арьстануудынх 10-15 минут байдаг аж. Хар арьстнуудын хувьд нvvрээ 20-37 минут нарнаас хамгаалах төрөлхийн чадвартай. SPF гэсэн тэмдэглэгээний ард тоо байдаг. Тэр тоог нарнаас өөрийгөө хамгаалах арьсныхаа чадвараар буюу заасан минутаар vржvvлэхэд таны худалдаж авсан өдрийн тосны нарнаас хамгаалах чадал нь гарч ирнэ. Жишээ нь бид шар арьстай. Нарнаас 10-15 минут царайгаа хамгаалж чадна. SPF15 гэсэн тэмдэглэгээ байж гэж бодъё. Энэ тоог 15-д vржvvлэхээр хэдэн минут гарч ирэх вэ. Эцсийн хариу таны сонгосон өдрийн тосны нарнаас хамгаалах хугацааг хэлээд өгнө.
Шөнийн тосыг худалдан авах шаардлагагvй
Зарим бvсгvйчvvд ийм зvйл ярьдаг. Өдрийн тос байхад шөнийх нь тийм ч ач холбогдолтой биш гэж бодож явдаг бvсгvйчvvдэд шивнэх шивнээ байна. Гоо сайханы бvтээгдэхvvний хаан нь шөнийн тос гэнэ. Шөнийн тос хэрэглээгvй бол нvvрэндээ анхаарал тавиагvйтэй ялгаагvй гэж гоо сайханчид зөвлөдөг юм билээ. Гоо сайханы бvтээгдэхvvний өндөр чанар шөнийн тосонд байдаг гэсэн.
Шөнийн тосыг хэдэн наснаас хэрэглэж эхлэх нь зөв бол. Хvvхдийн арьс 14 нас хvртлээ өөрийгөө нөхөн төлжvvлдэг. Энэ чадвар 15 наснаас аажмаар бууж 20 нас гэхэд зогсдог аж. Тэгэхээр 20 наснаас шөнийн тос хэрэглэж эхлэх хэрэгтэй гэсэн vг. Шөнө арьс амарч жирийн vеэсээ халуун болдог гэнэ. Халсан арьс тэлдэг аж. Тэлсэн арьсанд тэжээл шингэж орох нь илvv байдаг юм байна. Нvvрээ цэвэрлэж шөнийн тос хэрэглэхээс залхуурах өдөр тохиолддог. Нvvрээ цэвэрлэж шөнийн тос тvрхэхгvй унтвал өдрийн турш арьсанд шингэсэн бохирдол таны тэлсэн арьсанд шингэж орвол ямар vр дvн гарах вэ гэдгийг санаж байхад илvvдэхгvй. Заавал нvvрээ цэвэрлэж байхыг зөвлөе. Хvн унтахдаа найман цагийн турш биедээ шингэсэн хорт бодисыг шидэж хонодог гэнэ. Өглөө бvр биеэсээ гадагшилсан хорт бодисыг угааж цэвэрлэж байх нь эрvvл мэндэд тустай гэж мэргэжилтнvvд зөвлөдөг. Царай ч ялгаагvй. Гадагшилсан хорт бодисыг шингээгvй байгаа дээр нь цэвэрлэх хэрэгтэй. Мэдээж өмнө хэлсэн дарааллаар цэвэрлэх учиртай гэдгийг санаарай.
Яагаад заавал нэмэлт арчилгаа гэж
100 хувийн vр дvнд хvрэхийн тулд нэмэлт арчилгаа зайлшгvй шаардлагатай. Скраб буюу гуужуулагч таны байнгын хэрэглээ гэдэгт итгэж байна. Хvний арьс гурван давхаргатай. Эхний давхарга гэхэд дотроо таван давхаргатай байх жишээтэй. Yс хумс ургадаг шиг арьс ургадаг гэж та сонссон уу. Хvний арьсны өнгөн давхарга 21-28 хоног тутамд нэг давхаргаар vхжиж байдаг. Yхсэн арьсыг нөхөх гэж шинэ арьс төлжиж ургадаг. Могойн арьс гуужиж унадагийг хvн бvхэн мэднэ. Гэтэл хvний vхсэн арьс могойнх шиг гууждаггvй муу талтай. Гэхдээ гоо сайханы мэргэжилтнvvд энэ проблемоос гарах аргыг нээсэн. Тэр нь дээр өгvvлсэн гуужуулагч. Скрабыг долоо хоногт хоёр удаа хэрэглэх ёстой. Ингэж хэрэглэж заншвал хар, цагаан батга, сэвх толбоны зовлонг мартах болно. Скрабыг сvvн шингэнээр нvvрээ цэвэрлэсний дараа буюу тоникийн өмнө хэрэглээрэй. Гоо сайханы салонд хар, цагаан батгаа соруулж авахуулчихаад гvн толботой vлдэнэ гэж айх хэрэггvй. Өөрөө өөртөө гоо сайханч байх боломж бvрэн дvvрэн байгаа биз.Арьсаа гуужуулж vзээгvй бvх хvн цагаан батгатай байдаг гэнэ.
Гоо сайхны бvтээгдэхvvний хатан нь маск
Өмнө гоо сайханы бvтээгдэхvvний хааныг шөнийн тос гэж хэлсэн бол энэ удаа маскийг хатнаар өргөмжилж байна. Гоо сайханы мэрэгжилтнvvд ингэж vздэг юм билээ. Гоо сайханы бvтээгдэхvvний өндөр чанарын бас нэг нууц нь маск гэдгийг битгий мартаарай. Маскийг долоо хоногт хоёр удаа хэрэглэж заншаарай. Маск олон vvрэгтэй. Yхсэн арьс гуужуулах, чийгшvvлэх, тэжээл өгөх гээд яривал vзvvлэх vйлчилгээ нь өөр өөр. Арьсандаа тохирсон өөртөө хэрэгтэй vйлчилгээтэй маскийг сонгож чадвал толигор сайхан арьстай байх ид шидийг та өөрөө нээлээ гэсэн vг. Дор хаяж хоёр төрлийн маскийг сөөлжvvлж хэрэглээрэй. Гэхдээ нэг өдөр хэрэглэж болохгvй.
Зовхиндоо элдэв бvтээгдэхvvн хэрэглэхээс зайлсхийгээрэй
Сvvн шингэн, тоник, өдөр, шөнийн тос, энгэсэгийг зовхиндоо хэрэглэж болохгvй. Зовхины эргэн тойрон нvvрний арьснаас гурав дахин нимгэн байдаг. Уруулын арьс зовхиноос ч нимгэн. Зовхи, уруул цэвэрлэгчийг хэрэглэж заншаарай. Тень, уруулын будаг хэрэглээгvй байсан ч өглөө, оройд зовхио цэвэрлээрэй. Учир нь зовхи, уруул нvvрний арьстай адил бохирдолд өртдөг. Зовхины тосыг тvрхэх бяцхан зөвлөгөө өгье. Зовхи тойрсон ясархаг хэсэгт нvvрний шугамын дагуу зовхины тосоо хэрэглээрэй. Ясархаг хэсэгт арьсны булчингууд байрладаг болохоор тэр. Зовхины дээд, доод хэсэгт тень л тvрхдэг. Дээд, доод хэсэгт нь тос тvрхвэл зовхины арьс агшиж татах vйлчилгээ vзvvлдэггvй учир vрчлээ vvсэх шалтгаан болдог.
Хацрын улаан арилдаг
Хацар яагаад улаан байдаг вэ. Эрvvл агаарт өссөн болохоор тэр гэдэг. Гэвч энэ буруу ажээ. Хvний арьс хэт халж, хэт хөрөөд байхаар хацрын хялгасан судсууд vрэвсэж цочирдог аж. Хацрын улаан ингэж vvсдэг гэнэ. Хацрын улаан арилгадаг бvтээгдэхvvнийг хэрэглэвэл энэ зовлонгоос салж чадна гэж гоо сайханчид зөвлөж байна. Хацрын улаанаас гадна vс нь цайрсан хvмvvс олон байдаг. Наснаасаа эрт vс нь цайсан хvмvvст зөвлөх зvйл байна. Хvнээс меланин гэдэг бодис ялгардаг юм байна. Энэ бодис их хэмжээгээр ялгарсан vед арьс харладаг аж. Yсний хувьд ч ялгаагvй. Меланин гэдэг бодис багасаад ирэхээр цайрдаг гэнэ. Тэгвэл энэ бодисыг тэнцвэржvvлж өгдөг шампунь, ангижруулагч, маск байдаг.
Хайчаар ороож, индvvдэхэд vсэнд сөрөг нөлөө vзvvлдэг гэж санаашрах бvсгvйчvvл олон байдаг. Тэгвэл vсний мусь таныг энэ бэрхшээлээс салахад тусалж чадна. Yсний мусийг цэвэрхэн vсэнд тvрхээд хэрэглэхэд халуун индvv, хайчны сөрөг талыг мартаж болно.
Гуужуулагч савангvй бол усанд ороод хэрэггvй
Биеийн арчилгааны талаар хэдэн зvйл хэлье. Усанд орохдоо биеэ дээшээ өгссөн байдлаар угаагаарай. Учир нь газрын татах хvчний нөлөөгөөр хvний биеийн арьс доошоо унжиж байдаг гэнэ. Биеийн тосыг хvйтний, биеийн ласьоныг дулааны улиралд хэрэглэдэг. Одеколоныг аль ч улиралд хэрэглэж болно. Биенээс ялгарах хөлсийг шингээж тансаг vнэр ялгаруулдаг талькийг мэдээж зуны улиралд хэрэглэх хэрэгтэй. Одоогоор “Мэри кэй”, “Эсти Лаудер” гэх мэт нэртэй фермvvд биеийн талькийг хэрэглээнд гаргаагvй байгаа. Швейдийн “Орифлейм” фирм хэд хэдэн төрлийн талькийг худалдаанд гаргаад байгаа юм билээ. Биеийн арчилгааны мартаж болохгvй бас нэг бvтээгдэхvvн бол гуужуулагч саван. Гvний арьсын гуужуулах зориулалттай энэ саван аль хэдийнэ ердийн хэрэглээ болсон.
Хямд vнэртэй уснууд озоны давхаргыг гэмтээдэг
Эцэст нь vнэртэй усны талаар хэдэн зvйл хэлье. Бvсгvйчvvдийн ихэмсэг байхын нэгээхэн нууц болсон энэ анхилам vнэртэн “Парфюмерная вода”, “Туалетная вода”, “Духи” гэсэн гурван төрөлтэй. Yнэрт ус буюу парфюмерная вода нь vнэрээ 20-22 цаг хадгалдаг. Yнэртэй ус буюу туалетная вода 22-24 цаг vнэр хадгалах чадвартай. Духи буюу сvрчиг 24-өөс дээш цаг тансаг vнэр ялгаруулах шидтэй. Yнэртэй усны найрлагад этилийн спирт, ургамлын эфирийн тос гэсэн хоёр бvтээгдэхvvн ордог. Эфирийн тосыг тос багатай ургамлаас нэрэх аргаар гаргаж авдаг учир дэлхийн зах зээлд өндөр vнэлэгддэг. Амин дэмээр баялаг, маш ховор энэ тос дэлхийн зах зээлд хэдэн мянган доллараар vнэлэгддэг. 10 кг зэрлэг сарнайнаас нэгхэн грамм эфирийн тос гаргаж авдаг юм байна. Нэг грамм зэрлэг сарнайн эфирийн тос 7000 доллараар vнэлэгддэг. Сvрчигэнд эфирийн тос ахиу ордог учир vнэр хадгалах чадвар нь удаан байдаг аж. Найрлаганд нь ордог эфирийн тос ийм vнэтэй байхад зах зээл дээрх зарим vнэртэй ус яагаад хямд байдаг юм бэ гэж та гайхаж магадгvй. Хямдхан vнэтэй vнэртэй усны найрлагад эфирийн тос байхгvй. Эфирийн тосны оронд зохиомол vнэртэн хийдэг аж. Дэлхийн эрдэмтэд эдгээр зохиомол vнэртэнг озоны давхаргыг цоолох аюултай гэж тогтоосон юм билээ. Озоны давхаргад тvрхээгvй байхад гэмтээж байгаа юм чинь, хvний биед тvрхэхээр юу болох вэ. Тэгэхээр хямд vнэтэй vнэртнээс татгалзмаар байгаа биз. Бvсгvйчvvд vнэртэй ус худалдаж авахдаа нэг vнэрлээд л сонгодог. Гэтэл vнэртэй усны vнэр гурван янз байдаг аж. Дөнгөж цацсаны дараах vнэрийг хуурамч vнэр гэж тодотгодог. Yндсэн vнэр нь 5-15 минутын дараа гардаг юм байна. Харин 24 цагийн дараа суурь vнэр рvvгээ ордог гэнэ. Сvрчигээс бусдыг нь эфирийн тос багатай учир хувцсандаа 20-30 сантиметрийн зайнаас цацаж хэрэглээрэй. Сvрчгийг венийн болон артерийн судсандаа тvрхэж хэрэглэхийг зөвлөе. Судасны лугшилтаар сvрчигийн тансаг vнэр өдрийн турш танаас мэдрэгдэнэ.
Орц: Дунд зэргийн хэмжээтэй байцаа -1ш, бөөрөнхий сонгино – 6 ш. улаан лооль – 3 ш., ногоон чинжүү -2ш, ногоон майлз /сельдерей, celery/ – нэг багц. Давс, перец.
Бүх ногоогоо жижиг нарийн хэрчиж кастрюланд хийгээд ус хийнэ. Давс, перцээр амтлаад ширүүн гал дээр 10 минут буцалгана. Галаа дөнгөж буцлах хэмжээнд багасгаад болтол нь чанана.
Нэг дэх өдөр
Өдрийн турш дээрх шөлөө болон дуртай жимсээ иднэ. /гадилаас бусад/. Шөлөө хүссэн хэмжээгээрээ, хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам – сайн. Чихэргүй цай, кофе ууж болно, тэгээд – ус, ахиухан ус!
Хоёрдахь өдөр
Шөл ба ногоо иднэ. /эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусад/. Энэ өдөр жимс идэхгүй! Зөвхөн ногоо – хэмжээ хязгааргүйгээр, цадталаа иднэ. Чанасан, түүхий, даршилсан – ямар ч хэлбэрээр идэж болно. Шөлөө бас сайн иднэ. Өдрийн хоолондоо духовканд болгосон 1 ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идэж сэтгэлээ баясгана. Ус, ус, ус, бас дахин ус ихээр ууна, 8 аяга хүртэл!
Гуравдахь өдөр
Шөл, жимс, ногоо иднэ. Хүссэнээрээ иднэ. Төмс идэхгүй. Зөвхөн шөл, жимс, ногоо. Усаа уухаа мартав!
Дөрөвдэхь өдөр
Шөл, жимс, ногоо, тослоггүй сүү, 3 ширхэг гадил. Цадталаа, таашаалтайгаар иднэ. Их ус ууна.
Тав дахь өдөр
Шөлөө иднэ, дээр нь өөхгүй үхрийн мах шинэхэн улаан лоольтой хольж иднэ. Хүссэн хэмжээгээрээ, тамшаалан иднэ. Хагас кг мах ч идэж болно. Усаа ууна.
Зургаадахь өдөр
Шөл, үхрийн мах, ногоо /ялангуяа ногоон навчит ногоо/ иднэ. Цадталаа, таашаалтайхан иднэ. Ахиухан ус!
Долоо дахь өдөр
Шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаа. Дураараа иднэ. Ус ихээр ууна.
Энэ өдрийн төгсгөлд – хэрэв та бүх дүрмийг барьсан бол – та бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие чинь хөнгөн, энергээр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно. Маргааш өглөө жингээ үзээд толинд харан инээмсэглэж өөртөө баяр хүргэн шагнаарай. Одоо та сайхан галбираа хадгалж яваарай.
ҮНЭН ШҮҮ